Windows 8 Албан ёсны Beta хувилбар

Удахгүй шинээр гарах гэж буй Windows 8 Албан ёсны Beta үйлдлийн системийн Windows 8 Consumer Preview гарсаныг хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна. Windows 8 дээр олон шинэ нэмэлтүүд нэмэгдсэн байна.

Үүнд:

Шинэлэг, уян хатан дэлгэц
Компьютерээ асаан Windows 8 руу нэвтэрч орох үед танд хамгийн эхэнд программуудыг дөрвөлжлөн өрсөн байдлаар харуулах хэрэглэгчийн хэсэг /интерфэйс/ нь харагдана. Үүнийгээ Метро интерфэйс хэмээн нэрлэжээ. Өнгөцхөн харвал мэдэрдэг дэлгэцтэй комьютерийн төхөөрөмжүүдэд тохирсон мэт санагдаж ч магад. Үнэндээ ч энэ систем суусан таблет компьютер, ухаалаг утас зэргийг хэрэглэж байхдаа эдгээр дээр дарвал нээгдэх юм. Мэдээж та өөрийн хүссэнээр дэлгэцийн хаана юу байхаа тохируулах бүрэн боломжтой.

Асахдаа хурдан болсон
Windows системийн урьдны хувилбаруудаас унших, асах хурд нь харьцангуй нэмэгдсэн. Системийн нөөцөө ачааллахдаа бичил программууддаа жигд тараан хуваарилах болсноор энэ боломжийг олж авчээ. Windows 7 –н CPU-тэй харьцуулснаар бол Windows 8 нь илүү хурдан асдаг болсон байна.

Сайжруулсан хайлт хийх функц
Start цэсний доор байдаг хайлт хийхэд зориулагдсан талбар байхгүй болсон. Бүр билэгдэл нь болсон Start цэс ч байхгүй болсон!

Энэ нь компьютерээсээ юм хайх хэрэггүй болсон гэсэн үг биш л дээ. Ямар нэгэн үг шивэхэд баруун гар талаас хайх хэсэг гарч ирэн хайлтаар илэрч байгаа үр дүнг харуулна. Үр дүнг харуулахдаа тухайн хайсан үгтэй тохирч байгаа бүх арр, файлуудыг шууд гаргаж ирнэ.
Мөн Windows 8 –ын хайлтын функцийг сайжруулж өгөхөөр хийгдсэн хайлтын арр-уудыг ашиглан юм хайх боломжтой. Дэлгэцийн баруун талд үүсэх хайлтын талбар дээр арр-уудаас сонгон хайлтанд ашиглаж болно. Жишээ нь, хэн нэгэн нэр бүхий хүнээс ирсэн мэйлүүдийг тусгайлан хайя гэвэл нэрийг нь бичин э-мэйлийн арр дээр даран хайж олно.

Windows Live Syncing
Windows To Go –тэй нэгэн адил Windows 8 үйлдлийн систем нь тухайн хэрэглэгч Live ID-гаа ашиглан Windows 8 бүхий дурын компьютерт нэвтрэн өөрийн дуртай тохиргоогоо гаргаж ирэх Windows Live syncing хэмээх функцийг хэрэглэх нөхцлийг бүрдүүлж өгч байна. Windows Live дансаа ашиглан компьютерт нэвтэрч орох болгонд дэлгэцийн тохиргоо нь хэзээд хэвээр хадгалагдана. Бүх л чухал гэж үзсэн тохиргоогоо sync хийсэн байхад өөр компьютер дээр очиж ажиллахад улам амар болгож байгаа юм.
За ингээд татаж авах үлдлээ.
32BIT Download (2.5 GB)
64BIT Download (3.3 GB)
Product Key: DNJXJ-7XBW8-2378T-X22TX-BKG7J


URL:

Сэтгэгдэл бичих