“Эрүүл нийгмийн эсрэг” хөдөлгөөний Г.Дамдинням ШУТИС-ийн проректор болжээ
2004 оны сүүлээр Монголд иргэний хөдөлгөөний “boom” болж байв. О.Магнай, Ж.Батзандан нарын үүсгэн байгуулсан Эрүүл Нийгэм-Иргэний Хөдөлгөөн ч тухайн үед үүсэн байгуулагдаж байлаа.
Энэ үеэр Эрүүл Нийгэм-Иргэний Хөдөлгөөнийг Эрүүлжүүлье нэртэй “тоглоомын” хөдөлгөөнийг удирдаж байсан Г.Дамдинням гэгч залуу бий. МАХН-ын дэргэдэх МАСОХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг байсан гэх энэ залуу сүүлийн жилүүдэд БСШУЯ-ы сайд Ё.Отгонбаярын туслахаар ажиллаж байсан аж.
Оны өмнөхөн нэгэн хачирхалтай томилгоо болсон нь мөнөөх “оюутны жагсаал удирдагч”-ийг ШУТИС-ийн гол хөрөнгө, санхүүг мэддэг албан тушаал болох Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректороор томилсон явдал юм.
Инээдтэй нь Г.Дамдиннямын дээд боловсролын салбарт ажилласан туршлага нь МУБИС-ийн оюутан, оюутны зөвлөлийн даргаар дуусч байгаад ШУТИС-ийн багш нар ихэд дургүйцэж байгаа гэнэ.
Мөн саяхан сургуулийн сонин гаргаж, сурагчиддаа шахаж байна гэх хэл амны эзэн болж байсан 23-р дунд сургуулийн захирал Ц.Уянга түүний эхнэр юм байна.
Н.Батсүмбэрэл
URL: