Хэвлэн нийтлэх эрх чөлөө эдлүүлж, айдасгүй, дарамтгүй ажлыг минь хийлгээрэй, Х.Баттулга гишүүн ээ
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас баривчилсны дараа нэгэн төрийн түшээ нам дотроо яах аргагүй л “Энхбаярын араас бусдыг нь ч бас явуулаач…” гэж хэлж, шаардаж байсныг тухайн үед намынхан нь ярьж байсан юм. Түүний яриа ингээд ч дуусаагүй юм билээ.
Н.Энхбаярын дараах нь… хэмээн намын бүлгийн хурал дээрээ тодорхой хүний нэр цохон хэлж байсныг Ардчилсан намын гишүүд нь ярьцгааж байв.
Гэтэл энэ тухай бичсэний төлөө УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монголын үнэн” сониныг шүүхэд өгч асар их хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Түүний хэлсэн бүхнийг үг, өгүүлбэр бүрээр нь тоть шиг давтаж бичээгүй.
Авлигатай тэмцэх газрын шийдвэрээр баривчлагдсан Н.Энхбаяр шиг бусад авлигачдыг ч бас явуулах хэрэгтэй гэсэн Х.Баттулгын санааг дамжуулсан нь үнэн хэрэгтээ бол түүний шударга ёсны төлөөх үгийг сайшаасан явдал байлаа. Гэвч “Х.Баттулга: Н.Энхбаярын араас бусдыг нь явуулаач” нийтлэлээрээ “Монголын үнэн” сонин нэр төрд минь халдлаа, тийм учраас өдөр тутмын сонинуудад залруулга хэвл үүлж, уучлал гуйгаад зогсохгүй нэр төрөө гутаалгасны хохи ролд 100 сая төгрөг өгөхийг нэхэмжлэн хуулийн байгууллагад ханджээ.
Н.Энхбаярыг баривчилсны маргааш өглөө Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдаж эхэлсэн үед Х.Баттулга гишүүний “Н.Энхбаярын араас бусдыг нь явуулаач…” гэсэн үг “мэндэлсэн” байдаг. Өөрийгөө хэзээ ч авлига өгч үзээгүй, бас авч үзээгүй, үнэн шударгаар бизнес хийж яваа гэдэг эрхэм гишүүн Х.Баттулга “Н.Энхбаярын араас бусдыг нь ч явуул…” хэмээн авлигачидтай тэмцэж, бусдаасаа шаардаж, санаачлага гаргаж, үүгээрээ намдаа улам бүр нөлөөтэй болж байгааг олзуурхан, талархан бичсэн нь дээрх нийтлэлийн утга агуулга юм.
Үдшийн бүрийгээс үүр цайтал Н.Энхбаяртай зууралдсан цагдаа, хүчнийхнийг үймэрч бужигнаснаар далимдуулан Монголын төр, цагдааг сул дорой харагдуулах хэн нэгний улстөрийн зорилго хэрэгжсэн байх магадлалтай нь үнэн.
Энэ утгаараа тухайн үеийн баривчилгааны хэлбэр, арга ажиллагааг л буруутгаснаас биш авлигатай тэмцсэн эцсийн үр дүнд талархах ёстойг “Монголын үнэн” сонин мянга мянган уншигчдадаа дамжуулж байсан билээ. Тэгэхээр энэ зөв эхлэл, авлигачдыг үргэлжлүүлэн цээрлүүлэхийг шаардсан Х.Баттулга гишүүний байр суурийг харин ч эрүүл хэмээн үзэж, улстөрчийнх нь хувиар тодотгож, дөвийлгөсөн нийтлэл байлаа.
Хэрэг явдлын дараа Х.Баттулга өөрөө ч телевизээр “Н.Энхбаярт авлигын олон мэдээлэл бий учраас тэр бүхнээ ярьж, дэлгээд өгчихвөл авлигатай тэмцэхэд үсрэлт, боломж нээх…” тухай ярьж л байсан. Энэ бүхэнтэй уялдуулж, уг баривчилгааны дүнд Х.Баттулгыг шударга байхыг шаардлаа хэмээн “Монголын үнэн” сонин бичсэн нь алдаа болжээ.
Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага санхүүгийн хувьд ямар түвшинд ажиллаж, оршин тогтнож байгааг өөрөө хувьдаа олон мэдээллийн хэрэгсэлтэй Х.Баттулга хангалттай мэднэ. Эсвэл тэднийгээ асар их мөнгөөрөө угжаад байдаг учраас зовлонг нь огт мэддэггүй юм болов уу. Харин ч өнөөгийн мэдээллийн хэрэгслийн зах зээлд хаанаас санхүүжилттэй, хэнээс эзэнтэй, юуны тухай хэрхэн бичих нь хэтэрхий тодорхой утгаараа “Монголын үнэн” сонин хамгийн ардчилалтай мэдээллийн байгууллага гэж би энэ тогооноос хоол иддэг сэтгүүлчийнх нь хувьд үздэг.
Хэвлэл, мэдээллийн байгууллагууд хэнээс, юунаас үл хамааран Х.Баттулга, Ц.Нямдорж нарын хэрүүлээр илэрсэн нууц гэрээ, экс Ерөнхийлөгчийн баривчилгаа гээд цаг үеийн үйл явдал, баримтуудыг өөр өөрийн байр сууриар хэвлэн нийтэлсэн.
Бүх хэвлэл мэдээллийн байгууллага Х.Баттулгыг хамгийн сайн нь гээгүй. Бас Ц.Нямдоржийг ч өмгөөлж хамгаалаагүй. Тэр хөдөлгөөн, нийтлэл нэвтрүүлгийн бодлого бүхий “үйлдвэрлэл” дунд л Х.Баттулгын өөрийнх нь ярьж хэлж, шаардсан үгсийг сийрүүлэн нийтлэл бичсэн.
Гэтэл тэрбээр өөрийнхөө хэлснийг өдгөө үзэн ядаж, шүүх хуулийн байгууллагаар далайлгаснаараа Монголын сэт гүүл зүйн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдлаа гэж үзэж байна. Ариун цагаан хөдөлмөрөөрөө хөрөнгө мөнгө босгосон хэмээн өөрийгөө тодорхойлох Х.Баттулгад “Монголын үнэн” ч бай, өөр ямар ч хэвлэлийн байгууллагаас 100 сая төгрөг төллөө гэхэд тэр баяжихгүй.
Бас бодит байдалд хэн нэгэн улстөрчийн эрх хүүхэд шиг урваганасан эсвэл эр бяраа гайхуулан айлгаж дарамтлах гэсний зоргоор 100 сая төгрөг гаргах чадалтай хэвлэл мэдээллийн байгууллага ч өнөөдөр Монголд алга. Ийм л өнөөгийн Монголын амьдралын хөрсөнд буугаагүй, “тэнгэрт ниссэн” гомдлоор шүүхэд хандсанаараа Х.Баттулга гишүүн ард түмнийг, ардчиллыг ч доромжиллоо.
Дэгсхэн хэлэхэд, Х.Баттулга нэг үдийн хоолонд зарцуулах мөнг өнийхөө хэмжээгээр нэр төрөө гутаалгасны төлбөр хэмээн хэвлэл мэдээллийн байгууллагаас нэхэж байна. Үүгээрээ тэр ядуу зүдүү ард түмнийг доромжилж байна. Х.Баттулгын үйлдвэрлэж, ашиг олдог талхыг өглөөний цайндаа иддэг, үдэш бас л түүний зарсан махаар хоол хийдэг энэ ард түмний нуруун дээр тэр эртэй, омогтой яваа.
Нийтийн дунд хоногийн хоолны мөнгөгүй нь ч олон. Тэр олны санаанд багтахгүй, сонсож ч яваагүй их мөнгө хэлнэ, нэхнэ гэдэг бол өөрөөсөө бусдыг үл тоосон увайгүй, амин хувиа хичээгч улстөрчийн дүр төрх. Хэвлэлийн эрх чөлөөнд ичгүүргүйгээр гар дүрж, айдасгүйгээр амандаа багтсан тоо хэлж, мөнгө нэхэмжлэхдээ сонгогч олноосоо эмээх ёс суртахууны хэлтэрхий ядахдаа алга гэж үү.
Тэр хэдийгээр хувьдаа хэвлэл, мэдээллийн олон хэрэгсэлтэй ч сэтгүүл зүйн үнэт чанарыг огтхон ч ойлгоогүй нэгэн гэдгээ бас үүгээр илэрхийллээ. Монголын олон нийтийн оюуны үр болж ирсэн ууган мэдээллийн хэрэгсэл рүү дайрахын тулд өөрийн хэлсэн үгнээс бултаж, зугтан яльгүй шалтгаар шүүхдэж байгаа нь үүний баталгаа.
Тэр бас өөрийгөө “нийтлэлч” хэмээн цоллуулж, элдвийг бичиж, энэ салбарын үр жимснээс хүртдэг улстөрч шүү. Адаглаад Х.Баттулга нэр хүндээ 100 сая төгрөгөөр үнэлэхдээ юуг, яаж хэмжигдэхүүн болгосныг ухаж ойлгохгүйд хүрч байгаа юм.
Сонгуулийн уур амьсгал улам бүр хүйтэрч, үнэн үг хэлсэн сэтгүүлчид улстөрч өшөөтэй цаг үе ирчихээд байна. Тэгэхээр “Монголын үнэн” сониноос хэзээ ч 100 сая төгрөг гаргуулж чадахгүй, гаргалаа гэхэд түүгээр дутахгүй, баяжихгүй Х.Баттулгын зорилго тодорхой байна.
Тэрбээр, сонгууль өнгөртөл өөрийнхөө талаар “Монголын үнэн” сонины хуудсаар болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин шүүмжлэл, үнэн үг хэлүүлэхгүй байх далд санаа агуулжээ. Түүний авлигатай тэмцэх гэсэн үнэн үгийг бид бичиж, мянга мянган уншигчдадаа Х.Баттул га гэдэг улстөрчийг үнэ гүй сурталчилсан. Авлигыг цээрлүүлэхээр явааг нь үнэлж бичсэн.
Тэнд “…юм шиг, мэт, байж магадгүй…” гэх мэт таамагласан өгүүлбэрүүд байснаас бус Х.Баттулгыг бирд болгож гүтгэсэн өгүүлбэр огт байхгүй. Сэтгүүл зүйн онолд ингэж бичих, бас дараа нь ямар нэгэн дайрлага орж ирэхэд эх сурвалжаа хамгаалах дүрэм журам байдаг болохоор ардчилал, эрх чөлөөгөө эдлэхийн төлөө Ардчилсан намын “ардчилсан” Х.Баттулгаас айхгүй.
Энэ нь ганцхан “Монголын үнэн” сонины эрх ашиг, эрх чөлөө биш. Галын өмнөөс үзэгнээс өөр зэвсэггүй тулалддаг Монголын нийт сэтгүүлчдэд хэвлэн нийтлэх эрх чөлөө эдлүүлж, айдасгүй, дарамтгүй ажлыг минь хийлгээрэй, эрхэм гишүүн ээ.
Б.ЦЭНГЭЛ
www.UNEN.mn
URL: