Шинээр гарч буй 100 ам.долларын дэвсгэрт нь дэлхийг илүү аюултай хямралд түлхэж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна
АНУ-ын засгийн газар 100 ам.долларын шинэ дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ. Ойрын өдрүүдэд шинэ дэвсгэртүүдийг дэлхийн санхүүгийн байгууллагуудад нийлүүлэх гэнэ. Эдгээр дэвсгэрт хуурамчаар үйлдэхийн аргагүй гэж АНУ-ын холбооны нөөцийн сангийн мэргэжилтнүүд амлаж байна. Учир нь шинэ дэвсгэрт дизайны хувьд ногоон өнгөтөй байснаа цайвар цэнхэр өнгөтэй болж, бэхийн саванд тавьсан хонхны гурван хэмжүүрт голограммын дүрстэй хөх зурвас шинээр бий болсон бөгөөд нүүрэн талын баруун дээд өнцөгт байгаа 100-гийн тоо ягаан байснаа ногоон өнгөтэй болсон байна. Хамгаалалтын бас нэг утас, шинэ далд хээ нэмэгджээ. Харин Бенжамин Франклины хөрөг хэвээр үлдсэн байна. Хуурамч мөнгө хийдэг этгээдүүдэд саад учруулахын тулд шинэлэг бүх л зүйлсийг хийсэн гэж Холбооны нөөцийн сангийн мэргэжилтнүүд мэдэгдэж байна.
Шинэ 100 ам.долларын дэвсгэрт хэвлэх ажил маш өндөр өртөгтэй бүтэж байгаа бөгөөд санал асуулгын дүнгээс үзвэл, америкчуудын өөрсдийнх нь ховорхон хэрэглэдэг 100 ам.долларын дэвсгэртийн үйлдвэрлэл хамгийн өндөр өртөгтэй бөгөөд бусад мөнгөн тэмдэгтийг хэвлэхээс хоёр дахин үнэтэй юм. Шинэ дэвсгэрт гаргахаас хоёр сарын өмнө хэвлээд байсан тэрбум ширхэг 100 ам.долларын гуравны нэг нь гологдолтой гарсан байна. Албан ёсны бус мэдээгээр бол 30 сая гаруй ам.долларын хохирол учирчээ. Шинэ дизайн боловсруулах, шинэ дэвсгэрт үйлдвэрлэх, хуучин дэвсгэрт устгахад олон зуун сая ам.доллар шаардагдана. Зардал маш өндөр байгаагийн үр дүнд гарсан АНУ-ын төсвийн дутагдал улсын өр байсаар байхад үүнийг хийж байгаа юм.
Ийнхүү мөнгө хэвлэсэн явдал нь АНУ-ын иргэдийн мөнгөний хэрэглээг нэмэгдүүлж, үүгээрээ дэлхийг илүү аюултай шинэ хямралд түлхэж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь одоогоор 18 сая 100 ам.долларын дэвсгэрт хуурамч байгаа бөгөөд энэ нь аль хэдийнэ гүйлгээнд гарсан байна.
Н.Зол
URL: