БАРИЛГА НУРЖ 5 ХҮН ДАРАГДАВ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зуслангийн задгайд баригдаж буй барилга нурж, таван хүн дарагдсан хэрэг өнөөдөр гарлаа.
Нийслэлийн Шуурхай удирдлагын төвд иргэн Ариунаа гэгч 96609789 дугаарын утсаар 15:02 цагт дээрх мэдээллийг өгснөөр Шуурхай бүлэг 105-ын тасаг, Аврах салбарын бүлэг, Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасаг, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн аврах бүлэг тус газар дээр очсон байна. Аврах бүлгийг очиход иргэн Б.Мэндсайханы 30х12 метрийн хэмжээтэй 2 давхар баригдаж буй барилга /каркас/ дээр 14 ажилчин ажиллаж байх хугацаанд нуралт үүсч таван иргэн нурангид даргадсан байжээ. Аврагчид 39 настай, эрэгтэй Ганзориг, 38 настай, эрэгтэй Энхбаяр, 38 настай, эрэгтэй Нямдаваа, 37 настай, эрэгтэй Энхтүвшин, 30 настай, эмэгтэй Энхтунгалаг нарыг эсэн мэнд гаргаж Яаралтай түргэн тусламжийн 103-ын эмчид шилжүүлэн өгч, Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан байна.
Харин 19.00 цагийн үед 54 настай, эрэгтэй Д-г нурангинаас эрэн хайх, гаргах, аврах ажиллагааг үргэлжлүүлж байв.

Эх сурвалж: “Монцамэ”

Н.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих