“Рио Тинто” Оюутолгойгоос өөр хөрөнгийг сонирхохгүй гэв

Австралийн уул уурхайн гигант “Рио Тинто” компанийн зэсийн салбарыг хариуцсан хэсгийн тэргүүн Эндрю Хардингийн мэдэгдсэнээр тус компани “Айвенхоу Майнз”-ын эзэмшилд буй ордуудаас зөвхөн Оюутолгойг л сонирхож буйг “Dow Jones Newswire’’-д уламжилжээ.

Тэрбээр ирэх оноос уйлдвэрлэлээ эхлүүлэх Оюутолгойн уурхайг сонирхож буй учир “Рио Тинто” “Айвенхоу” дахь эзэмшлийн хувиа нэмэгдүүлсэн хэмээсэн байна. Одоогийн байдлаар “Рио Тинто” компани “Айвенхоу Майнз”-ийн 51 хувийг эзэмшиж байгаа ч “Айвенхоу”-гийн CEO Роберт Фрийдланд 13.7 хувийг ззэмшсээр байгаа юм. Канадын хуульд зааснаар компанийг хөрөнгө оруулагч нь өөрийн эзэмшилд оруулахын тулд багаар бодоход хувьцааны 90 хувийг худалдаж авсан байх ёстой аж.


URL:

Сэтгэгдэл бичих