Оросын армийн зэвсэглэл

Оросын армийн бие бүрэлдэхүүнийг 2016 онд 1 сая хүртэл цөөлнө гэж Оросын Батлан Хамгаалахын сайд мэдэгдсэн байна. Хэдий цэргийн тоо цөөрөх ч армийн зэвсгийг шинэчлэх арга хэмжээ авах ажээ. 2012 онд онд Оросын армийн зэвсгийн гуравны нэг нь, мөн 2020 онд 100 хувь орчин үеийн зэвсэг, техниктэй болох юм байна. Ойрын гурван жилд Оросын зэвсэгт хүчний техник, зэр зэвсэгт бараг дөрвөн триллион рубль буюу 130 тэрбум долларыг чиглүүлнэ. Үүнээс 2012 онд зэр зэвсэг, цэргийн ба тусгай техникийг худалдан авахад 1,1 триллион рубль буюу 40 тэрбум орчим доллар гаргахаар төлөвлөжээ.

«Независимое военное обозрение» сонинд бичсэнээр «Пуужин-цөмийн цогцолборт таван рублийн нэгийг чиглүүлнэ. Юу гэвэл энэ нь бидний хувьд чухал нарийн технологи бүхий үнэтэй зэр зэвсэг билээ. Үлдсэн мөнгө хөрөнгийг хөлөг онгоц, шумбагч онгоц, «Искандер» мэт оператив-тактикийн пуужинт цогцолборыг худалдан авахад зарцуулна» гэжээ. Мөн Оросын Цэргийн нисэх хүчинд байлдааны онгоц, Агаарын довтолгооноос хамгаалах системийг нэмэх юм. Эдгээр хүчин С-400 цогцолборыг оролцуулан Агаарын довтолгооноос хамгаалах шинэчлэсэн хэрэгсэл, «Небо-У» радиолокацийн систем, «Панцирь-С1» зенитийн цогцолбор авна. Түүнээс гадна шинэчлэсэн Су-30, Миг-29, Су-34 зэрэг маш олон сөнөөгч, дайрагч онгоцоор Цэргийн нисэх хүчнийг зэвсэглэнэ. Түүнчлэн зенит-ракетийн цөөнгүй цогцолборыг Цэргийн нисэх хүчинд явуулна. Ингээд ирэх онд шинэ олон техник зэр зэвсэгтэй болно» гэв. Су-34 фронтын бөмбөгдөгч онгоцууд Оросын Цэргийн нисэх хүчний байлдааны сүр хүчийг зузаатгах нь дамжиггүй. Энэ оноос Орос улс стратегийн ач холбогдолтой «Борей-А» ангилалын атомын шумбагч хөлөг онгоцуудыг үйлдвэрлэж эхлэв. Мөн түүнчлэн оросын үйлдвэрлэлийн цэргийн хувцас, хуягт хамгаалах хэрэгсэл, зэвсэг, байлдааны ба холбооны хэрэгслийг боловсронгуй болгох гурван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих