Монголын олигархиуд хэзээ бий болсон бэ ?
Ийнхүү төрийн үйддвэр, аж ахуй нэгжүүдийг хувьдаа авахын тулд олигархиуд нэгдэж, төрийн өмчийн Ард, Монгод даатгал, Төв Ази, XOTШ, Сэргээн босголт, хувийн өмчийн “Эдийн тэнгэр”, “Экзим”, “Монгол бизнес” зэрэг банкыг дампууруулж, эвсэн авсан байдаг. Энэ хэмжээгээр банкны тогтолцоо бүхэлдээ хямарч, одон арван тэрбум төгрөгийн өр үүссэн талаар одоо ч учир мэдэх нэгэн нь цайны хачир хийж суух юм бидээ.
Их сунгаа дөхсөнийг ч хэлэх үү, улс төрийн амьдрал жинхэнэ утгаараа буцлах болов. Улс төрчдийн хэл ам нь ч хүчрэгдэхээ байж, их л цэцэн мэргэн болсон харагдана. Чуулган, байнгын хорооны хуралдаан дээр ч эрхэм гишүүдийн үг яриа нь задгайрч, бүдүүлэг үгс нэг рүүгээ чулуудах нь энүүхэнд болж. Тэдний хэрүүл ч юм уу, хэлцлийг сонсоод байх нь ээ, олигархи гэх үгийг өргөн хэрэглэх болжээ. Тэгвэл олигархи гэж хэн бэ?
Монголд олигархи гэж нэрлэгдээд байгаа нөхдүүд хэзээ бий болсон бөгөөд сонирхох асуудал олон байна.
Тэгэхээр хэдэн онд ч билээ. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Олигархи гэж төрөөс төрсөн тэрбумтан, их гарын авлигчдыг хэлдэг бөгөөд би тэдэнтэй тэмцэнэ” хэмээн хэлж байсан удаатай. Харин түүхийн шар хуудас сөхвөл эрхэм Ерөнхийлөгчийг засгийн эрх барьж байх үеэс Монголд олигархи гэдэг нь жинхэнэ утгаараа бүрэлдэн тогтсон юм биш үү. Учир нь Ардчилсан холбоо эвсэл буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг олонхийн бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга, Ерөнхий сайд байсан 1996-2000 онд Монголд их хувьчлал явагдан худалдаа хангамж, нийтийн хоол хүнс, алт, тээвэр, барилга, бөөний худалдаа, мал эмнэлэг зэрэг салбар чиглэлийн 685 аж ахуй нэгж, 243 үл хөдлөх хөрөнгийг хувьчилсан байдаг. Тухайн үед өмч хувьчлал шударга бус, хууль зөрчин явагдаж байгааг хэвлэл мэдээлэл, олон нийт хурцаар шүүмжилж байлаа. Чухам тэр үед л архи, спирт, мах, гурил, сүү, банк санхүүгийн салбарт олигархиуд бий болсныг АПУ-гийн Г.Баттулга, банкны Лу.Болд, М.Зоригтын гээд жишээнээс бэлхэнээ харж болно.
Ийнхүү төрийн үйлдвэр, аж ахуй нэгжүүдииг хувьдаа авахын тулд олигархиуд нэгдэж, төрийн өмчийн Ард, Монгол даатгал, Төв Ази, ХОТШ, Сэргээн босголт, хувийн өмчийн “Эдийн тэнгэр”, “Экзим”, “Монгол бизнес” зэрэг банкыг дампууруулж, эвсэн авсан байдаг. Энэ хэмжээгээр банкны тогтолцоо бүхэлдээ хямарч, олон арван тэрбум төгрөгийн өр үүссэн талаар одоо ч учир мэдэх нэгэн нь цайны хачир хийж суух юм билээ. Тухайн үед буюу Ардчилсан хотооо эвсэл 2000 онд засгийн эрхийг МАХН-д (одоогийн МАН) хүлээлгэн өгөхөд, улсын төсөв 137 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өртэй, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэлээд хэдэн сараар олгоогүй байсан гэдэг. Мөн энэ үед Засгийн газрын 60 гаруй агентлаг ажиллуулж, 30 орчим хүнийг сайд, Засгийн газрын гишүүн болгож ёстой л “айл гэр” болон тоглож байв. Чухам энэ үеэс л олигархиуд буюу төрөөс терсөн тэрбумтанууд олноор төрөх болцгоосон.
Тухайн үед энэхүү байдлыг УИХ-ын гишүүн агсан О.Дашбалбар хурцаар шүүмжилж байсан тухай архивт үлдсэн байдаг. Тэрээр “Өнөөдөр төр гэмт хэргийн бүлэгтэй олон сувгаар холбогдон өөрийн төрүүлсэн хийгээд гаднаас залж ирсэн мафийн торонд улам хүлэгдэх болов. Томоохон луйварчид лиценз, гэрчилгээ зөвшөөрлийг авлигаар тарааж, албан мэдээллийг худалдаж, төсвийн хөрөнгийг завших, зөвхөн өөрсдөд ашигтай хууль гаргах, гэрээ хэлцэл хийх, хамаатан саднаараа баяжих хөрөнгөжих зэргээр жирийн иргэдийг дарлах болсоны хариуг бид өгөх цаг ирнэ шүү гэдгийг хэлье. Ардчилсан холбоо эвсэл луйварчдын нөлөөнд орж, ард олноосоо хөндийрөх, луйварчдын өдүүлсэн том гэмт хэргүүдийг нуун дарагдуулах, худлаа амлах, сонгогчдыг төөрөгдүүлэх зэргээр ялзарч улмаар төрийн машин зогсох хүртэл хямралыг үүсгэх боллоо” хэмээж байв. Харин М.Зэнээ агсан “Эвслийн нөхдүүд улс орон, ард түмнээ байтугай доторх эрүүл саруул хүчнээ ч гэсэн хүн гэж үзэхээ больж байгаа байдал сүүлийн үед айхтар ажиглагдаж байна. Ц.Элбэгдорж төрсөн ахыгаа хурандаа болгож, сувилагч бэр эгчийгээ 30 дугаар байрны дарга болгоод туйлын болчимгүй ажиллаж байна шүү. Энэ мэтдээ дүгнэлт хийх хэрэгтэй. Мөн сүүлийн үед гарч буй банк дээрэмдсэн удаа дараагийн үйл ажиллагаа, Эрдэнэтийг булаан дээрэмдэж байгаа энэ ажиллагааг харахаар бэлтрэг дагуулсан галзуу шүдлэн чоно хоттой хонь руу дайрч буй мэт сэтгэгдэл төрөх боллоо. Ийм хариуцлагагүй нөхдөөс төр болон Монголын ард түмэн, Монгол Улсаа яаралтай салгаж авах шаардлагатай байна” гэж хэлж байжээ. Тэгэхээр лидерүүдийн энэ үгнээс Монголд олигархи хэзээ бий болсныг харж болохоор байна.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
О.Мөрөн
URL: