Ц.Шаравдорж бизнесийн талаар “А” ч үгүй

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг гэргий, “Гандирс” компанийн ерөнхий захирал Ц.Эрдэнэчулуун нь ингэж тодорхойлжээ. Хатагтай Ц.Эрдэнэчулуун эр нөхөр нь түүний бизнест хэрхэн тусалдаг болохыг асуухад “Өө үгүй, үгүй. Өөрөө бизнесийн талаар юу ч мэдэхгүй хүн яаж надад туслах вэ дээ. Нэг л их төрийн ажил ярьсан, Монголоо гэсэн хүн байх юм байна шүү дээ. Бизнесээ би л явуулна” гэж хариулсан байна. Харин эрхэм хуульч маань эхнэрийнхээ бизнесийг хүүхдүүдээ гэртээ харан сууж дэмждэг гэнэ. Үүнийг эхнэр нь өөрийнхөө бизнесийг дэмжсэн хамгийн том тус гэж үнэлдэг байна.

А.Балдан


URL:

Сэтгэгдэл бичих