“Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал – 2012” зарлагдлаа

Их дээд сургуулийн оюутан залуус тэр дундаа банк санхүүгийн чиглэлээр суралцагсдын хувьд жил бүрийн хавар зохиогддог Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмэхүйц шинэ санал санаачлагыг хөхиүлэн дэмжиж, бодит ажил хэрэг болгоход чиглэгдсэн оюунлаг залуусын амжилтын индэр болоод даруй арван нэгэн жилийг ардаа үджээ.

Өнгөрсөн хугацаанд Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцсон залуусын 30 гаруй хувь нь өнөөдөр Монголын банк санхүүгийн салбарт хүч сорьж байгаа чадварлаг боловсон хүчнүүд болоод байна. Тухайлбал Голомт банкны Эрсдэлийн Удирдлагын газрын ажилтан Д.Нямдаваа, Б.Хулан, Төв салбарын ажилтан Ч.Өнөржаргал, Ард салбарын захирал Э.Батбаатар зэрэг олон залуус бүгд л оюутан ахуй цагтаа энэхүү эрдэм шинжилгээний хуралд эрдэм шинжилгээ, онол практикийн бүтээлээ танилцуулж, тэргүүн болон шагналт байруудыг эзэлж явсан юм.

Бүтээлийг 2012 оны 5-р сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авах тул эрхэм оюутан залуус, ирээдүйн эрдэмтэн судлаач та бүхэн яараарай.

Шилдэг бүтээлүүд 2012 оны 5-р сарын 25-ны өдөр Монголбанкны Б корпуст зохион байгуулагдах Оюутны эрдэм шинжилгээний бага хурал дээр тавигдах бөгөөд мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэгүүдийг шалгаруулах болно.

Голомт банк ирээдүйн сайн сайхан, Монгол орны хөгжлийн түүчээ болсон боловсролын салбарт хийх бодит хөрөнгө оруулалтаа жилээс жилд нэмэгдүүлж, Чадварлаг мэргэжилтэн болохын төлөө хичээн суралцаж буй оюутан залуусыг дэмжих “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, Голомт банкинд банк санхүү, мэдээллийн технологи, хууль эрх зүйн чиглэлээр мэргэжлийн дадлага хийх боломжийг олгодог Судлаач оюутан зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Бүтээлээ 2012 оны 5-р сарын 10-ны өдөр хүртэл доорх хаягаар авчирч өгнө үү.

Голомт банкны төв оффисийн 1-р давхар.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88051995 утсаар лавлаарай.

www.golomtbank.com/hr/index.html


URL:

Сэтгэгдэл бичих