С.Жавхлан: Цагаан сар гэж ёс билгэдлийн баяр биш ёр бухимдлын баяр болжээ
“Гал үндэстэн холбоо” сар шинийн өмнөхөн төр түмний золголтыг хийхээр төрийн түшээдэд болон түмэн олонд уриалга гаргажээ. Гэтэл түмэн олон нь хүлээж авч дэмжсэн ч төрийн түшээд нь төр нь түмэндээ очиж золгосонгүй. Энэ талаар тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Жавхлан, Д.Гансүрэн, М.Баатархуяг нар мэдээлэл хийлээ. Төрийн түшээдэд албан бусаар “Төр нь түмэндээ очиж золгоё” гэсэн урилга гаргаж, төрийн түшээдэд хүргүүлсэн ч нэг ч хүлээж авч, наашаа гэж хандаагүй. Төр түмнээсээ салсан, төрийн түшээдийн дотор нь харласан,бүх зүйлсээ холдсон гэдгээ харуулсан явдал болж байна. Хурлын үеэр С.Жавхлангаас зарим зүйлийн талаар тодрууллаа.
-Төр түмэндээ очиж золгооч гэсэн уриалгыг танай холбооноос гаргаж, төрийн түшээдэд хүргэсэн байна. Яагаад та нарыг хүлээж авсангүй вэ?
-Монголчуудын цагаан сар гэдэг эртнээс төр түмний золголт болгодог ёс байсан. Үүнийгээс алдчихгүй байх юмсан гэсэндээ тэндэнд хандаж золголт хийе гэж бодсон. Түүнээс түшээдийн сайн мууг үзэж, хэдэн банш, бууз боов эргүүлэх гэсэн юм биш ээ. Бидний энэ ажлыг төрийн түшээд дэмжээгүй. Харин олон хүн дэмжсэн. Хүлээж аваач гэж очсон зарим нь урдаас сөрөг хариулт өгсөн. Тэр нь юу вэ гэвэл цагаан сар ах дүүсийн баяр болохоос гудамжны гуйлгачдыг баярлуулах баяр биш гэсэн.
-Цагаан сар гэдэг цадаж идэхийн баяр биш, ураг төрлийн удам судраа мэдэх баяр. Гэтэл төрийн түшээд таньж мэдэхгүй түмэн олныг хүлээж авч хүндэтгэнэ гэдэг юу л бол. Та нар дэмий уриалга гаргасан юм биш үү?
-Яалаа гэж тэгж бодож байгаа юм бэ, өнө эртнээс өвөг дээдэс минь төрийн золголтыг түмэн олонтойгоо хийж ирсэн уламжлалаа үр сад нь үгүйсгэмээргүй байна. Биднийг ямар нэгэн байдлаар үгүйсгэж үл тоож байгаа нь түмэн олноо тоохгүй байна л гэсэн үг дээ. Манай холбоо түмэн олныхоо л төлөөлөл болох гэсэн юм.
-Хэдэн хүнд уриалгаа хүргэсэн бэ. Яам агентлагийн удирдлагуудад хүргэсэн үү?
-Монгол ёсны баяраа хүндэтгэж бүх хүнд уриалга очиж, төрийн түшээд болон яам агентлагуудын дарга нарт тавьсан. Ганц ч хариу өгөөгүй. Уг нь бүх айлын хаалга нээлттэй байх ёстой. Нэг нэгэндээ сэтгэлийн сайхнаа харамгүй дэлгэдэг баймаар байтал баяр ёслолын үеэр хаалга үүдээ тас хаадаг монгол ёс байдаг юм уу гэж тэр хүмүүсээс асуумаар байна.
-Төрийн түшээд төрөө төлөөлж түмэн олонтойгоо золголоо гээд зорилго юу байгаа юм бэ?
-Өнөөдөр төрийн түшээд томчууд түмэн олон нь яаж баяр тэмдэглэдэгийг харуулах хэрэгтэй. Хоолтой хоосон, баяртай бухимдалтай ч гэсэн бүгд үүд хаалгаа нээх ёстой байсан.
-Танай холбооны гаргасан мэдэгдэл мэдээлэл, уриалгад төр засгийн зүгээс ямар хариу өгсөн бэ?
-Бидэнд ээлтэй хариу өгөх битгий хэл өдөр бүр заналхийлэл ирдэг болсон. Үнэхээр ийм билгэдлийн баяраар нэг нэгэн рүүгээ хор цацсан учир хэвлэлийн хурлыг хийж байна. Тэгэхээр билгэдлийн баяр маань заналхийлэлийн баяр болж, цаагуураа маш их эдийн засгийн хохирол болчихожээ. Яах вэ сайны хажуугаар саар юм бий. Тэглээ гээд биднийг худалдаж авч чадахүй. Биднийг хөх тэнгэр хөрст дэлхий ивээнэ.
-Жавхлангийн хэнээрхэл хэрээс хэтэрч туйлширч эхэлэлээ. Хэтэрхий үндэрхэг үзлийг үнэртүүлдэг боллоо гэсэн шүүмжлэл бий. Үүнийг хэрхэн хүлээж авах вэ?
-Тэгж ярьж яваа хүмүүсийг битгий боолшроочээ гэж хэлмээр байна. Хаан заяагаа ярьж явах ёстой байтал өнөөдөр боолын хувцас өмсчихөөд доллар шүтэж амьдрагсад их болсон цаг. Эзэн Чингис хааны удам байж, колон боолын үеийн хувцас өмссөнөө одооны залуучууд сайхан гэж бодоод байна. Энэ эндүүрэл шүү. Ингэж явснаар Монгол сэргэхгүй ээ. Харин ёс заншлаа сэргээвэл илүү хүчирхэг болно. Сэтгэлээ засаачээ л гэж уриалмаар байна. Ингэж хэллээ гээд “Гал үндэстэн холбоо” галзуу солиотойгоороо дуудуулах ёс байхгүй.
- Чингэлтэй дүүргийн хөгшидтэйгээ золгуулт хийсэн гэж сонссон. Таныг хэр хүлээж авав?
-Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд тойргоос унасан бөх шүү дээ. Би амлалтаа хаяж болохгүй гэдгээ ухамсарласан хүн учир сар шинээр тойрогынхоо 30-аад айлаар орж золгуулт хийсэн. Энэ дашрамд хэлэхэд надтай золгосон хүн бүхэн тэр дүүргээс сонгогдсон Д.Зоригтыг нэхэж байна лээ шүү. Тэр хүн Чингэлтэй дүүрэгт ховор болжээ. Настан буурлууд нь шинийн 15-наас өмнө ирж золгоорой гэж дамжуулсан шүү. Д.Зоригтыг нэхсэн болохоор би зориуд тэр хүнд очмоор санагдсан ч талаар болов.
- Цагаан сараар хүний алга дээш харуулдаг ёс бий. Та бэлэгтэй очсон уу?
-Сэтгэлийнхээ галаас бэлэг барина гэдэг сайхан зүйл. Золгосон айлдаа би өөрөө бэлэг давхар миний сонин сэтгүүл, цомог бэлэглэсэн.
О.Сайханцэцэг
“Өдрийн шуудан”
URL: