МАН-ЫНХАН Ц.НЯМДОРЖООС АЙВ
УИХ-ын нэгдсэн чуулган єчигдрийн хуралдаантай нийлээд дєрєвхєн удаа хуралдаад гишvvдийн бvрэн эрхийн хугацаа нь дуусгавар болно. Ийнхvv сар хvрэхгvй хугацааны дараа салан одох УИХ-ын гишvvд Хууль зvйн сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Ингээд Хууль зvй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудалд гишvvд ямар байр суурьтай байсныг хvргэе.
УИХ-ын гишvvн С.Эрдэнэ: -Хуульзvйн сайдтай холбоотой олон асуудал яригдаж байна. Орон сууц, орондоо хууль зассан гээд л. Энэ бvх буруугаа єєрєє ухамсарлаад албан тушаалаа хvлээлгээд єгчихєж болдоггvй юм уу. Бул хар чулуу болж суугаад яах гэсэн юм бэ.
Хуульзvйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: -Энэ ажлыг хэзээ єгєхийг УИХ шийднэ. Тэгэх л гэж єнєєдєр хуралдаж байгаа болов уу. Їvнийг Хуульзvйн байнгын хорооны хурал дээр ч ємнє ярьсан. Би энэ тєрд шургалсан муу сvлжээг таслах гэж зvтгэж байна. Тєрд орсон болгон хулгай хийх ёсгvй, нууц гэрээ байгуулах ёсгvй. Нууц гэрээ байгуулахгvй байх, хууль биелvvлэхийг ёс зvй гэдэг гэж би vздэг. Би энэ удаагийн сонгуулийг луйваргvй, тайван, хэв журмыг нь хангаж єгєєд сайдын албаа єгнє гэж бодож байгаа. Энэ тухайгаа ч намын нєхєддєє болон Ерєнхийлєгчид хэлсэн.
УИХ-ын гишvvн Ц.Сэдванчиг: -Ц.Нямдорж сайдыг огцруулах саналыг анх гаргасан есєн гишvvний зарим нь саналаасаа буцсан гэсэн мэдээлэл сvvлийн vед гараад байгаа. Єнєєдрийн байдлаар хэд нь энэ гаргасан санал дээрээ тогтвортой байгаа вэ.
Саналаасаа буцсан гишvvд нь яагаад ийм шийдвэр гаргав. Энэ асуултад тодорхой хариулт єгєєч.
УИХ-ын гишvvн Р.Раш: -МАН-ын бvлгийн хурал дээр улсын нууцтай холбоотой ноцтой зvйл их ярьсан. Ер нь, дvрмийнхээ хvрээнд намынхаа гаргасан шийдвэрийг дагаж жайжигнахгvй байхаар шийдсэн дээ.
УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва: -Єнєєдєр хууль хvчнийхэн буруугvй. Харин тэнд байсан УИХ-ын гишvvд буруутай болж хувираад байх шиг байна. Н.Энхбаярыг баривчлах ажиллагааны vеэр Ц.Нямдорж сайд Д.Сандаг-Очирт vvрэг єгчихєєд буцаад унтчихсан юм шиг байна л даа. Ер нь, ХЗДХ-ийн сайд ямагт ард тvмний амгалан тайван байдлыг хангахын тєлєє санаа зовдог байх ёстой. Тиймээс ХЗДХ-ийн сайдад ёс зvйн хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай хэвээр байгаа.
УИХ-ын гишvvн Д.Балдан-Очир: -ХЗДХ-ийн сайдыг огцруулах хууль эрх зvйн vндэслэл байхгvй юм билээ. Тиймээс саналаа татаж авсан.
УИХ-ын гишvvн З.Алтай: -Ард тvмнээс гуйж сонгогдчихоод одоо юун бvрэн эрхэнд халдсан гэж яриад байгаа юм бэ.
Гишvvдийн бvрэн эрх гэж юу байдаг юм бэ. Дєрвєн жил хамт нэг ангид суучихаад vгийн алдаан дээр нь дєрєєлєн ангийнхаа нэгний бєєрийг гаргах гээд, ухамсрын шанааг єдєржин л єглєє. Одоо болно. Би Ц.Нямдоржид єртэй хvн биш, авлагатай ч биш. Огцруулах vндэслэлийг нь сонсохоор унтаж байсан ч гэнэ vv, сэрсэн ч гэнэ vv тийм нэг зvйлээр буруутгаад байна. Хариуцлага тооцвол бvгдэд нь тооц, Сайд Ц.Нямдоржийг огцрууллаа гэхэд оронд нь хэнийг тавих гээд байгаа юм. Тэртэй тэргvй хариуцлагыг нь би vvрье гэж албан ёсоор хэлээд байхад утгагvй зvйл яриад дайраад хэрэггvй шvv дээ. Тэгж яривал хувийн єс хонзон авах гэсэн хєгийн хулгайч та нар дунд байгаа шvv. Шударга бай л даа.
Ийнхvv гишvvд Ц.Нямдорж сайдын сайн мууг уудлан ярилаа.
Тэр бvv хэл, Л.Гvндалай гишvvнийг онгоцны буудлаас баривчлагдсан асуудлыг хvртэл хєндлєє. Ц.Нямдорж сайд “Гvндалайг баривчлах vйл ажиллагаа болсон єдєр би салхинд гарахаар явсан байсан юм. Маргааш нь намайг амралтнаас ирэхэд л ийм хэрэг явдал аль хэдийнэ болчихсон байсан. Тэгж ярих юм бол Гvндалай єєрєє л тэр онгоцны буудал дээр хєндлєн хэвтчихсэн байсан юм билээ шvv” гэжээ.
Тvvний энэ хариулт цєс ихтэй Л.Гvндалай гишvvний зэвvv дургvй хоёрыг зэрэг хvргэхгvй хайчихав. Ингээд Л.Гvндалай гишvvн “Тэгээд би тэр шорон руу єєрєє явж очоод орчихсон хэрэг vv” хэмээн хошгинох хэрэлдэхийн завсар юм боллоо. ХЗДХ-ийн сайдын хэлснээр бол Ганц худагийн vvд нээлттэй байдаг байсан. Тэгээд буруутай хvмvvс нь єєрсдєє явж очоод орчихдог байж хэмээн гишvvд инээдэм болов. Тvvнээс гадна энэ удаагийн чуулганы хурдалдаанд идэвхтэй оролцсон зарим гишvvнийг халамцуу байна гэж хардах нэгэн байв. Їг хэл, vйл хєдлєл нь хэвийн биш байсан болохоор гэж тайлбарласан юм.
Гишvvд тэр дундаа АН-ынхан Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа хууль ёсны дагуу болсон гэдэгтэй санал нийлэхгvй байлаа. УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва хууль хяналтынхан хууль зєрчсєн зvйл хийгээгvй гэж мэдэгдээд байх юм. Тэр vед нь хамт байсны хувьд юу болсон гэдгийг нvдээр vзсэн болохоороо ийм итгэлтэй байна. Баривчлах ажиллагаа болсон шєнє Монголын ард тvмэн болсон vйл явдлыг телевизээр vзээд сэтгэл нь тvгшсэн. Би vvнтэй маргахгvй байна.
Тvvний асуултад ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир ийм тайлбар хийлээ. “Цагдаагийн байгууллага Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг хуулийн хvрээнд хийсэн. Шєнийн 22:00 цагаас єглєєний 06 цагийн хооронд баривчлах ажиллагаа явуулаагvй. Єглєєний 06:00 цагт эхэлсэн гэлээ. Тvvнээс гишvvдийн яриад байгаа шиг шєнєжин л баривчлах ажиллагаа явуулж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зvйл байхгvй. Ийм бодолтой гишvvд байгаад харамсч байна. Удахгvй манай УИХ-ын гишvvд ч гэсэн хэлсэн vгийнхээ тєлєє хариуцлага хvлээдэг болох сайхан цаг ирэх байлгvй дээ. Д.Тэрбишдагва гишvvн сандраад байх шиг байна. Тэгэх хэрэггvй” гэсэн vгээр хариу барилаа.
Тvvнчлэн тэрээр Н.Энхбаярын хувийн телевиз, тэр дундаа сэтгvvлчид л бvх зvйлийг дэвэргэсэн гэж тайлбарлав. Тэгэхээр Н.Энхбаярыг баривчлах ажиллагааны vеэр иргэдийн амгалан тайван байдлыг хууль цагдаагийн байгууллагынхан биш сэтгvvлчид алдагдуулсан гэж шууд утгаар нь хэллээ.
Ийнхvv ХЗДХ-ийн сайдыг огцруулах эсэх асуудлаар цэц булаалдаж гишvvд энэ л асуудлаар єдєржин талцаж, хэлэлцэж хэрэлдэж нэгэн єдрєє єнгєрєєлєє.
Ер нь, УИХ-аар томилгоотой холбоотой асуудал хэлэлцэх vед гишvvдийн ирц єндєр байдаг. Ц.Нямдорж сайдын буянаар єчигдєр 71 гишvvн чуулганыхаа хуралдаанд хvрэлцэн ирж. Тэр дундаа МАН-ынхан нэг сайдаа унагаахгvй гэсэндээ А.Тлейхан, Н.Ганбямба нараас бусад нь ирсэн байлаа. Харин энэ удаад УИХ-д єєрсдийгєє гуравдагч хvчин гэж цоллодог ИЗНН-ын тєлєєлєл оролцсонгvй. Їнэхээр МАН-ынхан намын даргынхаа vгэнд энэ удаа сайн орлоо.
Ингээд санал хураахад АН-ын гишvvд Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, О.Чулуунбат, Ц.Даваасvрэн, Ч.Улаан нар эсрэг товчлуур дарлаа. Гэхдээ тэд олонхи болж чадсангvй. МАН-ын 41 гишvvн Ц.Нямдорж сайд ёс зvйтэй, хариуцлага тооцох ёсгvй гэж vзэж буйгаа ийн илэрхийлэв. Ийнхvv Ц.Нямдорж сайд суудалдаа vлдлээ. Гэхдээ журмын нєхдийнхєє буянаар.
ardchilal
URL: