Мадоннагийн нүцгэн зургуудыг дуудлага худалдаагаар зарна

Нью-Йоркт тавдугаар сарын 08-нд болсон дуудлаган худалдаан дээр рок од Мадоннагийн нүцгэн ховор нандин хэд хэдэн хар, цагаан гэрэл зургийг худалдахаар болжээ. Тэдгээр зургийг 1990-ээд оны эхээр “Секс” номонд зориулж Стивен Мейсел зурагчин авсан байна.

Эдгээр зургийн анхны үнэ нь 7.5 мянган ам.доллар аж. Тэрхүү дуудлага худалдааг зохион байгуулагчид дээрх гэрэл зургуудыг үзээд “толгой эргэм юм” хэмээн дуу алджээ.

Уг гэрэл зургууд дээр дуучин бүсгүй ойролцоогоор 30 настай байх агаад тэрээр дэндүү тачаангуй харагдах аж.
www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих