МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нарын залуус цэнгээний газарт хүн зоджээ
МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын хэсэг залуус шалтгаангүйгээр хүн зодож танхайрсан хэрэг өнгөрсөн мягмар гаригт гарчээ.
НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, намын Хэвлэл, мэдээллийн албан дарга Д.Амарбаясгалан нарын дөрвөн залуу Сүхбаатар дүүргийн нутаг, МУИС-ийн хичээлийн тавдугаар байрны замын эсрэг талд байрлах УИХын гишүүн Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн “Брикс” шөнийн цэнгээний газарт наргиж ууж халамцан А гэх залууг зодсон гэнэ.
Ариун цэврийн өрөө орохоор явахдаа А тэдний нэгийг шүргэсэн нь зодооны эхлэл болсон аж. Энэ талаар хохирогч “Сайдын хүү байна гэж томорсон нэг залуу намайг зодож, хэлэх, хэлэхгүй үгээр доромжилсон. Миний нүүр гэмтсэн. Гэхдээ энэ тухай би яримааргүй байна. Бид тохиролцсон” хэмээгээд илүү зүйл ярихаас татгалзав.
Зодооныг өдөөсөн НАМЗХ-ныхон энэ асуудлыг хурдан намжааж, улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгөх гэж байсан цэнгээний газрын ажилчдыг болиулсан гэнэ.
URL: