ИНФО-ТВ СЭТГҮҮЛ үндэсний шилдэг гэдгээ дахин баталлаа
Монголын маркетинг, менежментийн хүрээлэнгээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Гранд экспо-2012″
үндэсний бизнес фестивалийн шагнал гардуулах ёслол өнгөрөгч áÿìáà гаригт болж өнгөрлөө. Уг фестивалийн шилдгүүдийг олон нийтийн интернэт санал асуулгаар тодруулдаг бөгөөд гурав дахь удаагийн санал асуулга энэ оны гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 16-ны хооронд хоёр үе шаттай явагдаж өндөрлөсөн байна.
Тус фестивалиар улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, томоохон хөрөнгө оруулалт үзүүлж буй компани, үйлдвэр уурхай, аж ахуйн нэгжүүдээс 14 салбарт жаран шилдэг компани, хамт олныг “ТОП”-оор тодруулсан юм.
Олон нийтийн санал асуулга болон мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр “Инфо ТВ” сэтгүүлийг Хэвлэл мэдээллийн салбарын “ТОП-1”ñýòã¿¿ëээр өргөмжилж батламж гардууллаа.
Монголын 7 хоног тутмын сэтгүүлийн зах зээлд уншигч захиалагчийн тоо, нийт хүртээмжээрээ тасралтгүй тэргүүлж байгаа “Инфо ТВ” сэтгүүл нь хэвлэлийн чанар, өнгө үзэмж, нэг удаагийн хэвлэлийн тоо ширхэг, борлуулалтаараа Монголын сэтгүүлийн зах зээлд олон амжилтыг шинэчлэн тогтоосоор ирсэн билээ.
“Монголын хэвлэлийн хүрээлэн”-гийн 2009, 2010 оны судалгаагаар Монголын хамгийн олон уншигчтай 30 сэтгүүлийг тэргүүлсэн, мөн Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Grand Expo 2009” бизнес фестивалиас “Үндэсний шилдэг сэтгүүл”-ээр шалгарч байсан зэрэг олон амжилтууд бий.
Тэгвэл ийнхүү “Grand Expo 2012” фестивалиас Монголын сэтгүүлүүдийн “ТОП-1” хэмээх шагналыг авч амжилтаа дахин баталгаажуулсан юм.
URL: