Токиод хоёр монгол залуу 250 сая төгрөгийн эд зүйл хулгайлжээ
Монгол Улсын иргэн 24 настай хоёр залуу хулгайн хэр гээр баригдлаа гэсэн мэдээ Япон даяар цацагджээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 27-ны өдөр тэд Токиогийн “ТОБУ” их дэлгүүрт орж, нэг нь худалдагчийн анхаарлыг татаж байх зуур нөгөөх нь лангуун доторхи брэндийн дөрвөн цагийг хулгайлсан байна. Эдгээр цаг долоон сая 110 мянган иен буюу 100 гаруй сая төгрөгийн үнэтэй юм байна. Монгол залуус хулгайлсан цагаа өөр дэлгүүрт зарах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан аж.
Японы цагдаагийнхан тэднийг шалгахад өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн 11 газраас цаг, үнэт зүйлс хулгайл сан нь тогтоогдсон бөгөөд 17 сая иен буюу 250 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ. Хоёр залуугийн нэг нь хэргээ хүлээж, хулгай хийж олсон мөнгөө ахуй амьдралдаа хэрэглэсэн гэж мэдүүлсэн бол нөгөө нь хэргээ огт хүлээхгүй байгаа гэнэ.
Б.Пүрэв-Эрдэнэ
Эх сурважл: “Unen.mn”
URL: