УИХ-ын гишүүн Ч.Улаанд холбогдох хэргийг АТГ сэргээсэн үү

Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын хэрэгт тухайн үед Сангийн сайд асан одоогийн УИХ-ын гишүүн Ч.Улаан холбогдсон байдаг. Энэ тухай ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсан билээ.

Гэвч дээрх хэргийн Ч.Улаанд холбогдох хэсгийг Авлигатай тэмцэх газрынхан сэргээн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл сүүлийн үед түгэх болов. Энэ талаар тус газрын эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой асуудал. Тийм болохоор дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. УИХ-ын гишүүн Ч.Улаанд холбогдох хэргийг сэргээн шалгаж буй гэх мэдээллийг үгүйсгэх аргагүй” хэмээсэн юм. Юутай ч албаны эх сурвалж ийм тайлбар өглөө. Харин улс төрийн ойрын үеийн нөхцөл байдлаас улбаалан УИХ-ын гишүүн Ч.Улаантай холбоотой хэргийг сэргээсэн гэх мэдээлэл нь УИХ-ын гишүүнд өгч буй сануулга байж болзошгүй гэж үзэх хүн ч байгаа юм.

Г.ЯЛГУУН

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих