Улстөр, бизнесийн ”хєнжил хамууд” Увсын улаан єнгийг єєрчлєхнээ
Монголын улс тєр, бизнесийн Увс бvлэглэл нэгэн цагт улсыг Увс болгохоо дєхєж байсан ч vе бий. Харин хvчтэй нєлєєтэй энэ фракци сvvлийн жилvvдэд задран унах болсны шалтгааныг учир хvмvvс єєр єєрийнхєєрєє л тайлбарлах болсон. Гэхдээ асуудлын цаана хэний ч маргахгvй ганц гол шалтгаан байгаа нь Ц.Нямдоржийн улс төрийн карьер унаж, улс тєрд Увсынхны хvч нєлєє муудаж байгаа явдал юм. Vнэн гэвэл Увс аймагт Улаан єнгє бvдгэрч байна. Увсад МАН-ын нєлєє багасч байна. Увсын нэр бvхий намын ледерvvдийн карьер дуусч байна. Увсчуудын хувьд сонголт бvдгэрч байна гэвэл шалтгаан тэр болно байх. Мєнхийн улаан тодотголтой байсан Увсын тойрогт МАН- 2 суудлаа алдах вий айдаст автаад байна. Увсаас сонгогдсон тєрийн тvшээд Увсын намын хороон дарга гээд “лидер” байх нєхөдvvд нь “луйварчин” байх замыг сонгосноор асуудал хvндрээд эхэлсэн хэрэг. Одоо эрх баригч нам мєнхийн хаан байсан тойрогтоо хэнийг явуулах вэ гэдэг асуултын тэмдэгний ард гацсан байдалтай болжээ. Улсын биш хувийн эрх ашигтаа хєтлєгдсєн Б.Чойжилсvрэнг явуулж нэг суудал алдах уу, эсвэл шинэ цагийн тендерчин нэрийг аваад байгаа хэрэг эрхлэхийн Ч.Хvрэлбаатарыг зvтгvvлэх vv гэдэг сонголт сонин байна. Бодлогын vvднээс харвал Увсад дээрхи нэр бvхий эрхмvvдээс нэг нь ч гялтайж харагдахааргvй байгаа. Хамгийн гол нь нам дотроо хагаралдаан vvсч асуудлыг хурцатгах болжээ. Шаардлагатай гэсэн арга хэмжээг намын удирдлагуудын зvгээс авахгvй бол Увсад энэ удаад єнгє єєрчлєгдєж мэдэхээр болжээ. МАН-аас Увс аймагт нэр дэвшүүлэх нэр бүхий хүмүүсийн тухайд ямар “ирээдүй” хүлээж байгааг авч үзье.
Ч.Хvрэлбаатар: Нэгэн цагт Увсын иргэдийн дэмжлэгийг авч, Улаанбаатар хот дахь нутгийн зєвлєлийн даргаар єргємжлєгдєж явсан энэ эрхэм одоо бол нэр хvндээ шороотой хутгасан гэж хэлж болохоор болсон. Ч.Хvрэлбаатартай холбоотой маш олон факт баримтууд дэлгэгддэг ч vvлэн чєлєєнд амжсан сайдын суудал нь тvvнийг хангалттай хэмжээнд хамгаалж байна. Улаанбаатар хотын дулааны 2-р цахилгаан станцыг тvшиглэсэн 18 тэрбум тєгрєгийн тєсєвт єртєг бvхий шахмал тvлш боловсруулах vйлдвэрийн тендерийг єєрийн ангийн анд, дотны найздаа бэлэглэх шахуу єгсєн. Улаанбаатар хотод гэлтгvй улс даяар тvvнтэй холбогдсон асуудлууд байдаг болсон нь тvvнд “тендерчин” гэх нэрийг хvртээх болсны шалтгаан гэж ярих нэгэн ч байна. Увсчууд Хvрэлбаатар сайдад тааламж муутай болсон нь энэ мэтийн олон хvчин зvйлээс шалтгаалж байгаа. Хамгийн сvvлийн баримтыг Бєхмєрєн сумын иргэдийн Хvрэлбаатар сайдад єгсєн vнэлгээнээс та бvхэн харсан байх. Увсчууд одоо тvvнийг цаашаа гэдэг болж, уул ус газар шороогоор нь шоу дэглэх гэсэн vйлдлийг нь харж тэвчилгvй хєєх шахуу явуулсан гэнэ. Энэ хvнийг МАН Увс аймагт нэрийг нь дахин дэвшүүлбэл ахиж намдаа суудал авч дєнгєнє гэдэг бэрх болжээ.
Б.Чойжилсvрэн: Увсын иргэдэд сонгуулийн сурталчилгааны vеэр мєнгє тарааж явахдаа харц нь ч “зvгшрээгvй” байсан энэ эрхмийг одоо улс тєрд ороод хамгийн богино хугацаанд хєлжиж чадсан төрөөс төрсөн тэрбумтны нэгээр нэрлэж болно. АТГ-т гаргасан 2011 оны хєрєнгє орлогын мэдvvлэгтээ жилийн 6,3 тэрбум тєгрєгийн цэвэр орлоготой гэж бичжээ. Эрийн сайнаар явж, санааны зєвєєр баяжсан хvн vv гэж Увсчуудаас асуувал шуудхан vгvй гэж хэлэх байх. Аймгийн МАН-ын дарга Засаг ноён Э.Цасчихэртэй 10 жилийн нэг ангийн андууд, бизнесийн хамтрагчууд гэж ярих шууд утгаараа түүнийг өөртэйгөө халаас нэгтэйг нь баталж, шинэ цагийн монголын бизнесийн салбарт “хєнжил хам” гэсэн нэрийг ч хvртэх болсныг нуух юун. Эрхэм тvшээ Б.Чойжилсvрэн аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нар бизнесээ хамтарч хийдгийг нутгийн олон нь андахгvй мэднэ. Дөнгөж өчигдөрхөн Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр авилгын хэргээр шүүхээс 3 жилийн ял авлаа. Түүнтэй хамт Б.Чойжилсүрэн шалгагдах учиртай ч УИХ-ын гишүүн гэсэн нэр нь том хамгаалалт болж байгаа сурагтай.
Ард тvмний баялаг болсон ашигт малтмалын ордыг завсаргvй зєєж, Тавантолгойгоор дагнан хєлжиж байгаа хvний нэг гэдгээр Увсчууд Б.Чойжилсүрэнг нэрлэж байгаа. Бас болоогvй багын анд Ч.Хvрэлбаатартайгаа дєрвєд, баяд гэлцэн талцаж, хөлөө жийлцэж тогоон дотроо хагарсан олгой мэт болсныг ч хэлэх нэгэн бий. Мэдээж МАН-ын удирдлага тэдний энэ байдлыг анзаарахгvй өнгөрнө гэж байхгүй. Асуудлын гол нь Б.Чойжилсvрэнгээс єєр хэн байж болох вэ гэдэг дээр л гацаад байгаа бололтой. Vнэхээр МАН-д Увс аймагт д нэр дэвших боловсон хvчин хомсдоод байгаа юм уу, мєнхийн улаан єнгєє алдах гээд байгаа юмуу гэдэг дээр л асуудал яригдаж байх шиг байна.
Э.Цасчихэр: Аймгийн Засаг дарга, аймгийн МАН дарга гээд орон нутагтаа бол эрх мэдэл нь “Султан” шиг болсон энэ эрхэм “Увсын нам”-ын дампуурлыг биеэрээ гэрчилж байгаа нэгэн. Дєнгєж саяхан нийслэлийн Хан-Уул дvvргийн шvvх Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэрт холбогдох хэргийг хянан хэлэлцээд тvvнд хоёр жил хvртэл хугацаанд албан тушаал эрхлэх эрхийг нь хасч, гурван жил хорих ялаар шийтгэсэн байна. Ингээд түүний УИХ-д өрсөлдөх боломж үгүй болж, сонгуулийн үеэр “аавынд” сууж байхаар боллоо. УИХ-ын гишvvн Б.Чойжилсvрэнгийн ангийн анд тvvний бизнесийн гол хєдєлгєгч хvч, улс тєрд гарах гvvр нь болж явсан энэ эрхэм туг тахиулчихвуу гэдэг асуудал бас яригдаж эхэлж байна. Хамгийн гол нь Э.Цасчихэрийн хууль бус vйлдлvvд илчлэгдэж, тvvнийг яллах дvгнэлт гарч байгаа нь Увс аймагт бvхэлдээ МАН-ын нэр хvнд унасныг харууллаа. Тэрээр орон нутагтаа эрх мэдэл єндєр, нєлєєлєл ихтэй мэт байсан боловч, “том акулууд”-ын хувьд бол “утсан хvvхэлдэй” нь байсан нь нэгэнт тодорхой боллоо. Хамгийн гол нь Увс аймагт МАН яг ийм байдалтай яг ийм бvрэлдэхvvнтэй орвол ялагдал хvлээх нь гарцаагvй болжээ гэдгийг сайн санааны vvднээс хэлэх хvн олон байна.
МАН-ын удирдлагууд Увс аймагт анхаарлаа хандуулах цаг болжээ.
А.Тамир
URL: