Нийслэлчvvд ба хорт утаа
Улаанбаатар хотын агаар хvйтэн сэрvvний улиралд автомашины хєдєлгєєний нягтрал ихсэх, гэр хорооллын айл єрхvvдийн галлагаатай давхцан 18 цагаас ойш эрчимтэй ихэсч ихээхэн бохирддог.
Хорт утааны баг зардаг газар байна уу, хvмvvс ээ!
Ёоё, vхэх нь ээ. Эхлээд хоолой хорсдог байсан бол одоо цээж, амьсгал давхцаад цаанаасаа л бухимдал тєрєєд байх юм. Манан мэт бvрхсэн энэ их утаанаас болж цаашид амьд явж чадах болов уу ч гэж айдаг боллоо. Цагаан сараас арав гаруй хоногийн ємнє Хvнсний нэгдvгээр дэлгvvрийн хажууд хорт утааны баг ємссєн залуутай таарав. Тухайн vедээ тоож анзаарсангvй. Дараа нь бодсон зєв юм байна аа. Энэ аймаар цагт хорт утааны баг ємсєєд явж байхад гайхаад хачирхах хvн тийм ч олон таарахгvй болов уу. Тийм баг зардаг газар байдаг бол аваад ємсчих юмсан. Хорт утааны баг зардаг газар байна уу, хvмvvс ээ!
Утааны цаагуур нар мандаж байгаа
Монгол тvмэн саяхан Cap шинийн баяраа сайхан тэмдэглэлээ. Нийслэлчvvд хамгийн ойрт тооцдог Тасганы овоон дээрээсээ нар мандахыг vзэх гэж хэрэндээ хєєрцєглєн бултаараа цуглалаа. Байдаггvй ээ. Нар vvлний цаагуур биш, утааны цаагуур мандаад vзэгдсэнгvй. Зарим иргэн утааны цаагуур нар мандаж байгаа, нараа харчихлаа хэмээн ярих нь утаатайгаа аль хэдийнэ эвлэрснийх гэлтэй.
Агаарын бохирдол чанарын стандартаас 10-20 дахин ихэсчээ
Монгол Улсын нийт хvн амын 40 хувь буюу 1.2 сая иргэн амьдарч буй Улаанбаатар хотод агаарын бохирдол чанарын стандартаас 10-20 дахин ихэсчээ. Мєн амьсгалын замын эрхтний євчлєл, ялангуяа уушиг, гуурсан хоолойн архаг vрэвсэл, багтраа, харшил, ларингит эрс ихэсчээ. 2009 оны тєвшинд нийт 775 тэрбум тєгрєг зарцуулсан гэсэн судалгаа ч гарсан байна. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар нийслэлийн агаарын бохирдол дэлхийн улс орнуудаас 10 дахин их гарчээ. Дэлхийн банк БНСУ болон Нидерландын засгийн газрын дэмжлэгтэйгээр хийсэн Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаархи судалгаагаар Монгол Улсын нийслэлийн агаарт байгаа тоосонцор, бохирдол нь дэлхийн улс орнуудынхаас 10 дахин их болох нь тогтоогджээ.
Компьютерээс ч илvv хvvхдийн биеийн хєгжлийг эвдэгч
Улаанбаатар хотын агаар дахь тоос, хvхэрлэг хий, азотын давхар исэл, нvvрстєрєгчийн дутуу ислийн агууламж хvvхдийн амьсгалын эрхтэний євчлєл, тухайлбал, хvvхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг vрэвсэл, уушигны vрэвслийн нэг шалтгаан болж байна. Мєн Улаанбаатар хотын хvvхдvvд хєдєєгийн хvvхдvvдийг бодвол гуурсан хоолойн vрэвсэл євчнєєр 5-15 дахин их євчилдєг ажээ.
Улаанбаатар хотод судалгаанд хамрагдсан хvvхдvvдэд єсєлт, хєгжлийн хэвийн харьцаа алдагдаж, єндєр, жин нэмэгдэж, цээжний тойргийн хэмжээ багассан нь тогтоогджээ. Гандантэгчилэн хийдийн тэргvvн хамба радиогоор “…Одооны хvvхдvvд компьютерийн ємнє олон цагаар сууж нvдний хараагаа муутган, биеийн тамирын дасгал хєдєлгєєн хийхгvйгээс эрэгтэй хvvхдvvд бєгтєр, туранхай, булчин шєрмєсийн хєгжил байхгvй, эмэгтэй хvн шиг хавчиг цээжтэй болж байна” хэмээн шvvмжилж байсан. Гэвч агаарын бохирдол компьютерээс ч илvvтэйгээр хvvхдийн биеийн хєгжлийг эвдэж эхэлжээ.
Агаарын бохирдлоос болж амьгvй хvvхэд тєрсєєр…
Нийслэлийн эрvvл мэндийн хvрээлэн, Дээж судалгааны хvрээлэнгийнхэнтэй хамтран нийслэлийн утаанаас сорьц авч шинжилжээ. Тэдний шинжилгээгээр нийслэлийн утаа хvхрийн давхар исэл болон бусад хорт бодис зєвшєєрєгдсєн хэмжээнээс хэд дахин их байгаа бєгєєд энэ нь эмэгтэйчvvд болон хvvхдvvдэд илvv хортойгоор нєлєєлдгийг тогтоосон байна. Тодруулбал, эдгээр хорт бодисууд нь ураг болон эмэгтэйчvvдийн нєхєн vржихvйн чадварт гажиг vvсгэдгийг илрvvлжээ. Тэгвэл 2009 онд 68 мянган эх тєрснєєс 4800 орчим нь амьгvй хvvхэд тєрvvлсэн тухай статистик мэдээ байх юм. Амьгvй хvvхэд тєрєхєд удамшлын ямар нэг євчин, баталгаагvй, чанаргvй хоол хvнс нєлєєлдєг боловч гол нєлєєлєх хvчин зvйл бол агаарын бохирдол гэж Нийслэлийн эрvvл мэндийн газрын мэргэжилтэн тэмдэглэсэн байна. Мєн 68 мянган эхийн 3.7 хувь нь 2.5 кг-аас доош буюу дутуу хvvхэд тєрvvлжээ. Дашрамд дурдахад эмнэлэгт vзvvлж буй тулгар биетэй дєрвєн эхийн гурав нь єсєлтгvй жирэмсэн болж байгаа аж.
Иргэдийн дийлэнх нь уушигны архаг бронхиттай
Эмч нар иргэдээс авсан шинжилгээний дvнд цочирдох болжээ. Улаанбаатар хотод оршин суугаа иргэдийн дийлэнх нь уушигны архаг бронхиттой гэсэн хариу гарч байгаа аж. Тиймээс эмч нар “Яах аргагvй нийслэлийн амьсгал боогдуулсан утаа униар, хорт хийтэй холбоотой” хэмээн тайлбарлаж байна. Арван жил, магадгvй таван жилийн дараа Улаанбаатар хотод уушигны євчингvй хvн олдохгvй болох биз ээ.
Тvvхий нvvрс хэрэглэхийг хориглоно
Судалгааны байгууллагууд гэр хорооллын айл єрхийн гар галлагаатай зуухны ялгаруулж буй утааг агаарын чанарын албаны станцын хэмжилтийн дvнгээс vндэслэн тогтоосон байна. Хэмжилтийн дvнгээс vзэхэд нийслэлийн тєвийн зургаан дvvргийн хороодын нутаг дэвсгэрт хийсэн агаарын чанарын vзvvлэлтvvд нь Монгол Улсын MNS 4585:2007 стандарт буюу агаарын чанар, техникийн ерєнхий шаардлага стандартыг хангахгvй гарчээ. Ерєнхийлєгч Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн тєсєл єргєн мэдvvлсэн. Тvvнд Улаанбаатар хотын гэр хороололд тvvхий нvvрс хэрэглэхийг хориглож, хязгаарлалтын бvс тогтоохын зэрэгцээ єнєєгийн цахилгаан шугамуудыг найдвартай болгох, хvчин чадлыг нь нэмэгдvvлэх болон гэр хорооллын шєнийн цахилгааны vнийг 50 хувь хvртэл хєнгєлєхєєр заажээ.
Гэр хороолол байсан цагт утаа арилахгvй
Гэр хорооллыг устгаад барилгажуулна гэдэг бодит байдалтай нийцэхгvй. Тиймээс тvлшний асуудалд эхлээд анхаарах хэрэгтэй. Нvvрс угаах технологийг ашиглавал утаа тортог багасна. Тєвлєрлийг сааруулж, дагавар хот, хєдєє орон нутаг руу чиглэсэн хєрєнгє оруулалтыг дэмжих, бvсчилсэн хєгжилд анхаарал хандуулах хэрэгтэй. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдэд газрыг нь барьцаалан зээл олгож хувийн байр барих, бизнес хийх нєхцєл боломжоор хангахад тєр анхаарлаа чиглvvлэх хэрэгтэйг олон хvн хэлж буй. Дашрамд дурдахад эзэнгvй энэ их баригдсан орон сууцнуудын vнийг нам буулгаж, иргэдээ орон сууцжуулах алтан боломж байгаа юм. Яаж ч бодсон гэр хороолол байсан цагт утаанаас ангижрахгvй л байх даа.
С.МАНДАХ
URL: