Төрийн банк ажилтнуудынхаа цалинг тавиагүй гэнэ

Өнгөрсөн оны эцсээр “Төрийн банк дампуурах нөхцөл бүрджээ” гэсэн мэдээлэл хүчтэй тархаад намжсан. Тухайн үед тус банкны удирдлагууд болон Монголбанкны зүгээс “Төрийн банк санхүүгийн хувьд эрсдэлд ороогүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа” гэсэн тайлбар хийж байв.

Харин энэ удаад Төрийн банк ажилчдынхаа цалинг тавихгүй байгаагаас гадна зээл гаргахаа хязгаарлах болсон гэх шинэ мэдээлэл чих дэлслээ. Энэ нь тус банк санхүүгийн хувьд ямар нэгэн асуудалд орсны илрэл хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна.

Энэ оны эхээр Төрийн өмчийн хороо болон холбогдох албаныхан “Төрийн банкийг хувьчлах нь тодорхой болсон” хэмээж байсан ч яг хэзээ гэдгийг хэлээгүй. Гэтэл хувьчлах асуудал тодорхой болоогүй байтал энэ мэт таагүй мэдээ дахин гарч эхэллээ. Ямартай ч энэ талаарх мэдээлэлд тус банкныхан одоохондоо ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

улс төрийн банк


URL:

Сэтгэгдэл бичих