ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ БҮТЭН БОЛЛОО

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Цэцийн дарга Ж.Бямбадоржийг жил гаруйн өмнө Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилсноос хойш уг байгууллага даргагүй байгаа юм. Мөн Цэцийн гишүүн Ж.Болдбаатарын бүрэн эрхийн хугацаа дуусаад байв. Үндсэн хуулийн цэц нийт есөн гишүүнтэй байх учиртай. Тэднийг гурав гурваар нь Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс са нал болгодог юм.

Тэгвэл Ж.Бямбадоржийг УИХ, Ж.Болдбаатарыг Ерөнхийлөгчөөс санал болгосон байжээ. Тиймээс Ерөнхийлөгчөөс Ж.Болд баа тарын оронд Удирдлагын академийн захирал асан Т.Лхагвааг, УИХ-аас Ж.Бям бадоржийн оронд ТӨХ-ны дарга асан Д.Сугарыг санал болгосон байна. УИХ-ын өчигдрийн чуулганаар уг хоёр хүнийг томилсноор жил гаруйн дараа Үндсэн хуулийн “манаачид” ам бүл бүрэн болов.

Д.Сугар нь 1956 онд Өвөрхангай аймагт төр сөн, хуульч мэргэжилтэй бол, Т.Лхагваа нь 1950 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн түүхч, газарзүйч юм байна. Мөн энэ өдрийн хуралдаанаар СЕХ-ны гишүүдийг томилов. СЕХ-ны таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан юм. Тэдний хоёрыг УИХ болон Дээд шүүхээс, нэгийг нь Ерөнхийлөгчөөс санал болгох учиртай.

Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос Б.Ган бат, Д.Гэрэлт-Од нарыг, Ерөн хийл өгчөөс Үн дэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Билигтийг, Дээд Шүүхээс Н.Дагвыг санал болгосныг гишүүд олонхийн саналаар дэмжлээ. Мөн СЕХ-ны шинэ гишүүдийг удахгүй болох сонгуулийг шударгаар зохион байгуулахад хүчин зүтгэхийг сануулав.


URL:

Сэтгэгдэл бичих