Э.Батшугар аавынхаа намыг авч сонгуульд оролцох уу

- Н.Энхбаярын дуулианаар халхавчлан MCS, South Gobi-ийн хэргүүдийг замхруулах гэж байгаа юм биш биз -
МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэрээс нь албадан саатуулсан үйл ажиллагаа ойрын өдрүүдэд улс төрийн халуун сэдэв болсоор. Түүний гутлыг нь ч өмсүүлэлгvй өргөж, гэрээс нь авч гарсан дүрс бичлэгийг зурагтаар үзсэн олон түмний хэсэг нь “Арай ч дээ… Төрийн гурван өндөрлөгийн албыг ээлж дараалан хашиж байсан хүнийг ингэж болохгүй” хэмээн халаглан өрөвднөм. Хоёр хvн зодолдоход зодуулж байгааг нь буруутай байсан ч хамаагүй өмөөрдөг монголчуудын араншин энэ дээр харагдав. Харин нөгөө хэсэг нь баригдсан хvн Н.Энхбаяр мєн уу, нэг хүнийг хоёр хөлийг нь гозолзуулаад л аваад явж байгаа харагдсан. Нүүрийг нь хэн ч хараагvй. Хэн ч байж болно шүү дээ гэх хар, эргэлзээтэй байна. Гурав дахь нь төрийн хууль хэрэгжихгүй байгаад итгэл нь алдарч цөхөрсөн хэсэг байв.

Н.Энхбаярт гутлыг нь өмсүүлэх боломж өгөөгүй гэж үү. Монгол хvн дээлийнхээ товчийг товчлолгvй гэрээсээ гарахыг цээрлэдэг. Энэ заншил хэн бүхэнд бодогдоо болов уу. Хувцсаа дутуу өмсвөл ажил бүтэхгүй гэж ингэдэг. Н.Энхбаяр гэрийнх нь гадаа бүтэн шөнөжин үймээн самуун болж, баривчлахаар улайрч байгааг мэдсээр байж, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөд тохитой сууж байсан гэхээр түүнд гутлаа углаад гарах боломж байсан уу. Эсвэл тэр хүссэнгүй юу.

Уг нь монголчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг байж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын албыг гүйцэтгэж явсан түүнээс /айлаар бол сайн эцгийн ноён нуруу үр хүүхдийнхээ өмнө ямар ч үед хугардаггүй шиг/ төрийн хуулийг хэрэгжүүлэхээр ирсэн албан хаагчдын өмнө дээлээ өмсөөд, бүсээ чангахан бүслээд зогсох зангаргийг олон хүн хүлээсэн гэлтэй. Эр хүний, төрийн ноён нуруу байж ард түмний “аав” байсан хүний зангараг гаргасан бол түүнд тэгтлээ “аймаар” халдаж зүрхлэх хүн байх бай-сан болов уу. Яг энэ л мөчид тэрбээр өөрийнхөө хүч сүрийг харуулж “босоо” байх ёстой байв. Н.Энхбаяр хоёр хєл дээрээ гарч ирээд “Би баривчлагдаад явлаа шvv. Надад хийсэн хэрэг байхгүй. Та нар минь амгалан тайван байцгаа. Удахгүй асуудал үнэн зөвөөр шийдэгдэнэ” хэмээн гарч ирсэн бол ардын баатар болох байлаа хэмээн олон хүн халаглаж байна.

Тэрбээр уугуул намаа хоёр хувааж, шударга ёсыг тогтоож, хууль тогтоомж хэрэгждэг болгоно гэж амласан. Олигархиудыг устгана гэж омогшсон. Өглөө бүхэн шинэчлэгдэж, шинэ нийгмийг авчрах болно гэж уриалсан шигээ хүчтэй байж чадсангүй. Тэр яагаад төрийн хуулийн өмнө дальдчин зогсох болов. Н.Энхбаяр дэндүү айж хулчийлгүй зогссон бол эртэй бяртай, эрэмгий харцтай залуусаараа омгорхдог Монголын ард түмний хайрыг хошуу дэвсүүлж өрөвдүүлэхээс илүү татах байсан байж ч магад.

Ямартай ч түүнийг ийн баригдсаны дараа улс төрийн нөхцөлд таашгvй олон асуудлууд цувран гарсаар. Түүний нэг нь Н.Энхбаярыг өмөөрч МАХН-ын бүлгийг УИХ-д байгуулна гэсэн гишүүдийн хүсэл сонирхол байлаа. Тэдний энэ хүсэл сонирхол юунд байна вэ. Хэрэв Н.Энхбаяр хуулийн дагуу 64 хоног байцаагдвал ирэх сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм. Н.Энхбаярт итгэж, түүний нэр нүүрийг “худалдаж’ идэх” гэсэн хүмүүс яах вэ. Түүний өнгөрсөн хугацаанд тэмцэж байгуулсан МАХН-ыг хэн удирдаж сонгуульд авч орох вэ. Эхнээс нь дагалдсан Н.Удвал уу, замын дундаас нэгдсэн М.Энхсайхан, Б.Батболд нар уу. Эсвэл баригдахынх нь өмнө урваагүй шүү гэж халдашгүй эрхээрээ халхавч хийж, хамгаалах оролдлого хийж буй мэт олонд мэдэгдсэн Ч.Улаан нарын гишүүд үү. Мэдээж үгүй байх нь ойлгомжтой.

“Ард түмний дэмжлэг албан тушаалаас хvчтэй” хэмээх аавынхаа номын нээлтийг уржигдар хийж, сvvлийн үед олны өмнө ил гарч буй түүний хүү Э.Батшугар халааг нь авах магадлал илүү байгаа гэх. Хэрэв Э.Батшугар МАХН-ыг авч сонгуульд оролцоно гэвэл аавынх нь оймстойгоо дамжлуулаад гарсан өрөвдүүлэх тактик хэрэглэсний хэрэг гарах ч магадлалтай. Хэрэв хэрэг явдал ингэж эргэвэл ард түмэн Э.Батшугарт итгэхийг vгvйсгэмгүй. Хvv нь аавынхаа vйл хэргийг vргэлжлvvлэхэд буруудах юун. Залуу хvн аавынхаа алдааг давтахгүй байж ч магад.

Нөгөө талаар энд дурьдамгуй өнгөрч болохгvй шалтгаан гэвэл нэг хэргийг нөгөөгөөр халхавчилдаг хуучны коммунист арга барилтай МАХН буюу МАН-ынхны явуургvй арга байхыг vгvйсгэхгvй. Н.Энхбаярыг барьж хорин олон тvмний анхаарлыг зарим ноцтой хэргvvдээс холдуулах санаа байхыг хэн байг гэхэв. Хvмvvс ингэж хардаж байгаа нь нууц биш. Хардах ч хэрэгтэй. Ц.Нямдорж сайдын хувийн өс хонзонгоор Ж.Баатар нарын хүмүүсийг барьж хорьдог, нөгөө талаас “MCS” Монголын Засгийн газрыг гурав дөрвөн өрөө байраар “худалдаж авдаг”, “Саусгоби сэндс” компани Монголын баялгийг дур мэдэн худалддаг хэргүүд Н.Энхбаярын дуулианд дарагдах магадлалтай.

Хэзээ хойно Ц.Нямдоржийн хувийн өс хонзонгоор дахиад хэдэн хүн хоригдсоныг, MCS дахиад хэдэн сайд, улстөрчийг гурван өрөө байраар хуурч, өөртөө ашигтай шийдвэр гаргуулсаныг, “Саус-гоби сэндс” Монголын хэдэн ч ордыг Хятадын төрийн өмчийн компанид зараад монголчуудыг хоосон газар тэврүүлсэн байхыг бид харахгүй байхсан, бурхан минь.

Б.ДАВАА    / МОНГОЛЫН МЭДЭЭ/

URL:

Сэтгэгдэл бичих