МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛСОН самурайн vлдэгдлийг бяц гишгэцгээе
Єнгєрсєн нэгдvгээр сарын дундуур янз бvрийн сайтууд дээр Монгол vндэсний бєхийн зодог шуудаг ємссєн хариугvй чєрчийсєн хоёр япон залуу ёс бус, булай бэлгийн харилцаанд орж байгаа тухай мэдээлэл тархсан. Яг тэрхэн vед нь нvдээр vзээгvй болохоор Монгол эрийн хийморь болсон зодог шуудаг ємсчихєєд тэгж солиорч vнэндээ чадахгvй”
гэсэн юм бодчихоод явж байгаад март-сан билээ. Харин уржигдар орой “Мєрдєгч Деррик” нэвтрvvлгээр тэр бузар доромжлолыг vзээд vнэндээ тэвчишгvй уур хvрч, дэргэд байсан бол тэр муу жижигхэн арлыг нь живтэл нулималтай санагдсан юм. Нэг ийм vг байдаг. ”Гурван Хятадын санаагvйг нэг Солонгос санана, Гурван Солонгосын бодоогvйг нэг Япон бодно” гэж.
Хариугvй жижигхэн гурван арал дээрээ багтаж ядан чихэлдэж амьдрах япончуудын хєгжил дэвшил гайхалтай боловч хар муу санаа нь хэнтэй ч зvйрлэшгvй гэж яригддаг нь vнэн байна. Ерєєсєє л тэд сvvлийн арван жил монголчуудад гишгэчvvлж, vнэхээр яаж ч чадахгvй дарагдаж байгаа vндэсний соёл, сvмо бєхийнхєє хариуг авч байгаа царай нь энэ ажээ. Гэхдээ хэн хvний санаанд багтамгvй, хорон муухай аргаар Монгол Улс, vндэстнийг минь гутаан доромжилж ганц удаа ч болов бахаа хангажээ. Тvvх сєхєєд vзэхэд арлын жижигхэн Япон тєв Азийн талын хvчирхэг хєх чонын удам хєх монголчуудыг ялан дийлж явсан удаагvй юм. Хубилай хаан найман тvмэн их цэргээ удирдан очиж жижигхэн арлыг нь бяц дэвсэхийн ємнєхєн далайн их хар шуурга босч хоёр ч удаа аврагдаж байж. Бvр хожим 1939 онд Халх голд єнгєлзєж ирээд хvйс тэмтрvvлээд дуусч байсан.
Харин 21 дvгээр зуунд хєх Монголын чонын шагайт хvчирхэг хєвгvvд сvмогийн дэвжээг нь бяцартал гишгэлэхэд зуун хорин сая япончууд талын хєх чонын хvчирхэг архирааг дахин мэдэрсэн билээ. Япончууд vндэсний спортоо дэлхийд тvгээн дэлгэрvvлэх гэхдээ гадаадын бєхчvvдийг урин аваачсаны эхэнд Монголын хvчирхэг хєвгvvд залагдан очсон. Тал нутгийн цовоо чийрэг залуус удахгvй толгой дээр нь єндєг бяц атгах юм гэж япончууд vнэндээ тооцоолоогvй. Дєрвєн жил ганцаараа босоо байж vндэснийх нь спортод олон дээд амжилт тогтоосон Д.Дагвадорж аваргыг маань ямар муухай арга, заль хэрэглэн хэдэн талаас нь боорлож байж зодог тайлуулсныг монгол тvмэн мартаагvй л байгаа. Одоо эргээд бодож суухад бєхчvvдийг нь танхим дvvрэн vзэгчтэй нь, эр ганц биеэрээ сєрєн зогсч хєл доороо єнхрvvлэн бяц гишгэчихээд чонын нvдээр тас ширвэж, чонын архираагаар нам болгож явсан их аваргаа гайхан бишрэхээс аргагvй.
Монгол эр хvний сvлд хийморь болсон жанжин малгай, бєхийн зодог шуудаг ємсчихєєд нvдээр vзэшгvй бузар vйлдэл хийж байгаа хоёр муу япон залуугийн дэлхий даяар цацсан энэ бичлэгийн хариуцлагыг Японы талаас хатуухан асуух ёстой. Хэрвээ хоёр Монгол залуу кимоно ємсчихєєд хутга бариад агсам согтуу тавьж байгаа иймэрхvv бичлэг интернетэд байсан бол япончууд их гvрний баахан дээрэнгvй vзэл ханхлуулан манайд зарга мэдvvлэх байсан гэдэгт огтхон ч эргэлзэхгvй байна.
Гэхдээ цагаан цайлган сэтгэлтэй Монгол хvнээс vндэснийх нь хувцсыг ємсчихєєд тийм бузар зvйл хийх хар хорон санаа хэзээ ч гарахгvй. Тэр муу хоёр бузар амьтан яавал Монгол Улсын нэр хvндийг дэлхий дахинд шороотой хутгаж, навсайтал унагаж болох вэ гэдгийг сайтар бодолцсон нь илэрхий байгаа юм. Монгол Улсын Vндсэн хуульд “ Эрийн гурван наадмын бєх, морь, сур гурав нь тєрийн хамгаалалтад байна” гэсэн заалт байдаг. Их дээр vеэс улбаатай “ Ноён, морь, бєх гурав нэг саванд” гэсэн хэлц vг ч байдаг. Энэ нь ноён хvн морьдоо уяад, бєхчvvдээ дагуулаад наадамд явахыг хэлсэн vг биш юм. Ерєєсєє л “Монгол тєр, эрийн гурван наадам хоёр салшгvй холбоотой” гэсэн vг л дээ. Хэзээнээсээ Монгол тєр баяраа тэмдэглэхдээ бєх барилдуулж, морь уралдуулан, сур харваж цэнгэдэг. Харин эрийн гурван наадмын чимэг болсон Монгол эр хvнийг зодог шуудаг, жанжин малгай, дээлгvйгээр тєсєєлєхийн ч аргагvй. 2010 оны арваннэгдvгээр сард Замбуулинд ганцхан Монгол эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн соёлын євд албан ёсоор бvртгэн авсан билээ.
Тєв Азийн цээжин дэх агуу эзэн Чингисийн vр сад биднийг одоо энэ дэлхийн хаана нь ч явсан Монгол vндэсний дээл, жанжин малгайгаар нь сохор л биш бол хэнбугай нь ч таних болсон. Жил жилийн зун эрийн гурван наадмыг маань шимтэн vзэж сэтгэлийн цэнгэл эдлэх гэж дэлхий даяараа тэр дундаа арлын япончууд хэдэн мянгаараа эх орныг минь зорих болсон. Манайхыг зорих тэр олон жуулчдын хамгийн их сонирхдог эрийн гурван наадмыг гутаан доромжилсноороо тэр муу хоёр япон бузар зорилгоо гvйцэлдvvлж санаа нь амарсан байх. Монгол эр хvн ялангуяа бєхчvvдэд зодог шуудаг шиг эрхэм ариун зvйл байхгvйг сайтар судалж улс vндэстнийг маань тэвчишгvй муухайгаар доромжиллоо. Жанжин малгай дээл ємссєн нэг нь сандал дээр суучихаад нєгєєх нь ємнє нь очиж сєхєрч суугаад заваарч байна. Энэ чинь дээлтэй Монголыг дэлхий дахинд газар доогуур ортол нь гутаан доромжилсон хэрэг биш гэж vv. Энэ бичлэг нь хэдхэн Якуза нарын гар хєл болсон хєлсний боолчуудын хийсэн ажил гэж ерєєсєє бодогдохгvй байна. Хамгийн ариун нандин, эмзэг бvхнийг минь дэвсэлж дэлхий нийтэд гутамшиг болгосон япон-чуудад хатуухан эсэргvvцэл vзvvлвэл зохино. Нэгэн нислэгээр Сєvлд газардсан онгоцноос 26 Вьетнам иргэнийг хил нэвтрvvлэлгvй буцаахад тэр єдєрт нь солонгосчуудад хариуг нь хатуухан барьж Ханойд газардсан Солонгосын онгоцны бvх зорчигчийг хил нэвтрvvлэлгvй буцаасан удаатай.
Жижигхэн вьетнамчууд хvчирхэг солонгосчуудыг буулгаж авсан нь ердєє л эр зориг, хамтач vзэл байсан. Єнєєдрєєс эхлээд Монголын хакерчин залуус нэгдэн Японы мэдээллийн сайтууд руу зохион байгуулалттай, зоригтой дайралт хийвэл зохино. Тэднийг ёстой гайхан барьц алдтал нь бvх л мэдээллийг нь устгавал таарах мэт. Юуны тєлєє монгол хvний сэтгэн бодох чадвар, оюуны потенциал дэлхийд айргийн тавд эрэмбэлэгдсэн билээ. Арлын жижигхэн Японы интернэт сайтуудыг бяц гишгэн бvх л мэдээллийг нь устгацгаа. Унтаж байсан талын хєх чоныг сэрээвэл ямар аймшигтай архиран дvvлж, тасчин хаядагийг Японы садар, шалдан банди нарт мэдрvvлээд єгєєрэй. Улс vндсээр минь гутаан доромжилсон самуурайн орхидосуудад тєр засгийн зvгээс ч гэсэн олигтойхон эсэргvvцэл vзvvлэх ёстой бус уу.
Хэзээнээс нааш тєр, бєх хоёр далд нарийн сэжмээр холбоотой явж ирсэн. Аль нутаг хошууны ноён тєр барьж байна, тэр нутгийн бєх тодорч байдаг. С.Баярыг Ерєнхий сайд байхад Хєвсгєлийн Х.Мєнхбаатар улсын наадамд тvрvvлж байсан бол С.Батболдын vед Сvхбаатарын арслан Ш.Мєнгєнбаатар Цагаан сараар тvрvvлж байх жишээтэй. Засаг тєрєє дагаж явдаг хийморилог сайхан бєхчvvдийг маань бузар муухайгаар доромжилсон япончуудаас Ерєнхий сайд С.Батболд та ял асуухад буруудах зvйлгvй. Энэ удаа тэд биднийг vнэхээр санаанд багтамгvй муухайгаар доромжиллоо.
URL: