”Грийн эйр гарден” компани Богдын ордныг эзлэхээр мордлоо
Орчин тойрныхоо газрыг хувийн компаниудад алдаад хэдэн талаасаа хавчигдаж буй Богд хааны ордон музейд дахин аюул нүүрлэлээ. Тодруулбал, Богд хааны өвлийн ордны урд тал «Грийн эйр гарден» ХХК өндөр зэрэглэлийн зочид буудал барихаар хүнд даацын машин, техник оруулж, барилгын ажил эхлүүлэхээр тус музейн ажилчидтай тэмцэлдсэн байна.
Гэтэл энэ компанид ямар албан тушаал эрхэлдэг нь тодорхойрүй Идэрээ гэгч залуу тус музейн ажилчдыг өөрийн гар хөл бологсод тойгоо заналхийлжээ. Энэ сарын наймны 11:00 цагийн үед багагүй үймээн дэгдлээ гэх мэдээллийн дагуу бид газар дээр нь очиж тодруулав.
Тус музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатар энэ талаар «Грийн эйр гарден» ХХК өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг маш ноцтой зөрчлөө. Учир нь 2011 оны дөрөвдүгээр сарын 25-ныөдрийн Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хоёрдугаарт «Хамгаалалтынбүсэд түүх, соёл үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт,бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, барилга барихгүй байх» гэх заалтын дагуу тус газрыг хамгаалалтад авахыг тухайн үеийн нийслэлийн Засаг дарга байсан М.Энхболдод даалгасан байдаг. Ингэж Богд хааны ордон музейг бүрэн хамгаалалтад авч, онцгой объект болгосон юм. Тэгэхээр эдний дайрч давшилсан үйл ажиллагаа уг хуулийг шууд зөрчиж байгаа нь илэрхий. Түүнээс гадна БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарын хооронд байгуулсан санамж бичгийн 2.2-т зааснаар «Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль,цэцэрлэг, соёл шинжлэх ухааны байгууллагын эзэмшил газарт өөр зориулалтаар газрын зөвшөөрөл олгохгүй байх эрх зүйн баримт бичгийг мөрдөж, хяналт тавьж ажиллана» гэсэн тодорхой заалтуудыг илт зөрчөөд байгаа тул бид музейнхээ газрыг хамгаалахаас аргагүй боллоо.
Музейн газар түүхийн үнэт өв, эдлэл хадгалдаг, байрладаг гэсэн утгаараа улсын онцгой бүсэд хамаардгийг өдгөө мэдэхгүй хүн баймааргүй юм. Тэр тусмаа хууль тогтоох дээд байгууллагын шийдвэрийг үл ойшоосон Идэрзз гэгч балмад авиртай залуу түүхийн дурсгалт газрыг дээрэмдэж байгаа нь тун харамсалтай. Иймэрхүү маягаар газар нутгаа алдсаар байгаад Богд хааны музей үлдэх юмгүй болох нь.
Эрхэм Идэрээ гуай мөнгөтэй,хөрөнгөтэй цатгалан нэгэн байж болно. Гэхдээ санаатайгаар хууль бус үйлдэл хийж, дэлхийн хосгүй үнэт өвд бүртгэгдсэн түүхийн дурсгалт газрыг түмний нүдэн дээр булаах нь хуульд нийцэх үү. Төр түшилцэж буй зарим эрхэм энэ компанийн ард байдаг гэсэн» хэмээв.
Богд хааны ордны хашаа ганц хаалгатай. Гал гарлаа гэхэд ганц ордог хаалгыг нь тус компанийн ажилчид тоосгоор таглаж битүүлсэн байв. Уг хаалгаар онцгой тохиолдолд л дуудлагын машин ордог байсан аж. Арга мухардсан тус музейнхэн ямар ч байсан газраа хамгаалж эцсээ хүртэл тэмцэхээр болжээ. Уг нь газраа алдсан музейн ажилчид бус Монгол Улсын төрийн байгууллагууд соё-лын өмчөө хамгаалж, дээрэм хийх зөвшөөрөл олгохгүй байх үүрэгтэй баймаар.
Хамгийн гал нь. Тусгай. хамгаалалттай газрыг яаж тасалж авсан нь гайхалтай. Тэд өнгөрсөн оны долоодугаар сарын 10-ны өдөр 21578 м.кв газрыг таван жилийн хугацаатайгаар зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар авч чаджээ. Уг нь Соёлын өвийг хадгалж, хамгаалах тухай хуульд онцгой объектоос дотогш 300 метрийн газарт ямар нэгэн барилга, байгууламж барихыг хориглодог юм.
Гэтэл арын хаалга нь дэндсэн Идэрээ гэгч хааны өвлийн ордноос 10 метр хүрэхгүй зайд өндер барилга барьж, Монголын хосгүй үнэт дурсгалуудыг сүйтгэх гэж буй нь хуульд нийцэхгүйгээс гадна, хүн ёсонд ч таарахгүй үйлдэл билээ.
Арга ядсан музейнхэн БСШУ-ы сайд Ё.Отгонбаярт ч хандсан байх юм. Харин сайд «Та бүхэн энэ газраа өгч болохгүй. Өөрсдийн гэсэн бүх боломжтой аргаа хэрэглээд хамгаалаарай» гэж хэлсэн гэдэг.
Музейнхний болгоомжилж буй бас нэгэн зүйл нь Богд хааны ундны усыг хангахын тулд гар аргаар 100 орчим жилийн өмнө гаргасан гүний худаг яг барилгын ажил хийж буй хэсэгт байдаг аж. Энэ худгийн усыг хүмүүс рашаан хэмээн олон жил захиалан хэрэглэдэг байсан гэнэ. Эртний уламжлалт нарийн арга технологийн дагуу гаргасан, байгаль дэлхийн жам ёсны олон хүчин зүйлтэй холбогдсон утга учиртай худаг. Богд хаан тусгайлан хэрэглэж байсан тул ундаргыг нь хэвээр үлдээхийн төлөө бүх шатны хүмүүст хандсаар байна.
120 жилийн тэртээ: Монголын соёлын өлгий болсон Богд хааны ордо музейн газарт нэг биш удаа хөрөнгөтэй хүмүүс барилга барихаар хэл ам таталж байгаа. Даанч өдгөө хүртэл арга хэмжээ авч, тус дэм болсон нэг ч газар алга.
Үүний эсрэг тэмцэж, эцсээ хүртэл явдаг хүмүүс нь уг музейн ажилчид. Тиймээ дэлхийд гайхагдсан хосгүй үнэт үзмэр болон, гадныхнь нүдийг хужирладаг ypaн барилгын хийц, өвийг хадгалж хайрлахгүй бол монголчуудын соёлыг өв аюулын харанга дзгдэх нь.
Мөнгөтэй хүний aapxyу зан гаргаж буй Идэрээ Богд хааны ордонд өс санасан мэт аашилдаг нь тун хачирхалтай. Тухайлбал, 2001 онд ордны хашаан дотор үйлчилгээний зориулалттай барилга барьж, пааб, фитнессийн төв байгуулсан гэдэг юм билээ.
Түүгээр , зогсохгүй Богдын ордныг бүхэлд нь хянадаг камерыг барилгаараа тагласан байгаа юм. Ийнхүү хэн нь үл мэдэгдэх нууц ноёнтны зараалаар зарагдаж буй Идэрээ Богдын ордныг эзлэхээр хэдийнэ мордлоо.
Эх сурвалж:” Өглөөний сонин”
URL: