Бриевикийн “инээд хүргэм” ялын тогтоол

Осло хотод үй олон хүний амь хөнөөсөн хэргээр шүүгдэж буй Андерс Бехринг Бриевик нь шүүхээс өөрт нь ялаас чөлөөлөх эсвэл цаазаар авах гэсэн хоёр төрлийн ял төлөвлөхийг хүссэн байна. Өнгөрсөн долдугаар сард 77 хүний амь хөнөөсөн Бриевик өөрийг нь удаан хугацаагаар шоронд хорихоор төлөвлөснийг “өрөвдмөөр ялын тогтоол” хэмээн нэрлэжээ.

Түүнчлэн тэрээр аллага болсон тухайн өдөр өөрийгөө амьд үлдсэнд үнэхээр гайхаж байгаагаа нуусангүй. Хууль хяналтын байгууллагынхан түүнийг үндсэрхэг үзэлт бүлэглэлийнхэнтэй холбоотой эсэх талаар шалгаж байгаа ажээ. Шүүх хурлын гурав дахь өдөр ноён Бриевикийг Европын хэт барууны үзэлт сүлжээнийхний нэг хэсэг хэмээн мэдэгдсэнийг няцааж байна.

Бриевик өөрт нь оноохоор төлөвлөж буй ялын талаар дахин мэдэгдэл хийхдээ, “Надад ялаас чөлөөлөн суллах эсвэл цаазаар авах оноовол шударга хэрэг болно. Харин 21 жил шоронд хорин ял онооно гэдэг бол инээдтэй хэрэг” гэж хэлжээ. Хэрэв танд хүсээд байгаа цаазаар авах ялыг тань оноовол та яах вэ гэсэн асуултанд тэрээр, “Би хүндэтгэлтэйгээр хүлээн авах болно. Харин 21 жил шоронд хоригдохыг хүлээн зөвшөөрч чадахгүй, энэ бол инээдтэй хэрэг” хэмээн хариулжээ.
Б.Бурмаа /Ноён/

URL:

Сэтгэгдэл бичих