Д.Ганхуяг: Эдийн засгийн алуурчдын гар хөл Монголд ороод ирчихсэн л байгаа шүү дээ

Энэ удаагийн “Toп ярилцпага” буландаа УИХ-ьш гишүүн Д.Ганхуягийг урьж ярилцлаа. Дашрамд дуулгахад Ардчилсан намын бүлгээс стратегийн ордуудын талаар ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг санал дүгнэлтээ бүлэггээ танилцуулсан бөгөөд бүлэг дэмхих дараагийн шат буюу УИХ-ын байнгын хороонд хүргүүлэх гэж байгаа. Эрхэм гишүүнтэй бид энэ сэдвээр ярилцсан юм.

-Уул уурхайг тойрсон асуудал эвэндээ орох нь бүү хэл өдөр ирэх тусам өөр өөр шуудхан хэлэхэд сэтгэл гонсойлгосон мэдээллүүд түгэх боллоо?

-Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй Ашигт малтмалын тухай хууль 2006 онд гарсан. Энэ хуульд заасны дагуу УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордууд гэж 15 ордыг нэрлэж онцолсон. Өнөөдрийн байдлаар дээрх 15 стратегийн ордоос Оюутолгой л эдийн засгийн эргэлтэнд орох гэрээ нь хийгдсэн. Бусад 14 ордын тухайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон. Угаасаа дэлхийн жишигт хайгуулыг улсын эсвэл хувийн хэвшлийн хөрөнгөөр хийдэг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон тохиолдолд улс хэрхэн ашиглахаа өөрөө мэдэж шийдвэрлэдэг. Мөн хайгуул хийсэн этгээдүүд нь хайгуулын лиценз, улмаар ашиглалтын лиценз авдаг жишигтэй. Гэтэл Монгол Улсад Монгол маягийн арай өөр жишиг тогтчихлоо.

-Тодруулбал, яг юу гэсэн уг вэ?

-15 стратегийн ордын 14-ийнх нь хайгуулыг улсын төсвөөр хийсэн ч Эрдэнэт, Багануурыг эс тооцвол хэн нэгэн этгээд, тодруулбал, мэдээлэлд ойрхон эсвэл албан тушаалтай байсан нөхөд лицензийг нь авч, эзэн суучихаад өгөхгүй маягтай байна. УИХ-ын 27 дугаар тогтоол бол улсын төсвөөр хайгуул хийсэн 14    орд, тэр дотроо Тавантолгой, Төмөртэй, Цагаан суваргын орд гэхчилэн олон ордуудын асууддыг шийдэх ёстой байсан. Хамгийн наад зах ньТавантолгойн ордын асуудлыг 27 дугаар тогтоолын дагуу шийдсэнгүй. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Тавантолгойг Оюутолгойтой цуг оруулж ир гэсэн. Гэтэл өнөөдөр юу болгосныг монголчууд мэдэж байгаа. Тодорхой хэсэг тодруулбал Ухаа худагийн орд аль хэдийнэ эдийн засгийн эргэлтэнд ороод явчихсан. Энэ дээр хамгийн гол буруутан нь Засгийн газар, Засгийн газрын гишүүд болчихоод байна. Хувийн компанид лицензийг нь дамлаад зарчихдаг. Нөгөөдүүл нь бүтээн байгуулалтаа эхэлчихсэн. Буруутгах аргагүй. Тавантолгойн асуудлыг яг ийм маягаар шийдсэн. Тавантолгойд бүтээн байгуулалт хийж байгаа компанийг буруутгахаасаа илүү Засгийн газар хууль зөрчиж, орд газраас тасалж өгснөөрөө буруутай.

-Стратегийн ордтой холбоотой яг ямар заалт байдаг юм бэ, хуулинд?

-Улсын төсвөөр хайгуул хийсэн ордод X лиценз байх юм бол X дээр X лиценз өгдөггүй. X лиценз гэдэг маань хайгуулын лиценз л дээ. Хайгуулын лицензтэй орд дээр ашиглалтын лиценз өгөх юм бол уралдаант шалгаруулалтаар өг. Тэр лицензийн төлбөр төлсөн байдлыг нь харгалзаж үз гэсэн байдаг. УИХ-ын нэр бүхий гишүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд стратегийн 15    ордын асуудлыг анхаарч төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогооч ээ гэж олон удаа асуулга асуулт тавьж, Ерөнхий сайд болон салбарын сайдад нь хандсан. Хариу байдаггүй. Одоо ч Дарханы Төмөртэйн ордоос эхлээд зөөгөөд дуусч байх шиг байна. Жишээлбэл, Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр холбогдох албаныхнаас нь энэ тухай асуухаар Засгийн газар ордуудын төрийн эзэмшлийн хувьхэмжээг тогтоож өгөх гэхээр улстөрийн асуудал байна гээд буцаасан байх жишээтэй. Тийм ч учраас стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хэмжээг тогтоохгүй бол болохгүй нь, шийдэж чаддаг, хуулийн дагуу шийдэх улстөрч, тийм сэтгэлтэй эрх баригчид, Засгийн газрын тэргүүнтэй байхгүй бол болохгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Намын бүлэг ч дэмжсэн.

-Иргэд орд газрууд бусдын олз болоод бидэнд наалдахгүй нь гэдгийг гадарлаж байгаа. Төр барилцаж буй та нар л асуудлыг шийдвэр гаргах түвшинд нь хүргэж ажил болгоно уу гэхээс ард түмэн хий л бухимдахаас өөр яаж ч чадахгүй шүү дээ?

-УИХ шийдвэр гаргагч гэдэг нь үнэн. Гэхдээ УИХ-ын гаргасан шийдвэрийг Засгийн газар нь хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэхдээ буруу хэрэгжүүлдэг. Жишээлбэл салбарын сайдад нь стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоод өгөөч, энэ чинь ард түмний баялаг, бид чинь төртэй улс гээд байхад тоодоггүй. Тэр ч утгаараа бид Засгийн газрыг огцруулах хүсэлтийг олон удаа тавьсныг ард түмэн мэдэж байгаа байх. Хоёрдугаарт Оюутолгойн асуудлаар Фрийдландтай хамт Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн ш дээ. 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн гэж… Дэлхий даяар хийсэн мэдэгдэл. Тэр үед ч УИХ-ын гээд есөн гишүүн мөн л огцруулах асуудлыг тавьж, Үндсэн хууль зөрчлөө гэж мэдэгдэж байсан.

Засаг зөрчилтэй хэсгээ зассан гээд огцроогүй. Ний нуугүй хэлэхэд нэг зүйлд анхаарлаа хандуулах ёстой болов уу. УИХ чинь олонх цөөнхтэй. Олонх нь Засгийн газраа байгуулдаг. Засгийн газар, Засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцох ёстой болохоор олонх нь дандаа авч үлдэж, шийдвэрээ олонхоороо гаргадаг нь нууц биш. Уг нь Засгийн газар, Ерөнхий сайд УИХ-ын өмнө, ард түмний төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг цорын ганц субьект. Гэтэл байж байгаа царай нь энэ. Ямартай ч бид ажлын хэсэг байгуулаад Ардчилсан намын бүлгээр хэлэлцүүлээд АН-ын бүлэг манай ажлын хэсгийн санал дүгнэлтийг дэмжсэн.

Үнэндээ ажлын хэсгийн бус гишүүн мянга яриад ч асуудал урагшаа явдаггүй ш дээ. Энэ хэдэн ордын хувь заяаг олон түмэнд ашигтай шийдчих юмсан гэж явсныхаа төлөө өнгөрсөн дөрвөн жилд үнэндээ хамаг нервээ барлаа.

-Цаашид яах гэж байна вэ?

-Ажлын хэсэг саналаа УИХ-ын даргад хүргүүлээд, УИХ-ын бүтцээр хэлэлцэгдээд явдаг журамтай. Стратегийн 15 ордтой холбоотой бүх шийдвэрийг Засгийн газар, Ерөнхий сайд хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр тусмaа улсийн төсвөөр хайгуул хийсэн 14 ордын тухайд Засгийн газар бүрэн эрх нь бий. Би дээр хэлсэн. 2007 онд 57 дугаар тогтоол батлагдсанаас хойш таван жил болж байхад стратегийн ордын эзэмшлийн хэмжээг тогтоох улстөрийн албан тушаалтнаа ч шийдээгүй. Засгийн газрын хуралдаанаар оруулахаар улстөрийн асуудал байгаа гээд хойшлуулсан байдаг. Засгийн газрын хурлын протокол нь байж л байгаа. Засгийн газар улсын төсвөөр хайгуул хийгээд нөөцийг нь тогтоочихсон 14 ордын лицензийг хэн эзэмшиж байна вэ, эзэмшигчтэй нь зөвшилцөж хэлэлцээд төрийн эзэмшлийн хэмжээг ингэж тогтоолоо гээд УИХ-д оруулж ирэх үүрэгтэй. ТӨХ эсвэл Д.Зоригт сайд нь ярих ёстой юм уу, мэдэхгүй. Өнөөдөр хүртэл алга. Дөрөв таван жил л ярьсан асуудал шүү дээ. Саус гоби сэндс компанийн эзэмшил чинь угтаа Нарийн сухайт болон Гашуун сухайт гэх нүүрсний ордын нэг бассейн. Өөрөөр хэлбэл ордын сав газар байхгүй юу. Гэтэл тасдаад л авчихдаг. Ийм л Засгийн газартай явж ирлээ дээ, бид. Ямар Засгийн газарт ажиллаж байсан биш мэдэхгүй юм. Засгийн газар байлаа ч гэсэн ажил хийдэггүй, Монгол Улсын эрх ашгийг дээдэлдэггүй юм байна л гэсэн дүгнэлтэнд хүрчихээд сууж байна. Аргаа бараад ингэж ч болов шахах санаатай л байна шүү дээ. Ямар бариад авалтай нь биш.

-Гадны хөрөнгө оруулагчдад босго тогтооно гэж яриад байсан. Энэ босгыг хэдэн хувиар, яаж тогтоох юм бэ?

-Энэ хуулийн төслийг би УИХ-ын гишүүн С.Бямбацогттой хамтарч санаачилсан юм. Гадаадын засгийн газар, төрийн өмчийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг Монголын стратегийн ач холбогдол бүхий салбарт хязгаарлах тухай хуулийн төсөл л дөө. Өргөн баригдсан. Хэлэлцэгдэхээр дэмжигдчихээд байж байгаа. Уг нь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэх ёстой ч хойшлоод байгаа. Гэхдээ өчигдөр АН-ын бүлгээс энэ хуулийг яаралтай хэлэлцэж баталья гэсэн шийдвэрт хүрсэн гэдгийг хэлье. Босгын тухайд хуулийн төсөл дээр 15 хувь гэж заасан. Улс орнуудын хувьд янз бүр л байдаг юм байна лээ. Дашрамд сонирхуулахад стратегийн ач холбогдол бүхий салбар гэхээр олон салбар багтана. Жишээлбэл, мэдээлэл, иргэний агаар, ашигт малтмалын стратегийн ач холбогдол бүхий орд гэдэг ч юм уу.

Хууль батлагдах байх гэж найдаж байгаа. Ер нь бол хууль батлагдахыг хүлээлтгүй өнөөдрийн хуулийн хүрээнд ч гэсэн гарц бий шүү дээ. Саус Гоби Сэндс компанийн ордыг Засгийн газар стратегийн ордод авлаа гээд оруулаад ирэхэд л болчих асуудал байгаа юм. Монгол орныхоо баялгийг мэддэггүй сэтгэлгүй улс дээр байхаар ингээд будилаад байх юм. Хуулийн гарц бол байхгүй биш байгаа л байхгүй юу. Нөгөө талаас Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд стратегийн ордод аливаа нэг орны том төслүүд гуравны нэгээс хэтрэхгүй байна гээд заачихсан. Гэвч хэрэгжүүлдэггүй. Энэ бүхнийг цааш нь дамжуулж холбогдох улстөрийн албан тушаалтан, Засгийн газрын гишүүдээс хэвлэлийнхэн шахаж шаардаж асууж өгөөч гэж хүсэх байна. Баталсан хууль тогтоомж байгаад байхад хэрэгжихгүй байж болохгүй биз дээ.

-Сангийн яам, хэдэн хувьцаа хаана, яаж борлогдож буйг мэдэх боломжгүй байна гэсэн албан ёсны мэдэгдэл хийсэн гэх юм. Ийм байж болох уу. Аль улсын ямар ордын хичнээн хувьцаа хаана хэдийд борлогдов гэдгийг дэлхий нийтээрээ нэг цаг минутад мэддэг нээлттэй асуудал шүү дээ. Гэтэл Сангийн яам Саус гоби Сэндс, Чайлко хоёрын арилжаалагдсан хувьцаанаас өөр хэдэн хувьцаа арилжигдаж буйг мэдэхгүй байна гэж хэлж буй нь ямар учиртай юм бэ?

-Монгол Улсын стратегийн болон ашигт малтмалын ордууд дээр шинээр хувьцаа гаргах /IРО/ -тай холбоотой ганцхан заалт л бий. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордуудын хувьцааг худалдахдаа Монголын хөрөнгийн биржээр 10-аас доошгүй хувийг худалдана гэж… Өөр заалт байхгүй. Уг нь наад асууддыг чинь зохицуулах хуулийн төсөл өргөн баригдсан. Харамсалтай нь Засгийн газар дэмжээгүй. УИХ дээр олонхоороо санал хураагаад хоёр, гуравхан хүний саналаар өргөн барьсан төсөл л дөө.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон миний бие өргөн барьсан юм. Тодруулбал, Монголын баялгаар гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа босгох тохиолдолд тодорхой нөхцөл байна. Нэгдүгээрт, стратегийн ордод хамруулах уу. Хоёрт, тодорхой нөөц нь тогтоогдсон байх ёстой гэж. Нийт нөөц гээгүй л дээ. Ийм хуулийн төсөл өргөн барьсан ч хэрэгжээгүй. Уг нь Фрийдланд гуай Лондонгийн бирж дээр компани гаргачихсан. Тэр нь үнэлэгдээд дөрвөн тэрбум ам. дс ‘араар зарагдчихлаа. Тэрний 34 хувь нь Монголын мөнгө байх ёстой юм.

Гэтэл тэр мөнгийг нааш нь 10-12 хувийн хүүтэй зээлж байна. Нөгөө талаас тэнд арилжигдаж байгаа хувьцаа манайд тодруулбал Монголд ямар ч хамаагүй. Эрүүл саруул оронд Сангийн сайд нь өнөөдөр Оюутолгойн хувьцаа өсч байна гэсэн мэдээллийг цаг тухайд нь мэддэг, холбоотой байх ёстой. Мэдэх хянах хууль санаачлахаар төрийн оролцоо ихэдлээ, Ерөнхийлөгч шахна гэсээр байгаад унагаачихсан. Одоо дахиад л яригдаж байна. Ийм л байдалтай байна даа. Нөгөө эдийн засгийн алуурчдын гар хөл нь Монголд маань ороод ирчихсэн л байгаа шүү дээ, ер нь бол… Бид нар хүч алдаад, хүч хүрэхгүй л байна.

-Дөрөв бус 15 хувь гэсэн мэдээллүүд гараад байгаа. Ингэхэд Засгийн газартай хариуцлага тооцох ёстой юм биш үү. Лиценз шилжих гэрээ хууль бус байсан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тэр ойлгомжтой ш дээ. Лицензийг худалдаж авсан компани буруугүй. Худалдсан хүмүүс нь буруутай.

-Хуулиараа зохицуулах бус араас нь хөөцөлдөөд байгаа юм биш үү. 2006 оны хуулийн тухайд тухайн үед гадныхныг урин дуудах шаардлага байсан. Өнөөдөр бол бусдыг дуудах шаарддагагүй өөрсдөө сонирхоод эхэлчихлээ. Одоо хуулиа өөрчлөх цаг нь болчихсон юм байна гэж ойлгож болох уу?

-Ашигт малтмалын тухай хууль бий. Төсөл нь сайн бэлтгэгдэж байгаа. Энэ чуулганы бүрэн эрхийн хугацаанд батлагдах байх. Хамгийн гол нь өнөөгийн байгаа хуулиа УИХ-аас томилогдсон Засгийн газар ньхэрэгжүүлэхгүй байгаад л асуудлын гол нь байгаа юм. Хэрэгжүүлэхдээ дандаа эсрэг, Монгол Улсын эрх ашигт нийцэхгүйгээр хэрэгжүүлдэг, хуулиа тэгж ойлгодог. Тийм улсуудтай хариуцлага тооцох гээд дийлэхгүй байна. Ямартай шинэ ашигт малтмалын хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр УИХ, Засгийн газар бусад мэргэжилтнүүд орсон ажлын хэсэг ажиллаж байгаа. Төсөл бараг бэлэн болсон. Өнөө маргаашгүй Засгийн газрын хуралдаанаар орох байх аа.

-Давхардсан татварын гэрээг зохицуулах боломж байдаггүй юм уу?

-Оюутолгойн гэрээг анх байгуулахад л хэлж байсан. Наад гэрээ чинь давхар татварын гэрээнд орвол бид 34 хувийнхаа ноогдол ашгийг авч чадахаа болино. Тухайн аж ахуйн нэгж давхар татварын гэрээ байгуулсан хоёр орны тухайд аль бага татвартай орныг нь сонгох эрхтэй байдаг гэж хэлж байсан. Гэтэл Айвенхоу Майнз жишээлбэл Нидерландын вант улсад бүртгэлтэй байсан. Дээр нь Рио Тинто очоод бүртгүүлчихсэн. Тухайн үед С.Баярцогт сайдаас энэ талаар асуухад, давхар татварын гэрээг цуцдах санал тавьсан, болох юм байна лээ гэж хариулж байсан. Үнэхээр болгоомжлох зүйлийн нэг мөн. Одоо Оюутолгойн гэрээн дээр энэнтэй холбоотой асар хүнд асуудал үүсчихсэн байгаа.

З.Урсгал
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих