СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ НАМУУД …

УИХ, Нийслэлийн сонгууль хаяанд ирлээ. Монголын ард тvмэн дєрвєн жилд нэг удаа парламентад єєрийгєє тєлєєлєн суух хvнийг сонгодог. Энэ жилийн хувьд НИТХ-ын сонгуулийг хамт явуулах болсноороо онцлогтой. Одоогоор намууд мєрийн хєтєлбєрєє аудитаар батаалгаажуулах ажлаа хийгээд байгаа билээ. Харин энэ долоо хоногт сонгуультай холбоотой ямар ажил єрнєхийг хvргэе.
Сонгуульд нэр дэвших намууд хvсэлтээ маргаашийн дотор СЕХ-нд хvргvvлэх юм. СЕХ нам, эвслээс ирvvлсэн баримт бичгийг хvлээн авснаас хойш тав хоногт багтаан шийдвэр гаргах юм. Єчигдрийн байдлаар МАХН-Монголын Їндэсний ардчилсан намын “Шударга ёс” эвсэл, Эрх чєлєєг хэрэгжvvлэгч нам, Хєгжлийн хєтєлбєрийн нам, Монголын Уламжлалын нэгдсэн намын тєлєєлєгчид сонгуульд оролцохоо илэрхийлжээ. Намууд сонгуульд оролцохоо илэрхийлж дараах бичиг баримт бvрдvvлсэн байх учиртай. Ингэхдээ намын мєрийн хєтєлбєр, сvvлийн нэг жилийн хугацаанд тухайн нам буюу эвсэлд нэгдэн орсон намуудад иргэн, хуулийн этгээдээс єгсєн хандивыг аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлангаа хvргvvлэх юм. Єнгєрсєн Орон нутгийн сонгуульд МНН бичиг баримтын зєрчлєєс болж бvртгvvлж чадалгvй буцаж байсан удаатай.

Єєрийн намаас тойрог авч чадаагvй, магадгvй нам эвслээс жийгдэгсэд бие дааж нэр дэвших боломжтой. Энэ удаагийн УИХ, НИТХ-ын сонгуульд бие дааж дэвшихээр шийдсэн нэгэн материалаа ирэх долоо хоногийн даваа гаригаас ємнє СЕХ-нд хvргvvлсэн байх ёстой. Гэхдээ нэг тойргийн 801-ээс доошгvй сонгогчийн дэмжлэг авсан нєхцєлд энэ эрх нь нээгдэнэ. Өмнєх сонгуульд нэр дэвших тойргийнхоо сонгогчийн гарын vсэг бус єєр тойргийн хvмvvсийн дэмжлэг авсан гэх vндэслэлээр хэд хэдэн бие даагч сонгуульд єрсєлдєх эрхээ хасуулж байсан гашуун туршлага бий.
Сонгуулийн хэсгийн хороог энэ долоо хоногт багтаан байгуулах хуулийн заалттай. УИХ сонгуулиар нийтдээ 1905 хэсгийн хороо байгуулахаар тєлєвлєєд байгаа. Энэ ажил ирэх долоо хоногийн даваа гариг гэхэд цэгцэрч дуусах учиртай.
Нам, эвсэл сонгуульд оролцох эрхийг СЕХ-д бvртгvvлснээс хойш гурав хоногийн дотор тойрогт нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дансыг банкинд нээлгэх ёстой. Эдгээр ажлыг улс тєрийн намууд энэ долоо хоногт амжуулах аж.


URL:

Сэтгэгдэл бичих