Тэд хаана байна?
МАХН-ын дарга Н.Энхбаяр авилгалын хэргээр саатуулагдаад нэг сар болох гэж байна. Харин өнгөрсөн баасан гаригаас өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь эрс муудсан учир түүнийг өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр төвийн эмнэлгээс Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлсэн юм. Тэрээр эмнэлэгт хэвтсэн ч өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгээ мэдэгдээд буй. Түүнийг суллуулахаар ар гэрийнхэн нь болон МАХН-ын удирдлага болон гишүүд, дэмжигчид ар гэрийнхэн нь хөөцөлдөж байгаа. Харин Н.Энхбаярыг мандан бадарч явах үед хамт байсан нөхөд нь алга. 2004 оны сонгуулийн үеэр түүний мөрийн хөтөлбөрийн сурталчилгаанд урлаг соёлын одууд инээмсэглэн зургаа татуулжээ. Хэдийгээр тэд төлбөртэйгээр зураг хөрөг татуулсан ч хүний урманд Н.Энхбаярын төлөө нэг ч дуугарсангүй мэт санагдана.
Энэ бол МАХН-ын дарга Н.Энхбаярын 2004 оны сонгууль дээрх материалын зураг.
Төрөлх нутгийнхаа төлөө хамтдаа хэмээн инээмсэглэн зургаа авахуулжээ тэд. Гэвч одоо ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хоорондоо өстөн мэт хэвлэлээр хэрэлдсэн цаг саяхан.
\24tsag
URL: