Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр Монголд үйл ажиллагаа явуулдаг Хятадын медиа компаний хувь эзэмшигч

Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнөхөн хэвлэлүүдээр “Миний бизнес бол медиа. Ерөөд оны дундуур найз нөхөдтэйгээ нийлж, кабелийн телевиз байгуулж, “Сансар” гэсэн эгэлхэн нэр өгсөн” гэх мэтээр ярьж байсан билээ.

Тэгвэл сарын өмнө Харилцаа, Холбооны Зохицуулах Хорооноос гаргасан “Улаанбаатар хотод  телевиз, радио, олон суваг дамжуулах үйлчилгээ (КаТВ, АйПиТВ, Мобайл ТВ) эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын  талаарх мэдээлэл”-ээс харахад уг “Сансар” телевиз гэгч нь БНХАУ-ын харьяалал, хөрөнгө оруулалттай болж таарав.

Хэдийгээр ХХЗХ-ы удирдлагууд С.Баярт тал засч, уг тайланд хамтран эзэмшигчээр нэрийг нь бүртгээгүй ч АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэг С.Баяр болон Хятадууд “Сансар” телевизийг эзэмшдэг болохыг нотоллоо.

Ерөнхий сайд С.Баярын үед УИХ-ын нэр бүхий гишүүд гадаадын хөрөнгө оруулалт ОНМХ- дээр байхыг хориглоё гэсэн санал гаргаж байсан ч дэмжигдээгүй юм.

Уг С.Баяр болон Хятадын хамтарсан  “Сансар” кабелийн телевиз гэгчээр Хятадын төв Телевизийн улс төрийн болон бүс нутгийн мэдээ, ӨвөрМонгол, Шинжаан, Төвдийн өөртөө засах орны нэвтрүүлгүүдийг голчлон нэвтрүүлдэг аж.

Цаашид энэ мэт Монголын төрийн удирдлагад ажиллаж буй хүн гадны хөрөнгө оруулалтаар медиа компани ажиллуулж, суртал нэвтрүүлэг хийж болох эсэхийг хуулиар зохицуулах цаг нэгэнт болжээ.

С.Сарнай


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих