МОНГОЛД 150 БАНКИР ТУЛАЛДАЖ БАЙНА

Дэлхийн тэргүүлэх 150 банкир Монголд ирээд буцлаа. Дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигдэх, ойролцоогоор таван тэрбум ам.долларын өртөгтэй нүүрсний уурхайн хувьцаа арилжих асуудал нь тэднийг ийнхүү урин даллажээ. “Wall Street” төдийгүй Европ, Ази, Номхон далайн орнуудын лидер 16 банк өнгөрсөн хэдэн өдөр Тавантолгойн нүүрсний уурхайн хувьцаа арилжихад андеррайтингийн үүрэг гүйцэтгэхийн төлөө ийнхүү арсалдаж эхэлснийг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж “Reuters”-т дуулгаж.

Уг агентлагийн сэтгүүлч Денни Томас, Террил Юэ Жонс нар энэ тухай нийтэлснийг сийрүүлэн хүргэе. “Монгол орон цус царцам хүйтэн байсан” хэмээн нэгэн банкир 25 хэмийн хүйтнийг эргэн санахдаа жихүүцэн хэлсэн аж. “Засгийн газрын 10-12 төлөөлөгч хэлэлцээрт оролцож, Засгийн газраас тэр бүр хөндөөд байдаггүй маш сайн асуултууд тавьж, хариултыг ч анхааралтай сонсож байсан”-ыг тэрбээр онцолсон байна. Сонгон шалгаруулалтад оролцож буй хөрөнгө оруулалтын банкирууд хувьцаа арилжиж босгох хөрөнгө нь хугацаанаасаа хамааран 1.5-5 тэрбум ам.доллар болно хэмээгээд хэвлэлд мэдээлэх бүрэн эрхгүй тул нэрээ нууцлахыг хүссэн аж.

Сонгон шалгаруулалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарын “Grand Khan Irish Pub”-т хэдэн банкир гар зөрүүлсэн удаатай. Өөр нэгэн “hot news” гэвэл “Morgan Stanley” банкны шинжээч, Монгол Улсын Ерөнхий сайдын хүү Батболдын Баттүшигийн талаар банкирууд амнаас ам дамжин шуугиж байсан. LinkedIn дэх түүний блицийг үзвэл тэрбээр “Morgan Stanley”-н Лондон дахь салбарт металл, уул уурхайн шинжээчээр ажилладаг аж. 20 гаруйхан настай түүнийг өрсөлдөгч банкирууд нь Тавантолгойн сонгон шалгаруулалтад банкаа төлөөлөн оролцох нь хэмээн шуугиж байсан ч тэрбээр оролцсонгүй.

“Morgan Stanley” ч энэ талаар тайлбар хийхээс татгалзжээ. Ойрын арван жилд Монгол Улс хурдацтай хөгжиж буй орнууд ын нэг болохын зэрэгцээ дэлхийн уул уурхайн гигантуудын хөрөнгө оруулалтын “бай” болохыг шинжээчид тэмдэглэж буй. Монгол Улс руу цутгах гадаадын шууд хө рөнгө оруулалтын 60 орчим хувь нь зөвхөн уул уурхай руу урсаж байгаа. Хөрш БНХАУ-д коксжих нүүрсний хэрэглээ эрчимтэй өсөхийн зэрэгцээ Япон, БНСУ, Тайвань ч бас тэднийг сонирхож байгаа юм. Өнгөрсөн мягмар гаригт банкирууд хэлэлцээрээ хийж дууссан бөгөөд тэд ирэх долоо хоногт шийдвэр гарна хэмээн хүлээж байгаа ч энэ хугацаа өөрчлөгдөж болзошгүйг эх сурвалжууд мэдээлжээ.

“Morgan Stanley”, “Macquarie Group”, “Citigroup”, “JP Morgan Chase & Co”, “Deutsche Bank AG”, “Credit Suisse Group AG” and “UBS AG” зэрэг 16 банк хэлэлцээрт оролцсон. Гэхдээ тэд энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан аж. Таван тэрбум доллар гэдэг бол тийм ч том тоо биш. Гэхдээ цаашид өсөх асар их боломж Тавантолгойд бий. Зах зээлийн халуун “фрон тоос” хүч түрэн гарч буй энэ IPO цаашид олон хэлэлцээрийг дагуулах нь дамжиггүй. Азийн, ялангуяа БНХАУ, БНЭУ-ын нүүрсний хэрэглээ огцом өсөж буй энэ үед Австрали, Индонез, Өм нөд Африк зэ рэг дэлхийн нүүрс олборлолтын гол бүс нутгуудад гамшиг тохиолдож, уг таваарын үнэ сүүлийн саруудад суга өсөж байгаа. Азийн биржид арилжигдаж буй Австралийн эрчим хүчний нүүрсний үнэ оны өмнөхөөс 34 хувиар өсөж, тонн нь 127 ам.долларын үнэтэй болсон бол коксжих нүүрснийх бүр 50 хувиар нэмэгдэж, тонн нь 370 ам.долларт хүрчээ.

“Өнөөдөр”


URL:

Сэтгэгдэл бичих