Аймгийн засаг дарга нарт У.Хүрэлсүхийн аюул нүүрлэж эхэллээ.

Ойрд аймаг, дүүргийн засаг дарга нар МАН – ын ерөнхий засаг даргын уур хилэнг их бадрааж байгаа гэнэ. МАХН – ын эсэргүүнүүд ихээхэн олширч байгаа хэрэгт олон дарга нар унаж байгаа бөгөөд удахгүй сандал суудал нь ганхаж эхлэх гэнэ.

Хүний гутал хулгай хийсэн хэрэгт хүн гүтгэж, нөгөөх гутлыг нь нохой зуугаад явсан тухай Дорнод аймгийн засаг дарга Ц.Жанлав. МАХН – д бууриа сахигчид Дорнодод хамгийн их байна.

Аймгаа хөлдөөсөн, зудын гамшигт зориулсан улсын хөрөнгийг үгүй хийсэн хэрэгт нэр холбогдсон, аймаг орон нутгаас нь хүмүүс ирж хэвлэлийн хурал хийсэн Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэр. Хэзээнээсээ үнэнчээрээ алдартай баяд, дөрвөд түмэн МАХН – д ихээхэн үлдэж байгаа гэнэ.

Зудын гамшигт зориулсан мөнгийг салхинд хийсгэсэн хэмээн сэжиглэгдэж буй Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн. Лүндээ даргыг насаар нь сонгосон ард түмэн Лүндээд санал өгөөгүй МАХН – д санал өгсөн хэмээн бухимдаж байна.

Нохойд иргэн нь уруулж 80 гаруй оёдол тавиулсан, Дархан – Уул аймгийн МАН – ын хороог хоёр хувааж хоёр дэд даргатай болгож санаа амран хамаг гишүүдээ МАХН – руу алдсан, хийсэн томилгоо нь тэнгэрт тулсан хэрүүл дэгдээсэн Дархан – Уул аймгийн засаг дарга Г.Эрдэнэбат

Эдгээр хүмүүсийн хариуцлгагүй, ажилдаа эзэн болж чаддаггүй хамгийн гол нь МАН – ын нэрээр сонгуульд ялж өндөр албан тушаалд гарсан хэрнээ гишүүд дэмжигчидээ харж үздэггүй энэ байдал МАН – ын ерөнхий нарийн бичигийн дарга У.Хүрэлсүхийн уур дургүй хоёрыг ихээхэн хүргэж байгаа тул анхааруулж байгаа гэнэ. Удахгүй МАН – ын удирдах зөвлөл Говь – Алтай, Дундговь, Сүхбаатар дүүрэг зэрэгт гарсан халаа сэлгээг үргэлжилүүлэн дээрх аймгийн засаг дарга нарын сандал суудлыг “хөрөөдөх” гэнэ.


URL:

Нэр: Lucila Pruitt Огноо: 29 July 2018

Une haie entre voisins preserve l’amitie. Pertheville-Ners

Нэр: van su Огноо: 23 September 2018

Hei! Hvis dette er Kallithea så kanskje vi sees

Сэтгэгдэл бичих