Хууль зөрчин 192 лиценз олгосон Д.Батхуяг Хөвсгөлөөс УИХ-д нэр дэвших гэж байжээ

Ашигт Малтмалын Газрын дарга асан Д.Батхуягийг  Цагдан Хорих 461-р ангид саатуулаад буй билээ.

Түүнийг  оны өмнөөс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байсан ч  прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгож байсан юм.

Чингэхдээ Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүй­лийн хоёр дахь хэсэг буюу төрийн албан ту­шаал­тан эрх мэдлээ хэт­рүүлсэн гэж үзэж байсан бөгөөд тодруулбал

” Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хам­гаалалтын бүс, ойн сан бүхий газар, ашигт малт­мал хайх, ашиглахыг хо­риг­лох тухай хууль”  хэрэг­жиж, ашигт малтмалын хайгуу­лын болон тусгай зөв­шөө­­­рөл олгохыг тодор­хой хугацаагаар хоригло­сон журам гарсан үед АМГ-ын даргын эрхээ ашиглан,  192 зөвшөөрөл олгосон гэж сэжиглэж буй ажээ.

Дашрамд дурьдахад Д.Батхуяг удахгүй болох УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр “М-Си-Эс” группын тэргүүн дэд Ерөнхийлөгч Л.Энх-Амгалантай хамт Хөвсгөл аймгаас салахаа болиод байсан юм.

Б.Тэмүүлэн

sonin


URL:

Сэтгэгдэл бичих