Бүү Март! Бүү Давт! жагсаал боллоо

Чернобылийн ослын 26 жилийн ойн өдөр буюу 2012 оны 4 сарын 26-нд Анти Нуклеар Мүвмент (Anti Nuclear Movement Mongolia) хөдөлгөөнөөс Монгол улсад  цөмийн аюул заналхийлэл ойрхон буйг хүн бүрт сануулан сэрэмжлүүлэх  зорилготой “Бүү Март! Бүү Давт!” нэртэй жагсаал зохион байгууллаа.

4 сарын 26.

Энэ өдөр бол дэлхий нийтээрээ цөмийн аюул, хор хөнөөлийг яс махандаа тултал мэдэрсэн харамсал гашуудлын өдөр.

26 жилийн тэртээ Чернoбылийн атомын цахилгаан станц дээр гарсан аймшигт ослоос болж  ард иргэд, байгаль орчин, улс орны эдийн засагт хэмжээлшгүй их гарз хохирол учирсан. Улмаар олон айлын элэг бүтэн аж амьдрал сүйрч, олон хүүхэд өнчирч, олон зуун мянган ард иргэд цацрагийн хордлогоор амь насаа алдаж, үүрдийн тахир дутуу үлдсэн.

Хамгийн аймшигтай нь цацраг идэвхт бодис задарч устахад зуу зуун мянга, сая жил шаардагддаг тул цөмийн ослын үхлийн хор үүрд мөнх үргэлжилдэг.

Өнөөдөр, oслоос хойш 26 жил өнгөрсөн ч Чернобылийн цацраг хүн ард, амьд байгалийг хордуулсан хэвээр.

atomic explosion

21 - Copy

Цацраг идэвх хэмээх үл үзэгдэх, үл үнэртэх, үл амтагдах хоронд нэрвэгдсэн  Украин, Беларусийн  гэм буруугүй ард иргэд хорт хавдраар шаналж, мянга мянган хүүхэд эрхтэн дутуу төрж, хорт хавдар тусcaap байна.

89 tschernobyl-opfer

85Paul Fusco4

Гэвч энэ бүгдийг хэн ч хэзээ ч тоолоогүй, тооцоогүй. Ослын талаар ярьсан, судалсан хүмүүс хэлмэгдүүлэлтийн золиос болсoн баримт цөөнгүй.

108

90 tschernobyl

19

Олон улсын цөмийн энергийн салбарынхан ЗХУ ба Украины төр засагтай хуйвалдан бодит баримтыг ард иргэдээс нууж дарсаар ирсэн. Үнэндээ цөмийн эрчим хүч гэдэг бол төрөөс байнгын татаас авдаг, тэрбум тэрбумын ашиг орлогоо өөрсдөө хармаалчихаад, эрсдэл хохирлыг нь жирийн ард иргэдэд үүрүүлдэг увайгүй бизнес юм.

Цөмийн салбарынхан ба тэднийг дагалдагчид “цөмийн эрчим хүч бол хөгжлийн гарц”, “АЦС аюулгүй, байгальд ээлтэй”, “цөмийн энергийг удирддаг болсон” хэмээн ард иргэдийг мэхэлж, тархи угаах гэсэн хуурамч сурталчилгаа явуулдаг.

8

Гэвч 2011 оны 3 сард болсон Фукушимагийн АЦС-ын осол

бидэнд цөмийн энергийн жинхэнэ үнэ цэнийг ухааруулж, цөмийн энергийн дагуулдаг аюул эрсдлийг дахин сануулж, түгшүүрийн харанга дэлдсэн.

10 fukushima explosion - Copy

Дэлхий нийт хоцрогдсон, аюултай цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг сонирхож байна.

sticker-1

Дэлхийн тэргүүлэгч цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч орнууд, тухайлбал, АНУ 2011 онд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл цөмийнхөөс давж гарлаа хэмээн зарласан. Герман, Швейцар гэсэн орнууд АЦС-аа үе шаттайгаар хааж, цөмийн эрчим хүчнээс тaтгалзаж байна. Олон улсын чиг хандлага ийм байхад Монгол улс хоцрогдсон АЦС барьж, уранаа олборлож, цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээ явуулах явуургүй, харалган бодлого явуулcaap. Өнөөдөр дийлэнхдээ хөгжингүй орнуудад ажиллаж буй хэдэн зуун АЦС-уудыг татан буугдахаас өмнө хямд төсөр цөмийн түлшээр хангаж, асар хортой хаягдлыг нь эх нутагтаа булшлах нь хэнд ашигтай вэ?

Цөмийн  эрчим хүчийг сонгох, уран олборлох тухай шийдвэр бол ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, тэдний ирээдүйтэй салшгүй холбоотой. Учир нь цөмийн аюул эрсдэл тохиолдоход жирийн ард иргэд хамгийн хүндээр нэрвэгдэж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амьдрал, амь насаараа хохирдог.

105

Түүгээр ч зогсохгүй цөмийн асуудал бол ирээдүй үеийг хамарсан, аливаа улс орон цаашид оршин тогтнох хувь заяатай холбоотой амин чухал асуудал мөн.

Ийм ч учраас дэлхийн олон улс орон цөмийн эрчим хүч ашиглах шийдвэрийг гаргахдаа үндэсний санал асуулга явуулж, ард иргэдийн санал бодлыг сонсдог. Харин Монголчуудын хувьд шийдвэр гаргах түвшинд ард иргэдийн оролцоог хангах нь бүү хэл цөмийн аюулын тухай, цацрагийн үр нөлөөний талаарx бодитой, үнэн зөв мэдээлэл туйлын хомс. Өнөөдөр хэвлэл мэдээллээр зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл тарааж, цөмийн бизнесийн салбарын бодлогыг дэмжиж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой хэмжээнд хүрээд байна.

asdf

2011 оны 6 сард байгуулагдсан Анти Нуклеар Мүвмент (АНМ) бүлгийнхэн ард иргэдэд цөмийн аюулын талаар анхааруулан сэрэмжлүүлсэн шинэлэг мэдээ баримтыг хүргэхээр ажиллаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд АНМ бүлэг нь мэдээ мэдээлэл орчуулан, нийтлэл бичиж golomt.org болон бусад блог, мэдээллийн сайтуудаар нийтлүүлж, баримтат кино орчуулан ТВ-үүдээр гаргаж, цөмийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд жагсаал цуглаан зохион байгуулах, үзэсгэлэн гаргах зэрэг олон талын үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүний үр дүнд “Анти Нуклеар Мүвмент” нэр олны танил болон хоногшиж, голомт.орг блог бидний “нэрийн хуудас” болж чадсан билээ.

jagsaal 3

jagsaal 4

jagsaal

Цаашид АНМ нь улс төрийн нам, улс төржсөн хөдөлгөөнөөс хараат бус хэвээр байна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Сонгууль дөхөж буй өнөө үед АНМ хөдөлгөөнийхэн улс төрчдийн хувийн амбийц, санаархалд авталгүй, зөвхөн өөрсдийн итгэл үнэмшил, голч шугамд нийцсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно.

jagsaal 6

Фэйсбүкийн  Анти Нуклеар Мүвмент бүлэг нь Монгол улсад цөмийн хаягдал булшлах бас үйлдвэрлэн бий болгохын эсрэг үзэлтэй, үндэсний аюулгүй байдал, хүн ардын эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэл түгшсэн эх оронч иргэдийн нэгдэл юм.

jagsaal 7

АНМ нь аль нэгэн нам, улс төрч, улс төрийн хүчнээс хараат бус бөгөөд цөмийн салбарынхны жинхэнэ нүүр царайг илчилж, уран олборлолт, АЦС-ын хор хөнөөлийн талаар олон нийтэд таниулaн, сэрэмжлүүлэх үйл ажиллагаа явуулдаг.  АНМ бүлэг нь Монголдоо болон дэлхийн олон оронд ажиллаж амьдарч буй гишүүд, дэмжигчдийн хандив тусламжаар  үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг.

jagsaal 8

jagsaal 9

АНМ бүлгийнхэн 2011 оны 8 сарын 6-нд Хирошимаг дээр атомын бөмбөг хаясан өдрөөp “100 Mянган Цаасан Шувуу” гэрэл зургийн үзэсгэлэн,  2011 оны 8 сард АНУ-ын Лос Анжелес хотноо Монголд цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцсэн тайван жагсаал, 2012 оны 3 сарын 11-нд Фукушимагийн цөмийн ослын нэг жилийн ойгоор цөмийн эсрэг багт жагсаал зэрэг үйл ажиллагааг бие даан зохион байгуулж ирсэн.
Тун удахгүй бид энэ удаагийн жагсаалын санхүүгийн тайланг уламжлал ёсоор та бүхэнд толилуулна.

Энэхүү жагсаалыг зохион байгуулсан Монгол дахь журмын нөхөддөө мөн тусалж, хандив өргөж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа!

Эх сайхан Монгол орон маань үргэлж ариун дагшинаараа байж, хүн зон нь үеийн үедээ эрүүл, амгалан тайван амьдарч байх болтугай!

baigal

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.facebook.com/groups/antinuclearmongolia/

http://golomt.org

Мэдээг бэлтгэсэн: Амарлин

Гэрэл зургийг Ч. Мөнхбаяр

Зохиомжилсон: Л.Мөнхтөр


URL:

Сэтгэгдэл бичих