Биеэ үнэлэгчдэд эд зүйлээ алдахаас сэрэмжил
“Улаанбаатар” зочид буудлын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнгээр эргэлдэж, цаг нөгцөөх биеэ үнэлэгчид бууриа сэлгэж, “Драгон” авто вокзал руу нүүжээ.Учир нь хотын иргэд тэднийг төдийлөн сонирхохоо больсон тул тэд хөдөөнөөс ирж буй хүмүүсийг ангуучлахаар ийн бууриа сэлгэсэн байна.
Богино банзал, задгай цамцнаас өөр гоёлгүй тэд хөдөөнөөс ирсэн ахимагдуу насны эрчүүдийг өдөж, эцэст нь эд зүйлийг нь хулгайлаад зугтдаг байна. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг газар авах болсон бөгөөд хохирсон иргэд биеэ үнэлэгчид эд зүйлээ алдсанаа хэлэхгүй нууцалдаг учраас эл хэрэг илрэхгүй өнгөрдөг байна.
Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд биеэ үнэлэгчдээс сэрэмжлэхийг анхааруулж байна.
Ц.Болор
mongoliin medee
URL: