Туул голоо яаж урсгах вэ

Туул гол минь амьгvй хэвээр. Манай сонин хоёр жилийн ємнєєс “Туулын уснаас уухыг хориглоно” нэрийн дор цуврал сурвалжлага хийж, хэлэлцvvлэг єрнvvлж ирсэн. Туул голыг хамгаалахад чиглэсэн хууль хvртэл тусад нь гаргахыг УИХ-аас, эрхэм гишvvдээс шаардсан. Орчных нь vйлдвэр, хайрга бутлах карьеруудыг хаагаач, эргээс нь 200 метрээс дотогш зайд vйл ажиллагаа явуулдаг бvхий л байгууллагыг зогсоогооч гэж удаа дараа бичсэн, шаардсан.Зєвхєн бичээд, хэлэлцvvлэг явуулаад зогсоогvй, голын эрэгт эрхэм гишvvдийг урьж аваачиж байгаад энэ тухай хэлсэн. Хууль боловсруулах ажилд тєрийн тvшээд, яам, тамгын газрынхан, олон нийтийн анхаарлыг хандуулах гэсэндээ бид ийнхvv хичээсээр ирсэн юм. Нийслэлийн торгон эмжээр тунгалаг Туул бохирдож гvйцлээ, загас жараахай нь vхэж дууслаа, урсац нь багасч байна, анхаарна уу хэмээн УИХ-ын дарга, Ерєнхий сайдын єрєєнд олуул орж байгаад чихэнд нь “хонх уясан”. Тэгэхэд дарга нар санаачилгыг талархан хvлээж авсан л даа. Улмаар БОАЖ-ын яамны хvрээнд асуудлыг авч хэлэлцэн тэр vедээ дориун хєдєлсєн. Гэхдээ аажим замхарсан. Єнєєдєр байдал ямар байна вэ.

Туул голын маань мяралзсан долгионы нь оронд машин зам дурайж байхад нь цочлоо. Яармагийн гvvр орчимд л ингэж тасарчихаад байгаа юм байх гэж бодоод єгсч, уруудан явж vзсэн юм. Энд ингэж хайрга нь ил гарсан хойно, доошоо мэдээж хув хуурай байж таараа шvv дээ гэж бодоод болих гэснээ юмыг яаж мэдэх вэ, салаа нь ч болтугай устай байж юуны магад гэсэн горьдлого тээсээр Яармаг, Нисэх орчмоор очиж vзлээ. Алга аа, голын сураг ч алга. Гєлєглєх арай болоогvй, хотын тортогт “дээрэлхvvлж” єнгє гундсан бургасан шугуй, шугуй ч гэж дээ эрэг дагуух хэдэн сэрийсэн бургас хувь заяа нь хаашаа эргэхийг таамаглаж ядах лугаа хаврын салхинд найганхан байна. Тийшээ явж байх замдаа Яармагийн гvvрний цаахнатай тvр саатсан юм. Ээж, охин хоёр бололтой сугадалцан алхаж яваа хоёр хvнээс “Туул гол тасарчихав уу, ширгэчихэв vv” гэж яриа єдєхєд хєгшин “Харин тийм ээ, энэ хавар л ингэж айхавтар сураг алдарлаа. Шар усны vер энэ тэр буугаад ирэхээр урсах болов уу гэж дэмий л бодох юм. Ноднин хавар гvvрний баруун талаас эхэлж тасарсан байсан юм. Харин энэ жил зvvн талдаа ч алга. Гэхдээ хєєрхий минь эргээр нь явахаар голын vнэр vнэртээд сайхан л байна. Арай ч энэ чигтээ бvрмєсєн ширгэчихгvй байх гэж бодох юм. Сайн мэдэхгvй л байна” гэв.
Гол єгсч Зайсангийн гvvр хvрэхээр Богд уулын ар хормойн шороон замаар тоос татуулан давхиж явтал Туул голын салаа нэг хэсэг газраа устай харагдлаа. Бид “Овоо доо, бас найдвар байна аа” гэсээр бууж харлаа. Гэтэл єнєє ус ердєє 30-40 метр хэрийн тохойд л байх аж. Цаашаа мєн л хуурай хєх хайрга. Анхаарал татсан нэг асуудал бол энэхvv шороон замаар хайрга ачсан шар єнгийн том оврын шинэхэн машинууд байсхийгээд л явах юм. Хаанахын ямар компанийн, ямар зєвшєєрєлтэй машин хаанаас хайрга ачаад баруун зvгийг чиглээд байгаа нь мєрдєж мєшгин сурвалжлах сэдэв аж. Арай л Туулын ил гарсан хайргыг зєєгєєгvй байлтай.

Эртээ урьдын цагт Улаанбаатар нийслэл тунгалаг уст Туул хэмээх хєх торгон эмжээртэй байлаа. Эргээ халин мэлтэлзээд л, vерлэхээрээ бvр сvртэй. Жирийн vедээ ч гvнзгий газраа аюултай, хvн гэнэдэж эрсдэх нь энvvхэнд. Зун болохоор хотынхон хvvхэд, хєгшдєє дагуулан эргийнх нь зєєлєн ширгэн дээр зоргоороо зугаалж єнждєгсєн.

Иймэрхvv маягийн дурсамж, дурдатгал, vлгэр домог л Туулаас vлдэхэд ойрхон болжээ. Цааш жаахан явахад Хийморийн овооны харалдаа бас нэгэн салаа гялтайсхийв. Тогтоол ус юм аа. За тэгээд дээшилсээр Зайсангийн гvvр хvртэл явсан ч усны бараа харсангvй. Хотын тєв рvv эргэхийн наана тvр зогсч замын хvнээс Туул хаанаас эхэлж тасарсныг мэдэж байгаа эсэхийг асуухад “Мэдсэнгvй хє, лав Маршалын гvvр хавьд хуурай байна” гэв.

Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын єєрчлєлт гэх зэрэг хvн тєрєлхтєн яахын аргагvй хvчин мєхєсдєх хvчин зvйлvvд гол горхи ширгэх, хатаж хуурайшихад нєлєєлж буйг vгvйсгэхгvй. Гэхдээ хvмvvс єєрсдєє гол усаа ширгээж, байгалиа сvйдэлж єєрсдийнхєє, vр хvvхдvvдийнхээ ангаж цангаж, харангадаж vхэх ирээдvйг єєрсдийн гараар бэлтгэж байгаагийн нэгэн тод жишээ энэ бус уу.

Туул гол юунаас болж, хэнээс болж тасрав. Хайрганы карьеруудын тасралтгvй vйл ажиллагаа хамаатай бол тэдгээрийг хэн яагаад, зогсоохгvй байгаа юм бэ. Голын эхэнд ой мод огтолж байгаа эсэхийг хянан шалгаж, арга хэмжээ авч байгаа байгууллага, эрх мэдэлтэн байна уу. Энэ бvхэнд хариу хайж байна. Зохих байгууллага, хvмvvс дор бvрнээ ажиллаж, арга хэмжээ авч эхлэхгvй бол бид хайж олоод хариуцлага тооцох болно.

Р.Оюунжаргал

udriin shuudan


URL:

Сэтгэгдэл бичих