Монголын төмөр замын хариуцлаггүйн улмаас 2-хан настай хүү насаараа өрөөсөн гаргүй болж үлдлээ гэж үү.

Энхтөрийнх 2 хүүтэйгээ Дархан-Уул аймагт халуун ам бүлээрээ амар тайван амьдарч байсансан. Монголын төмөр замын буруутай үйл ажиллагааны улмаас нэг л өдөр тэдний амьдрал орвонгоороо эргэжээ. 2010 оны 5-р сарын 21 өдөр 15 настай Мөнхтэнгэр хүү нь 2 настай дүүгээ тэврэн вакциныг нь хийлгэхээр өрхийн эмнэлэг рүү явж байгаад гэрийнхээ урд байдаг төмөр замын гарам дээр осолд орж Мөнхтэнгэр хүү газар дээрээ нас барж 2 настай Энхмөнх хүүгийн баруун гар нь тасарч насаараа эрэмдэг зэрэмдэг болсон юм.

Дархан-Уул аймгийн Дархан-1 өртөөний 4-дүгээр замд уг хэрэг гарсан бөгөөд тэр өдөр дохиочин нь Улаанбаатар хот руу тэмцээнд явсан, вагон найруулагч нь зогсох дохио өгөлгүй Галт тэрэгний хөдөлгөөний журмын 10.31 дэх заалтыг зөрчиж бусдын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэм буруутай болох нь тогтоогдсон. Тэрбээр одоо Мөнхтэнгэр хүү 4 нас хүрсэн бөгөөд гар нь ургаж БНСУ руу эмчилгээнд яаралтай явах зайлшгүй шаардлагатай байгаа тул хүүгийн аав Монголын төмөр замаас эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч манай талаас буруу байхгүй гэсэн байна.

Монгол улсын дээд шүүхийн тогтоолоор Монголын төмөр замын буруутай болохыг тогтоож, 506-дугаар зүйлийн 506.1-д зааснаар хохирогч Энхмөнх хүүд Монголын төмөр зам нь эмчилгээний зардал, хиймэл эрхтэн … хийлгэх үүрэгтэй гээд заагаад өгсөн ч тэдэнд хууль үйлчилдэггүй бололтой. Уг эмгэнэлт, аймшигт хэргийн улмаас 2 хүүгийн ээж Энхжаргал нь сэтгэл санааны гүн хямралд орж, оюун санааны сааталд орсон. Хэрвээ Монголын төмөр зам ажилдаа хариуцлагатай хандсан сан бол өнөөдөр энэ айлын амьдрал орвонгоороо өөрчлөгдөж ийм гай зовлон нүүрлэхгүй л байх байсан болов уу. 2 настай дүүгээ халуун амиараа аварч өөрөө вагоны доогуур орон 2 хэсэг хуваагдан аймшигтайгаар хорвоогийн мөнх бусыг үзсэн Мөнхтэнгэр хүүгийн гэгээн дурсгалд зориулж Дарханчууд хүүгийн нэрээр нэрлэсэн дүүжин гүүрийг босгосон билээ.

Мөнхтэнгэр хүүгийн хайртай дүүгээ халуун амиараа хамгаалсан 4 настай Энхмөнх дүүд нь БНСУ руу явж эмчилгээ хийлгэх нэн шаардлагатай байгаа тул та бүхнийг хүүд туслаж сайн санааны гараа сунгахыг хүсч байна. Хэрвээ та туслахыг хүсч байгаа бол Хаан банкны 5045612755 гэсэн дансны дугаар руу өөрийн сэтгэлийн хандиваа хийнэ үү. Хүүгийн аав Энхтөр: 99344320, 96344320


URL:

Сэтгэгдэл бичих