Хятадад “Сүйт бүсгүйн хүүр” зардаг хар зах өргөжсөөр байна
Тан гүрний үеэс улбаатай нэгэн маш эвгүй, аймшигийн ес заншил хятадуудын ой тойнд гүн бат хадгалагдсаар ирсэн нь коммунист засаглалын нөлөегөөр бага зэрэг дарагдаж бүдгэрч байсан ч сүүлийн үед бий болсон нөхцөл байдлаас үүдэн эргээд сэргэж буй ажээ. Тэрхүү ёс заншилыг товчхондоо Үхэгсэдийн хурим” гэхэд л хангалттай.
Эртнээс улбаатай энэ аймшигийн ёс заншилын дагуу амьд байхдаа гэрлэж амжилгүй ганц бие явсаар нас барсан эр хүнийг оршуулахдаа өөр нэгэн нас барсан эмэгтэйн шарилтай хамт оршуулж эцсийн замд нь хосоор нь үддэг юм. Тан улсын үед маш өргөн дэлгэр тархсан энэ бүдүүлэг ёс заншил Тан гүрнийг задран бутрах үед арилж усталгүй хэвээрээ хадгалагдан үлдсэн ч түүнээс хойш 400 жилийн дараа Хятадыг тэр аяар нь эзлэн авч 100 гаруй жил хараандаа байлгасан монголчуудын их Юань гүрний үед бараг л үгүй болох дээрээ тулсан гэдэг.
Талийгаачийн хойдын зан үйлд туйлын цээртэй ханддаг монголчууд энэхүү харгис ёс заншлыг хуулиар хатуу хориглож байсан гэдэг. Гэвч 1386 онд Юань гүрэн унаж оронд нь шинээр сэргэн өндийсөн Мин гүрний үед амьд ахуйдаа хэн нэгэнтэй гэрлэж чадаагүй нас барсан хүнийг эсрэг хүйсийн нь хүнтэй цуг оршуулдаг ёс заншил бүр ч хүчтэй сэргэж ирсэн байна. Мин гүрэн нь хятадуудын төр байсан болохоор хан үндэстэний эртний ёс заншлыг халахгүй хэмээн зориуд сэргээсэн ч байж мэднэ. Гэхдээ 1640 оноос эхлэн Хятадыг тэр аяар нь эрхшээлдээ оруулсан Монголын зүрчид овгийнхоны удам манжууд Чин гүрнийг байгуулмагцаа “Үхэгсэдийн хурим”-ыг эрс хатуу хуулиар хориглон зогсоосон аж. Чин гүрэн сулран доройтох хүртэл энэ хориг цааз хэвээр мөрдөгдөж байгаад Чин гүрний засгийн бүх эрх мэдэл хятадуудын гарт шилжсэн 1890 оноос эхлэн “Үхэгсэдийн хурим”-ын ёс заншил дахин сэргэж эхэлсэн ажээ.
1920 оны үед уг үйл явдал бүр ил тод болж Чаньянь. Нанжин зэрэг хотуудад “Сүйт бүсгүйн хүүр” зарж борлуулдаг сүлжээ хүртэл үүссэн гэдэг. Харин 1949 онд БНХАУ-ыг зарлан тунхаглаж нэгтгэсэн Мао Зе Дун тэргүүтэй Хятадын коммунист нам “Үхэгсэдийн хурим”-ыг хуучны хоцрогдсон бүдүүлэг ёс хзмээн зарлаж, 10-15 жилийн ялтай хатуу чанд хуулиар хориглосон цааз гаргаж бага ч болов нам дарсан ажээ. Гэвч сүүлийн дөчөөд жилийн хугацаанд Хятад улсад “Нэг хүүхэд-нэг гэр бүл” гэсэн хууль хэрэгжсэний улмаас өнөөдөр 50-60 сая гоонь эр илүүдэл хүн болон ганихэрч, хичээн мөнгө төгрөг хаяад ч эхнэр олдохгүй явсаар эцэст нь ганцаараа хорвоог орхидог болсоноор “Үхэгсэдийн хурим”-ын зан үйл эргээд хүчтэй сэргэж эхэлсэн юмсанж. Гэхдээ далд байдлаар талийгаач нарын эцэг эх, төрөл садангийн зөвшөөрөлтэйгээр эргэн сэргэж байгаа нь хятадуудыг ихэд түгшээж байна. Нэн ялангуяа хэн нэг талийгаач эмэгтэйн цогцосыг хань нөхөр, хамаатан садангууд нь зарах сонирхол асар их болжээ.
Саяхан Хятадын эрх баригчид оршуулгын газраас талийгаачдын шарилыг хөндөн ухаж аваад бусдад зардаг 122 бүлэглэлийг илрүүлэн баривчилж хатуу чанга ял оноосон ч энэхүү гаж үзэгдэл намжих нь бүү хэл бүр ч хүчээ авч байгаа шинжтэй сонин хэвлэлээр хүртэл ил тод зар явдаг болсон байна. Өрнөдийн хэвлэлүүд “Хятадад сүйт бүсгүйүүдийн хүүрийг зардаг хар зах өдөр ирэх тусам улам өргөжин цэцэглэж байна” хэмээн бичих болсон нь худал зүйл биш ажээ. 2000 оны эхээр эмэгтэй хүний “шинэ” шарил 2500 ам.долларын үнэтэй байсан бол одоо хоёр дахин нэмэгдэж 5000 ам.долларт хүрээд байгаа юмсанж. Амьдрал ахуй тааруу ядуу гэр бүлүүд нас барсан охиныхоо шарилыг ганц бие явсаар нас барсан эрэгтэй тэлийгаачдын ар гэрийнхэнд худалдаж хэдэн төгрөг болгох сонирхолтой байдагаас зах зээлийн нэгэн хэрэгцээт салбар болон хувирч байгаа юмсанж. Жишээ нь саяхан л гэхэд Хятадын Хэбэй мужид Зянь хэмээх 28 настай бүсгүй өвчний улмаас нас баржээ. Гэхдээ Зянь нь ганц бие бус харин эр нөхөртэй байж.
Эр нөхөр нь эхнэрээ оршуулахаар ирэх үед талийгаачийн эцэг эх “Хүргэний талынхан оролцох хэрэггүй. Бид эрт дээр үөийн эцэг өвгөдийн заншилаар охиноо нутаглуулна” хэмээн буцаасан юмсанж. Хамгийн гол нь тэд өөрсдөд нь олигтой тус болж чадалгүй мантуу, мааюур хийсээр байгаад залуугаараа нас барсан охиныхоо шарилыг зарж амьдрал ахуйдаа хэдэн зоосны нэмэр болгохын тулд эртний харгис заншлыг сонгосон байжээ. Тэд Зяний шарилыг насаараа ганц бие явсаар хорвоог орхисон 79 настай Хун хэмээх өвгөний “Сүйт бүсгүй” болгон 5500 ам.доллараар зарж “Үхэгсэдийн хуримын гэрч” болцгоосон аж. Гэтэл “Үхэгсэдийн хуримын ёслол”-оос хойш гурван өдрийн дараа эмэгтэй хүний цогцос зардаг гэмт этгээдүүд мөнөөх шарилыг хөндөн Хун өвгөний цогцостой хамт нэг дор оршуулагдсан хөөрхий Зянь бүсгүйн цогцосыг ухан гаргаж хөрш хотынхоо нэгэн оршин суугчид 30 мянган юаниар зарж үхэгсэдийн хуримыг дахин хийлгэсэн нь тодорхой болжээ. Нэг үгээр хэлбэл хөөрхий Зянь бүсгүй амьд сэруүндээ ганцхан эр нөхөртэй байсан бол үхсэн даруйдаа хоёр ч эр нөхөртэй хурим хийж эхнэр нь болсон байна. Зөвхөн энэ явдлаас л Хятадад эм хүн гэгч эмгэнэл гашуудал болтлоо ховордож цөөрсөнийг тодхон харж болно. Хэрэг явдал түүгээр зогссон бол ч бас яахав гэхсэн. Зяний цогцосыг 30 мянган юаниар эарсан гэмт этгээдүүд амташсан хэрээ 13 дахина гэгчээр гурав дахь удаагаа шарилыг нь хөндөн хулгайлж хөдөөний нэгэн тосгоны 40 настай талийгаачийн эхнэр болгохоор 38 мянган юаниар эарах гэж яваад баригдсан ажээ.
Тэдгээр гэмт этгээдүүд бүгд 10-15 жил шоронд хоригдох хатуу ялаар шийтгэгдсэн байна. Талийгаач бүсгүй Зяний цогцос ийнхүу гурван удаа хулгайлагдаж, хоёр шарилтай хуримаа хийж гэрлэсэн явдал нь Хятадад нэлээд шуугиан дуулиан дэгдээж олон хэвлэлийн хуудсаар цацагдсан юмсанжээ. Бүр Хэбэй мужийн коммунист намын хурал дээр хүртэл яригдаж олны анхаарлын төвд очиж ендрөө авсан аж. Тиймээс охиныхоо цогцосыг анх зарсан эцэг эх нь хүртэл гэмт этгээдүүдийн хамсаатан гэгдэн 10 жилийн ял сонсохоор болоод байгаа юм байна. Энэ сэдвээр Хятадын үээл сурталын нэрт кино найруулагч Жан Имо “Эм хүний хомсдол” нэртэй кино хийж хүмүүсийн тархи оюунд нөлөөлөх даалгаврыг коммунист намаасаа хүлээж авсан гэдэг яриа ч дуулдаж байгаа юм. Хэрвээ тэр яриа үнэн бол удахгүй дэлхий дахиныг сэрдхийлгэсэн нэгэн аймшигийн кино Хятадын кино ертөнцөд мэндэлнэ гэсэн үг. 2000 оноос хойш “Үхэгсэдийн хурим”-ын ёс заншил хүчтэй сэргэж нийтийн оршуулгын газруудаас шарил хулгайлах болсоноор хөдөөлүүлэх газруудыг сүүлийн үед буутай цэргийн харуулууд хамгаалж манадаг болсон ажээ. Ийнхүү Хятадад эм хүний цогцос ч хүртэл олоход бэрх болсон учир нас хамаарахгүй 80-90 хүрсэн чавганц эмгэний цогцосыг хүртэл ар гэрийнхэнтэй нь тохироод 3000 ам.доллараар худалдан авдаг сүлжээ ч бий болжээ. Тэд худалдаж авсан эмгэчүүдийнхээ шарилыг тусгай аргаар ариутган угааж цэвэрлээд занданшуулан царай зүсийг нь өөрчилж арай эалуу болгоод цааш нь 5500 ам.доллараар дамлан зарж ашиг олдог юмсанж.
Чэньдү хотын нэгэн бизнесмен хүний хүүрийг дамлан наймаалах явдалд ард иргэд дургүйцэж байгааг далимдуулан хотынхоо төвд шарил чандарлах зуух байгуулан нэлээд орлоготой ажиллаж эхэлсэн боловч энэ нь Хятадын ард түмний эртний ёс заншилд халгаатай зүйл хэмээн үзэж хотын захиргаанаас эрс хатуу хориглон хаагаад зогсохгүй цогцос шатаасан хэмээн бизнесмен эрд таван жилийн ял тулгасан байна. Хятадууд нас барсан талийгаачийнхаа шарил дээр мөнгө цаас л шатаахаас бус шарилыг нь шатаах явдлыг огтхон ч тэвчиж чаддаггүй юмсанж. Энэ мэтээр шарил тойрсон асуудал улам хурцдаж байгаа ажээ. Нэгэнт талийгаачийн шарилыг шатаадаггүй болохоор тус улсад “Үхэгсэдийн хурим”-ын зан үйл багасах нь бүү хэл харин ч улам бүр нэмэгдэж эсэн бусын хэрэг гарах нь ч гарцаагүй болж таараад байгаа юм. Тухайлбал шарилын газруудыг буутай харуулууд манах болсоноор аймшиггай цуврал аллагууд ихээр гарах болсон гэдэг мэдээлэл байгаа юм. Ганц жишээ дурдая. Сон Тянь Тан гэгч эр 2008-2009-оны хооронд сэтгэл мэдрэлийн согогтой зургаан залуухан эмэгтэйг цувуулан алж “шинэхэн” цогцосыг нь тус бүр 6000 ам.доллараар зарж борлуулсаны эцэст баригдсан билээ. Яагаад ийм хэрэг өдүүлсэн бэ гэдэг шүүгчийн асуултанд Сон Тянь “Харуул манаа чангарсан учраас шарил хөндөж хүүр хулгайлах аргагүй болсон. Гэтэл хумүүсийн захиалга маш их байгаа.
Иймээс би бусдад буян болох үүднээс эмэгтэйчүүдийг хөнөөгөөд цогцосыг нь зарах нь илүү ашигтай юм байна гэж бодсон” хэмээн хээвнэг ярьж байсан гэдэг. “Үхэгсэдийн хурим”-ын ёслолд зориулагдсан сүйт бүсгүйн хүүр зардаг хар захын наймаачид өнөөдөр Хятадын хот тосгод. хошуу гацаагаар нэг хөлхөж ганц нэгээрээ яваа бүсгүйчүүдийг түүхий эд хэмээн харах болсон учраас чинээлэг боломжтой айлууд охидоо байнга харуул хамгаалалттай явуулахаас өөр аргагүй болоод байгаа аж. Гэхдээ л Хятадад эмэгтэйчүүд ор сураггүй алга болсон хэрэг ар араасаа гарсаар байгаа бөгөөд хамгийн сүүлд Сарны баяр тэмдэглэх үеэр Фузянь мужид дөрвөн залуу эмэгтэй ор сураггүй болсон байна. Ийм аюултай байдал ил цагаандаа гарсан учир Хятадын “Сүйт бүсгүйн хүүр”-ний наймаачид манай улсын ямар ч хамгаалалт хяналтгүй оршуулгын газруудаар хэсүүчлэн залуухан охид хүүхнүүдийн шарилыг ухаж хөндөн нүүрсний машины тэвшин доор хийгээд урагшаа гаргадаг болсон юм биз гэсэн айдас түгшүүр төрж байгаа юм, Хятадууд хүн амын бодлогоо эрс өөрчлөн хуйсийн харьцаагаа тэнцвэржүүлэх ямар нэгэн томоохон алхам хийгээгүй цагт энэ байтугай аймшигтай бузар булай хэрэг явдал гарах нь тодорхой тиймээс тэдэнтэй хамгийн ойр байдагаараа бид сонор сэрэмжтэй байх нь чухал.
www.FACT.mn
URL: