Д.Оюунхорол Ц.Нямдорж шиг хүн “хүсдэг”
Эрхэм гишүүн зарим үед сэтгэл хөдлөлөө нууж чаддаггүй гэмтэй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандиг гадаад улсад Элчин сайдаар томилох үед нэг ч гэсэн өрсөлдөгч нь зай тавьж өгч буйд баярласнаа нууж чадаагүй. Чуулган дээр тэрбээр Т.Гандиг тэнгэрт тултал магтсан юм.
Тэгвэл Ц.Нямдорж сайдыг огцруулах талаар ярих үед ч бас нэг “нууцаа” илчлэв. “Монголын улс төрд Ц.Нямдорж шиг шударга хүн олон байгаасай гэж хүсдэг” хэмээн түүнийг хэлэхэд АНынхан инээлдэж “Арай ч дээ” гэж байв.
Бас түүнийг явуулж, “Ц.Нямдорж шиг эр хүн хүсдэг юм байна л даа” гэцгээсэн тул Д.Оюунхорол үгэндээ ороогдож буйгаа мэдээд бяцхан бантав бололтой. Тэгээд “Улс төрд бүсгүйчүүдийн оролцоо чухал. Гэхдээ ийм эрэгтэй улстөрч бас хэрэгтэй шүү дээ” хэмээн тайлбарлав.
mongolnews
URL: