Н.Энхбаярыг суллуулах өлсгөлөнд оролцсон нэг өдрийн шагнал 1 сая төгрөг үү?

МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарласны дараа түүнийг суллуулахын төлөө гэх хэсэг иргэд өлсгөлөн зарлаад буй билээ.
Тэдний өлсгөлөнг албадан зогсоох тухай Эрүүл Мэндийн сайдын шийдвэр гарсан ч одоог хүртэл хэрэгжээгүй байгаа юм.
Тэгвэл уг өлсгөлөнд оролцох ханш өдрийн 1 сая төгрөг байдаг тухай “М-Си-Эс”-ийн Л.Энх-Амгалангийн хувийн  хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нэгэн сэтгүүлч facebook.com-оор тарааж эхэлжээ.
Түүний өгүүлж буйгаар Төв аймгийн МАХН-д ажилладаг хэсэг эмэгтэйчүүд нэг найздаа :
“Чи гурван өдөр өлсөөд л гурван саятай болно. Дээр нь сайхан турчихна” гэж хэлсэн гэнэ.
МАХН-ын хэвлэл, мэдээллийн албанаас энэ тухай тодруулах гэсэн боловч утсаа авч,  хариулт өгөх хүн олдсонгүй.


URL:

Сэтгэгдэл бичих