ОБеГ-н гурван албан хаагч амь насаа алдсанд эмгэнэл илэрхийлж байна
Дорнод аймгийн Баяндун суманд гарсан түймэр унтраагүй бөгөөд ажиллаж байсан гурван гал сөнөөгч амь насаа алдсан байна. Мөн хоёр ажилтны биеийн байдал хүнд байна. Гал түймрийг унтраахаар ажиллан амь насаа алдсан албан хаагчдын төлөө ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийллээ.
Уг эмгэнэлд “Дорнод аймгийн Баяндун аймагт гарсан түймрийг унтраах үеэр тус аймгийн ОБЕГ-н гурван албан хаагч амь насаа алдан хоёр аврагч түлэгдэж эрүүл мэндээрээ хохирсон эмгэнэлт хэрэг гарсанд ОБеГ-н бие бүрэлдэхүүн, ар гэр ойр дотныхонд болон ард түмний зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна. Хүлээсэн үүргээ нэр хүндтэйгээр хэрэгжүүлж, өргөсөн тангарагатаа үнэнч байсан тэднийг эх орон ард түмэн нь үргэлж дурсан санаж байх болно” гэжээ.
Түймрийг унтраах ажилд ОБЕГ-с гадна хилийн цэргийн 120 гаруй албан хаагч ажиллаж байна. Мөн онцгой байдлын дэд дарга Намсрайгаар ахлуулсан ажлын хэсэг өчигрөөс хойш ажиллаж байгаа юм. Түймэр гарсан газар өвс өндөр ургасан, дээрээс салхи байнга өөрчлөгдөж байгаа нь унтраахад хүндрэл учруулж байна. Хээрийн түймэр унтраахаар яваад амь эрсэдсэн албан хаагчдын ар гэрийнхэнтэй ОБЕГ-н удирдлага уулзаж, тэдний нөхөн олговор болон оршуулгын зардалыг засгийн газраас олгохоор болжээ. Түлэгдсэн хоёр албан хаагч 70 хувийн түлэгдэлтэй байгаа бөгөөд өчигдөр түлэнхийн төвийнхэн яаралтай тусламж үзүүлсэн аж. Мөн Хөсвгөл аймагт ОХУ-с түймэр орж ирснийг албаныхан бүрэн чадлаараа унтрааж байна.
URL: