АТГ – аас Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорино гэж мэдээллээ
Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяраас энэ талаар тодруулсан юм.
-Н.Энхбаярыг суллахаар МАХН-ын нэр бүхий хүмүүс Төв аймгийг зорьсон байна. Түүнийг суллах шийдвэр гарчихсан юм уу?
-Тийм шийдвэр гараагүй.
-Хуулийн дагуу өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдэг шийдвэрээ гаргах ёстой юм биш үү?
-Өнөөдөр яллагдагчаар татах байх.
-Тэгвэл үргэлжлүүлэн хорино гэж ойлгож болох уу?
-Тийм.
Н.Энхбаярын баривчилгаагаар олны анхаарал сарних хооронд нөгөө 500 тэрбумын самрын хэрэг замхарч дуусах нь, Хятадууд монголын нүүрсны зах зээлийг мэдэлдээ авахаар болчихлоо.
Өчигдөрийн Ц.Элбэгдорж ерөнхийлөгч нийслэлийн иргэдийн төлөөлөгчидтэй уулзсан уулзалт дээр Н.Энхбаярын баривчилгаа цагаа болсон зөв явдал гэсэн агуулагтай зүйлүүдийг л ихэвчлэн ярилаа. Авилгалын талаар 3 жилийн өмнө онцгой анхаарч ажиллана гэсэн бол хүүхэд дайрч алчихаад эрхэм архи уугаад сул явж байна.
АТГ – аас асуух нь : 500 тэрбумын самрын хэрэг хэзээ илрэх вэ АТГ ?
Баттулга – ын АТГ шалгуулахаар өгсөн эрх мэдэлтнүүдийн авилгалын хэргийг хэзээ шалгаж эхлэх вэ ?
Дархан уул аймгийн гаалийн авилгал авсан ажилтнуудыг хэзээ шалгаж эхлэх вэ ?
URL: