БНАСАУ БНСУ-д нэгдэх талаар өөрийн болзлоо тавьжээ
БНАСАУ, БНСолонгос улс хоёр нэгдэснээр л Солонгосын хойгт бат бэх энх тайван тогтоно гэж Пхеньяны ЦТАК агентлагаас өчигдөр нийтлүүлсэн тайлбарт өгүүлжээ. Харин Умард Солонгос нэгдэх үйл явдалтай холбогдуулан өөрийн болзол тавьсан байна. Хоёр Солонгос улс Өмнөд нь Умардыг «залгих» биш холбоо байгуулах зарчмаар нэгдэх ёстой. Энэ нь хоёр үзэл суртал, системийг харилцан зөвшөөрнө гэсэн үг бөгөөд өнөөгийн байдал ба ард түмний хүсэл эрмэлзэлд нийцэж байна гэж Пхеньян үзэж байна.Ямар учраас БНАСАУ дайны үед хоёр хэсэгт хуваагдсан Солонгосын хойгийг нэгтгэх асуудлыг ахин тавьсан вэ гэж шинжээчид асууцгааж байна. Тэр тусмаа өнгөрсөн онд сөргөлдөөн гарсан билээ. Өмнөд Солонгосын «Чхонан» хөлөг онгоц живэж, хоёр тал их буугаар буудалцсаныг үүнтэй холбогдуулан дурдвал хангалттай биз. Эд бухэн бүс нутгийн байдлыг даамжруулж, хоёр Солонгос улсыг байлдааны ажиллагаагаа сэргээх ирмэгт хүргэсэн билээ. Харин Пхеньян цэргийн төлөөлөгчдийг уулзуулж, тулгарсан асуудлуудыг хэлэлцүүлэх санал бүр 1-р сард дэвшүүлсэн билээ. Гэвч санал зөрөлдөөн гаарсан учир хэлэлцээ ур дунд хурсэнгуй. ЦТАК агентлагийн өнөөгийн тайлбарыг өрнөдэд өөр өөрөөр дүгнэж байна. Умард Солонгос өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарсан учир энхийг эрхэмлэж байна. Хятадын тусламж багасаж, өнгөрсөн онд ургац муутай байсан. Сеул ч өнгөрсөн оны хэрэг явдлаас болж хүнсний бүтээгдэхүүн үнэ төлбөргүй нийлүүлэхээ болив. Иймээс БНАСАУ хямралт байдалд орсон гэж өрнөдийнхөн үзэж байна. Эдийн засгийн сүйрэл нэгдэх асуудлыг хөндөхөд хүргэсэн гэсэн дүгнэлт хийжээ. Энэ нь өрөөсгөл хувилбар гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Солонгосын хэлтсийн удирдагч Александр Воронцов хэлээд «Үнэн чанартаа БНАСАУ-ын байдал тогтвортой байна.Тиймээ, тодорхой түвэг бэрхшээл бий. Өнгөрсөн он ургац муутай болсон. Эдийн засгийн хориг болон Өмнөд Солонгостой эдийн засаг, хүмүүнлэгийн хүрээнд хамтран ажиллахаа больсон явдал нөлөөлөв. Гэвч тус улс өлсгөлөнд нэрвэгдсэн, эдийн засгийн байдал эрс доройтсон гэх нь хэтрүүлэг болно. Хятадаас эдийн засаг, хүнсний нэлээд хангалттай хэмжээний дэмжлэг үзүүлсээр байна» гэлээ. Нэгдэх сэдэв Умард ч Өмнөд Солонгост ч нэн чухал юм. Гэвч хоёр тал нэгдэх болзолыг өөр өөрөөр ойлгож байна. Пхеньян цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах нь анхны алхам болох ёстой гэж Сеул үзэж байхад БНАСАУ ийм санал аюулгүй байдалд нь хор хөнөөл учруулна гэж дүгнэв. Солонгосын хойгийн байдлыг зохицуулах асуудлыг Орос, Хятад, АНУ, Япон болон хоёр Солонгос улсын хэлэлцээний хүрээнд хэлэлцэх явдал Пхеньянд таалагдахгүй байна гэж шинжээчид үзжээ. Иймээс Ким Чен Ирийг хүрээлэгсэд өмнөд хөрштэй хоёр талын хэлэлцээ хийхээр шийдсэн. Солонгосчууд л шийдвэрлэж чадах асуудлыг эн түрүүнд тавьсан байна. Ямар ч болов Пхеньян тэгж үзэж байна.
эх сурвалжийг “Голос Росии” сайтаас
URL: