Солонгосчуудтай гэрлэсэн бүсгүйчүүдийнхээ тоогоор Монгол улс 8-р байранд орлоо
Солонгосчууд харийн бэр, хүргэдэд ээлтэй ханддаг хэвээрээ л байгаа бололтой.
Өнөөдөр Солонгосын 10 хүн тутмын нэг нь гадаад хүнтэй гэрлэж байгаа тооцоо гарсан байна. Ням гаригт ил гарсан тэрхүү статистик мэдээг ДМ тухайлан задалж үзэв.
2009 онд Өмнөд Солонгосын нийт 33300 хүн гадаад хүнтэй гэрлэжээ. Энэ тоо бол нийт гэрлэлтийн 10,8 хувь нь юм . 1990 онд 4710 хүн харийн иргэнтэй сууж байсан, өөрөөр хэлбэл нийт гэрлэлтийн 1,2 хувь байсантай харьцуулахад хавьгүй их тоо боловч 2005 онд 42356 буюу 13,5 хувь байсантай зэрэгцүүлэхэд бас чиг буурсан үзүүлэлт аж.
Нарийвчлан сонирхож үзвэл 2009 онд 11364 солонгос эр хятад бүсгүйг ханиа болгосон бол 7249 нь Вьетнам, 1643 эр филиппин бүсгүйг, 1140 нь японыг, 851 нь камбож эмэгтэйг, 496 солонгос эр тайланд хүүхнийг, 416 нь америк хүүхнийг, 386 нь манай монгол бүсгүйчүүдийг, 365 нь узбекийг, 316 нь балба бүсгүйг тогоотой шөлөнд хошуу холбохоор сонгожээ.
URL: