Монгол банкны ажилтнууд холбогдсон алтны хэрэг прокурорт шилжжээ

Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарт холбогдох хэргийн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжжээ.

Тэднийг эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэн үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэсэн үндэслэлээр буруутгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих