Д.ОДБАЯР: Ц.НЯМДОРЖИД ШУУД ХАРИУЦЛАГА ТООЦОХ…

Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Одбаяраас иргэний цахим үнэмлэхний талаар тодрууллаа.

-Иргэний ухаалаг vнэмлэхийг сонгуулиас ємнє иргэдэд тарааж амжихгvй нь. Ингэснээр араасаа олон бэрхшээл дагуулах нь?
-Юуны ємнє хувьдаа иргэний цахим vнэмлэх сонгуулиас ємнє хэвлэгдэж, иргэдийн гар дээр очсон байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлье. Салбарын сайд болоод Засгийн газрын мэдээллийг сонсоход энэ ажилд бэрхшээл саад их байгаа тухай дуулдсан.


-Улсын бvртгэлийн ерєнхий газар, ХЗДХЯ-ны тєлєєлєл vндэслэлээ тайлбар­лаад, амжихгvйгээ албан ёсоор мэдэгдчихсэн. Та vvнийг сонссон уу?
-Гэхдээ vvнийг сонгуультай холбоод орхиж болохгvй. Яагаад бэлдэц ирэхгvй удав, ємнє нь Засгийн газар болоод УИХ-ын бvх ажил цаг хугацаандаа амжина хэмээн мэдэгдэж ирсэн нь єнєєдєр тэдэнд хариуцлага тооцох нэг vндэслэл болж байгааг тэд анхаарах ёстой. Сонгуулийн дvнд хэрхэн нєлөєлєх вэ гэж хvмvvс их асуулаа. Їvнд би сонгуулийг хэрхэн зохион байгуулахаас шалтгаална гэж хариулна. Зєвхєн иргэний цахим vнэмлэх хэв­лэгдэхгvй болсноор сонгуулийн vр дvн худлаа гарна гэж урьдчилан дvгнэж бо­лохгvй. Арай тvрэмгийлсэн юм болно байх.

-МАН-ынхан Ц.Нямдорж сайдтай хариуцлага тооцож чадах болов уу?
-Зєвхєн Нямдорж сайдтай хариуцлага тооцох нь єрєєсгєл. Хэрэв vvн дээрээ тулбал эхнээс нь бодож vзэх хэрэгтэй. Засгийн газрын тогтоол хэзээ гарсан бэ гэдгийг vзэхээс л эхлэх ёстой байх. Тэр нь хэрэгжихгvй яагаад удав. Явцын дунд яагаад гацав гэдэг бvх vндэслэлийг шалгаж vзэх ёстой. Єнгєрсєн хоёрдугаар сараас энэ ажлыг хvлээн авсан Нямдорж сайдтай хариуцлага тооцох нь учир дутагдалтай.


-Тэгвэл та Хуульзvйн байнгын хорооны даргын хувьд Ц.Нямдорж сайдыг огцруулах эсэхэд ямар бодолтой яваа вэ?
-Хуульд дарга дангаараа Байнгын хорооны байр суурийг урьдчилан илэрхийлэх нь хязгаарлагддаг. Тиймээс би Байнгын хорооны гишvvдийнхээ олонхийн саналыг л дагах ёстой гэж vзэж байна.


-УИХ болоод Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг МАН олонхиороо давамгайлж санал хураах нь хууль зєрчинє гэж АН-ынхан vзэж байна. Харин та vvнийг зєвтгєж болох vндэслэлийг тайлбарлахгvй юу?
-УИХ-ын гишvvн бол нийт ард тvмний эрх ашгийг дээдлэх ёстой хэмээн Їндсэн хуулийн ємнє vvрэг хvлээдэг. Тойрог тєлєєлж буй гэдэг утгаараа улс орны, ард тvмний эрх ашгийг хангаж хандах ёстой л гэж бодож байна.


-Тохиролцох боломж vнэхээр байхгvй гэж үү. Яагаад хоёр тийшээ хараад гvрийчихэв ээ. Хаврын чуулганы хугацаа богинохон шүү дээ?
-Тохиролцоонд хvрэх байх гэж итгэж байна. Сонгуулийг зургадугаар сарын сvvлийн ням га­ригийн ажлын єдєр заавал явуулах ёстой. Сонгууль явуулахгvй, хойшлуулна гэдэг бол хэзээ ч хvлээн зєвшєєрч болохгvй, байж боломгvй зvйл. Їvнд улстєрчид, улс тєрийн намууд хариуцлагатай хандах ёстой.

ARDCHILAL


URL:

Сэтгэгдэл бичих