Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж нарыг Олон улсын ГАГ-ийн шүүхэд өгөхөөр болжээ
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улсын хөрөнгө шамшигдуулсан гэх хэргээр баривчлаад байгаа. Түүний энэ хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа ч өмнө нь энэ хэргийг шалгаж байсан ч эрүү үүсгэх баримт нотолгоо гараагүй учраас бараг л хаагдаж байсан гэдэг. Гэвч Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сольж өөрийн хүн Хурцыг тавьснаар Н.Энхбаяртай хоолбоотой хэрэг дахин сөхөгдсөн байна. Богино хугацаанд хэргийг нээж холбогдох эзнийг хоёр сараар хорьчихоод байгааг бүгд мэднэ. Хүчирхийлэл хэрэглэн шөнөөр явагдсан энэхүү нөхцөл байдалд гадаадын хуульчид ажиллан, дүгнэлт гаргажээ. Эх сурвалжийн баталж байгаагаар Авлигатай тэмцэх газар, түүний шинэ эзэн нь эрүү үүсгэгдсэн, шалгагдаж байсан бүх хэргийг эргүүлэн сөхөж, улс төрийн оролцоотойгоор хүмүүсийг хилс хэрэгт гүтгэж байгааг тогтоосон байна.
Улс төрийн зорилготой, зохион байгуулалттай энэ хэргийн эздээр одоогийн төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар тодроод зогсохгүй, хууль бус гэмт хэргийг нь гардан биелүүлсэн Авлигатай тэмцэх газрын дарга Б.Хурц, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Оюунтуяа нарыг Олон улсын ГАГ-ийн шүүхэд өгөхөөр болжээ
URL: