ХУВЬЦААГАА ХУДАЛДАХЫГ ХҮСВЭЛ ХОРООНДОО ХАНД
Ахмад настан болон хєгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хvний хєгжил сан”-гаас сая тєгрєг бэлнээр олгохоор болсон. Їvнийг дєрєв, тав, зургадугаар сард хуваан олгох юм. Гэтэл дєрєвдvгээр сар аль хэдийнэ єнгєрч, тавдугаар сар гарчихаад байхад сая тєгрєг сураггvй байсаар. Мєн Монгол Улсын иргэн бvр аль хэдийнэ 536 ширхэг хувьцааны эзэн ч болчихоод байгаа. Їvнтэй холбогдуулан єчигдєр НХХЯ мэдээлэл хийлээ. Засгийн газраас 2012 оны дєрєвдvгээр сарын 11-ний єдєр 116 дугаар тогтоол гаргаж, 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу иргэдэд 536 ширхэг хувьцаа эзэмшvvлэхээр болсон. Тэгвэл эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн vнээр нь худалдах хvсэлтэй иргэдийн єргєдлийг хvлээн авч, худалдан авах хувьцааны тоог 2012 оны зургадугаар сарын 1-ний дотор НХХЯ гаргах аж.
Уг тогтоолыг шуурхай хэрэгжvvлэх vvднээс НХХ-ийн сайдын тушаалаар зургадугаар сарын 1 хvртэл зохион байгуулах ажлын тєлєвлєгєєгєє харьяа агентлаг, аймаг дvvргийн хэлтэст хvргvvлсэн байна. Эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт худалдах хvсэлтэй иргэд єєрийн оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтанд хvсэлтээ гаргах хэрэгтэй. Єргєдлийн загварыг ХХЇГ-аар дамжуулан аймаг, сум, дvvрэгт хvргэсэн гэнэ. Хэрэв тухайн иргэн сум хороондоо очиж хvсэлтээ гаргах боломжгvй тохиолдолд гэр бvлийн гишvvдээс нь тєлєєлєн гаргаж болох аж. Тєлєєлєгч нь 16 хvртэлх насны хvvхдийн асран хамгаалагч эцэг, эх, эмээ, євєє, 16 ба тvvнээс дээш насны иргэний эхнэр, нєхєр, хvv, охин нотариатын тухай хуулийн дєрєвдvгээр зvйлд заасны дагуу итгэмжлэгдсэн байх хэрэгтэй юм байна. Харин “Хvний хєгжил сан”-гаас хишиг хувиа бэлнээр авахаар хvсэлтээ гаргасан ахмад настан, хєгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2012 оны хичээлийн жилд хишиг хувиа сургалтын тєлбєр хэлбэрээр хvртсэн оюутан мєн хишиг хувиа эрvvл мэндийн даатгалаар хvртсэн иргэнд ногдох хувьцаанаас нь хасч тооцох ажээ. Эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн vнээр нь худалдах хvсэлтэй иргэдийн хувьд тавдугаар сарын 20-ны дотор єргєдлєє єгєх шаардлагатай. Хэрэв хувьцаагаа бэлэн мєнгєєр тооцуулан авъя гэвэл байрны урьдчилгаа тєлбєртєє оруулж болох аж. Харин бэлэн мєнгє авах, орон сууцны урьдчилгаа тєлбєртєє оруулах эсэхээ єргєдєл дээрээ тусгах юм байна.
УИХ баталчихвал “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа арилжаалагдана
Одоогоор монгол хvн бvр “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн 536 ширхэг хувьцааны эзэмшигч болсон. Гэсэн ч хувьцаа хэзээ арилжаалагдах талаар єнєєг хvртэл мэдээлэл алга. Энэ талаар Санхvvгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамбаас тодрууллаа.
-Одоогоор хэчнээн хvн хувьцааныхаа дансыг нээлгээд байна вэ?
-2011 онд УИХ-аас холбогдох шийдвэр гараад “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн тодорхой хэсгийн эзэмших эрхийг иргэдэд єгсєн. Їvний дагуу Санхvvгийн зохицуулах хороо болон ЇЦТТТХТ, УБЕГ-аас ирvvлсэн иргэний шинэчилсэн бvртгэлийн мэдээллийг vндэслээд Монгол Улсын иргэн бvрт 536 ширхэг хувьцааг байршуулсан. Їvнээс хэд нь хувьцаа эсвэл бэлэн мєнгєє авах хvсэлтэй байгаа талаархи нарийвчилсан тоо судалгааг НХХЯ гарган ЇЦТТТХТ-д єгєх ёстой. Аливаа улсын иргэн хувьцаа эзэмшиж байгаа тохиолдолд заавал мэргэжлийн байгууллага брокер диллерээр дамжуулан арилжаанд оролцох ёстой. Оролцоно гэдэг нь ногдол ашгаа хvртэж хувьцаагаа єєр хэлбэрт шилжvvлж болно гэсэн vг. Тухайн иргэн мэргэжлийн байгууллагаар дамжуулан данс нээлгэсэн тохиолдолд эзэмших харилцаа vvснэ. Одоогоор 738 мянган иргэн дансаа нээлгэсэн байна.
-Брокер диллерийн компаниуд данс нээхэд 5000 тєгрєг гээд байгаа шvv дээ. Зvгээр нээгээд єгч болдоггvй юм уу?
-”Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг эзэмших болсноор брокер диллерийн компаниуд 5000 тєгрєг авдаг боллоо гэсэн яриа гадуур яваад байгаа. Энэ үнэ бол аль 2002 онд гарсан. Брокер диллерын компани мэдээж ашгийн тєлєє байгууллага учир зардал мєнгє гарна. Тэр тооцоог нь хийгээд дунджаар 5000 тєгрєг гэж гарсан. Энэ хураамжийг буулгах эрх манайд байхгvй.
-”Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа хэзээ арилжаалагдах бол?
-Асар хурдацтай хєгжиж буй энэ vнэт цаасны зах зээлд ойлгомжгvй, тодорхойгvй зvйл их байсан. Шинээр vvсч байгаа бvтээгдэхvvн шинэ харилцаа ч байлаа. Энэ бvхнийг олон улсын стандартад нийцvvлэх бололцоо шинэ хуулиар бvрдэж байгаа. Мєн vнэт цаасны зах зээлд vйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалтын байгууллага буюу Санхvvгийн зохицуулах хорооны чиг vvргийн тухай, арилжаа эрхлэх хєрєнгийн бирж, брокер диллерийн компанийн тухай гээд бvхий л оролцогчийн эрхлэх ажлыг шинэ хууль тодорхой болгож єгсєн. Тvvнчлэн дотоодын хєрєнгийн бирж дээр бvртгэлтэй компани гадаадын хєрєнгийн бирж дээр бvртгэлтэй болох мєн гадаадын хєрєнгийн бирж дээр бvртгэлтэй компани Монголд vйл ажиллагаа явуулах бололцоо хязгаарлагдмал учир шинэ хуульд тодорхой заалтуудыг оруулж, цэгцэлж єгсєн. Тухайлбал, “Эрдэнэс Таван толгой” ХХК хуулиараа эхлээд Монголын хєрєнгийн бирж дээр бvртгэгдэх хэрэгтэй. Їvнийг Санхvvгийн зохицуулах хороо хvлээж аваад vлдсэн тодорхой хувийг Засгийн газрын шийдвэрээр гадаадын зах зээлд арилжаална. Иймд УИХ-аар хэлэлцээд баталбал “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн хувьцаа арилжаалагдаж хєрєнгє босгох биеллээ олно.
-Монголын хєрєнгийн бирж шинэчлэгдэнэ гээд яриад байдаг. Нааштай vр дvн гарч байна уу?
-Манайх Лондонгийн хєрєнгийн биржтэй гэрээ байгуулаад шинэчлэл хийж байна. Зєвхєн биржийн vйл ажиллагаа шинэчлэгдэж байна гэж ойлгож болохгvй. Їнэт цаасны бvхий л харилцаа шинэчлэгдэнэ. Санхvvгийн зохицуулах хорооны дотоод журам, дvрэм ч гэсэн шинэчлэгдэж байгаа гэж ойлгож болно.
ardchilal
URL: