Ц.Нямдоржийн хор найрагдав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлаас болж Төрийн ордонд өнгөрсөн шөнө нэлээн бужигнаантай өнжжээ. Тодруулбал өчигдөр орой МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаж Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэжээ. Дараа нь МАН-ын бүлэг хуралдсан байна.

Мөн дараа нь буюу шөнийн 02.00 цагийн орчимд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцжээ. Тус хуралдаанд оролцсон гишүүдээс зөвхөн АН-ын гишүүд сайдыг огцруулахыг дэмжсэн боловч олонхийн бүлэг дэмжээгүй учир Ц.Нямдорж сайдыг огцруулах тухай асуудал байнгын хорооны хуралдаанаас дэмжлэг авч чадаагүй байна.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөсний дараа шөнийн 04.00 цагт УИХ-ын чуулганыг хуралдуулж, Ц.Нямдорж сайдыг огцруулах эсэх асуудлаар эцсийн шийдэл гаргах байжээ. Харин АН-ын бүлэг энэ асуудлаар УИХ-аас завсарлага авсан тул ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ. Хууль зүйн сайд Ц.Нямдорж нэгэнтээ бүх асуудал шийдэгдчихсэн хэмээн ам алдсан удаатай. Энэ нь мэдээж түүний найруулсан хор буюу МАН-ын удирдлагууд өөрийн санал болсоныг гэрчилнэ. Харин түүний хор шөнө дөлөөр ийнхүү найрагджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хол, шөний цагаар энэ асуудлыг ингэж хэлэлцсэн нь бас түүний найруулсан хорын нэг хэмээн үзэх хүн ч байна. Юутай ирэх долоо хоногийн чуулганыг харж л сууя.


URL:

Сэтгэгдэл бичих