“Петрочайна” 1.3 тэрбумын нөхөн төлбөр төлөхөөр болжээ
Дорнодын Матад сумын Тамсагийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компани байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан хэмээн аймгийн иргэд, Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийнхэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэж, Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийнхний нэхэмжилсэн 1.3 тэрбум төгрөгийг “Петрочайна Дачин Тамсаг” компани нөхөн төлөх ёстой хэмээн үзжээ.
URL: