Амь тавих гэж буй Туулын голын эрлэг Э.Мөнх-Очир

Үнэхээр Туул голыг амь тавих гэж буйтай зүйрлэмээр. Бараг хоёрхон жилийн өмнө өдийд мөс нь хайлан, урсгал нь жигдэрч байсан Туул голын ус өнөөдөр Баянзүрхийн товчооноос эхлээд Төв аймгийн Лүн сум хүртэл тасарчээ. Цагтаа салаар гаталдаг байсан энэ голын туурь өдгөө дусал ч чийггүй, чулуун саарь нь сааралтан байгааг харахад эмзэглэхгүй байх арга алга.
Байгаль орчны сайд өчигдөр Туул голын байдалтай танилцаж байхдаа голыг ийм болгосон хүн нь хэн бэ? гэдгийг нухацтай асууж байсан. Харин түүний асуултанд Туул голыг ийм болгосон эрлэгүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир гэж хэлмээр байна.
Манайд Гольфийн талбай байгуулах нэрийдлээр Туул голыг эхээс нь эхлэн сүйтгэж буй БНСУын хөрөнгө оруулалттай “Туул ривер контрисайд” гэж Монголын хуулиас давсан эрх мэдэлтэй нэг компани бий. Энэ компани анх 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Мөнх-Очирын зөвшөөрөлтэйгөөр Гачууртын Хадуурын тохой гэдэг газарт гольфийн талбай бай гуулахаар 14 га газрын хөрс шороог ухаж сэндийчээд хөөгдсөн. БОАЖЯнаас томилогдсон Ажлын хэсэг тус компанийг байгаль орчинд 750 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэлт гаргасан.
Харамсалтай нь, янз бүрийн шалтгаар энэ нөхөн төлбөрийг төлүүлэх эсэх нь өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Гэтэл тэд Сонгинын амралт орчимд дахин 60 га газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг шилжүүлэн авснаар Сонгинохайрханы өвөр, Туулын эрэг дагуух газарт химийн хортой бодис ашиглан, газар шороог нь хордуулж, мод бутыг нь булга татан, зүй бусаар үйл ажиллагаа явуулсаар байна. Тиймээс Монголын байгаль орчны төлөө хуульчдын холбооныхон хотын удирдлагуудыг эрхэндээ оруулж, дуртай газартаа дураараа үйл ажиллагаа явуулдаг “Туул ривер конт рисайд” компанитай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Э.МөнхОчирыг АТГ-т шалгуулахаар өргөдлөө өгчээ.
Учир нь Э.Мөнх-Очир 2007 оны тавдугаар сарын 9-ний өдөр 130 тоот захирамж гаргаж БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Туул ривер контрисайд” компанид Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны нутаг дахь Хадуурт тохоо хэмээх газарт анх 50 га газрын зөвшөөрөл олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглаж, Авилгын эсрэг хуулийн 7.1.2 болон 7.1.5 дахь заалтыг зөрчин тус ком панид давуу байдал олгосон гэж үзэж буй аж. Ийнхүү хардах үндэслэл, баримт ч байна. Тухайлбал, “Туул ривер контрисайд” компани 2007 оны зургаадугаар сарын 5-ны өдөр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээр бүртгүүлж, маргааш нь Улсын бүртгэлийн 9019025122 дугаарын гэрчилгээ авчээ. Гэтэл тус компанид газар олгох шийдвэр бүтэн сарын өмнө буюу 2007 оны тавдугаар сарын 9-нд гарсан байх юм. Энэ нь тухайн жилийнхээ газар олголтын төлөвлөгөөг баталсан НИТХ-ын тогтоолтой зөрчилдөж, төлөвлөгөөнд тусгагдсанаас 12 дахин том буюу 50 га газар болон нэмэгдэж, ямар ч тендер, дуудлага худалдаагүйгээр нэр цохон шууд олгогдсон нь Баян зүрх дүүргийн Засаг дарга асан Э.Мөнх-Очирыг ийнхүү АТГаар шалгуулах үндэслэл болжээ.
Хэрэв энэ хэргийг холбогдох төрийн байгууллагынхан улс төржүүлэлгүйгээр, сонгуулийн шоу болголгүйгээр шалгаж чадвал Азийн баячуудыг гольфоор даллан дуудаж Туул голын эрэг дээр авчирч, Улаанбаатарт жуулчдын бүүм буулгана хэмээн ярьж байсан БНСУ-ын “Туул ривер конт рисайд” гэх компани хотын удирдлагуудтай холбоотой авилгын бас нэгэн том сүлжээний учгыг тайлж мэ дэхээр байна. Учир нь энэ компанид Э.Мөнх-Очир ганцаараа “үйлчлээгүй” бололтой. Түүний гаргасан захи рамж болон энэ компанид заа вал Туул голын эрэг дээр га зар олгох гэж БЗД-ийн Засаг дарга, хотын удирдлагууд ч хүчин чармайлт тавьж байжээ. Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Э.Мөнх-Очирын гаргасан захирамж хүчингүй гэдгийг шүүх тогтоожээ. Гэтэл одоогийн Засаг дарга Б.Батзориг нь “хүчинтэй” хэмээн зүтгэж, давж заалдсаар байдаг аж.


Залгамж чанараа бодоод экс даргынхаа захирамжийг зөвтгөөд байдаг юм уу, “Туул ривер контрисайд”- ыг хамгаалаад байгаа юм уу, таашгүй. Тус компанийн захирал Нармандах гэх эмэгтэй ч бас нэлээд “том гар” бололтой. Энэ бүсгүй шүүхэд ирж тайлбараа өгдөггүйгээс “Туул ривер контрисайд” компанид холбогдох хэргийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хэлэлцэж чадахгүй дөрвөн сар хүлээж байна.

АТГ-ынхан гурав дахь Ерөнхийлөгчөө хөлийг нь сарвалзуулаад аваад явдаг юм билээ. Энэ хүүхнийг ядаж гараас нь хөтөлж авчраад тайлбар авчих эрх мэдэл байдаггүй юм байх даа, Захиргааны шүүхийнхэнд. “Монголд гурван сая ам.долларын хөрөнгө оруулсан. Нэг сая ам.долларыг нь Э.Мөнх-Очирт өгсөн” хэмээн тэрбээр өөрийгөө өмөөрөн даналздаг талаар Гачууртынхан ярьж байсан. Тиймээс энэ хөрөнгө оруулалтыг юунд зарцуулсныг ч АТГ-аар давхар шалгуулах бололтой.
Улсынх нь нийслэл, нийслэлчүүдийнх нь нүдэн дээр Туул голын улиас, бургасыг хядаж, усыг нь бохирдуулж, эко системийг нь сүйрүүлж буй БНСУ-ын “Туул ривер контрисайд” компанийн хууль бус зөвшөөрөлтэй, хуу дуутай үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагууд анхаарал хандуулах цаг болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих